Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00050

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, Мод үржүүлэгийн 2-3 тоотод оршин суух, ЙБ62010101 дугаарын регистртэй, Тайж овогт Мэдэхгүйгийн Цэцэгмаагийн

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 09 дүгээр сарын 14-нөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдлын мастераар 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг 1988 оны 08 дугаар сарын 14-нөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 08 дугаар сарын 14-нөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдлын мастераар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь 1988 оны 08 дугаар сарын 14-нөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдлын мастер, тооцоологчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Цэцэгмаад олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №04 дугаартай “ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05 дугаартай “Жилийн эцсийн тооллого явуулах комисс байгуулах тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №16 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №05 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №11 дугаартай “Улирлын тооллого явуулах комисс байгуулах тухай” тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Эхчүүдэд чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Ц.Ганхуягийн “...Би 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд слесер, цахилгаанчин зэрэг ажлыг хавсарч хийж эхэлсэн. Харин М.Цэцэгмаа нь намайг ажилд орсноос хойш буюу 1988 оны 09 дүгээр сард оёдолчингоор ажилд орж байсан. М.Цэцэгмаа нь Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд хэдэн он хүртэл ажилласныг нь сайн мэдэхгүй байна. Би 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн селесерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдсон бөгөөд намайг ажлаасаа гарах үед М.Цэцэгмаа нь Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдолчингоор ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв нь нийт 15-16 хүн ажилладаг байсан. Гуталчин, оёдолчин, үсчин, жолооч, нярав, нягтлан зэрэг хүмүүс байдаг байсан. М.Цэцэгмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 08 дугаар сараас эхлэн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдолчингоор ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Уранчимэгийн “...Би 1982 оны 05 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд М.Цэцэгмаа нь намайг ажилд орсноос хойш буюу 1988 оны 08 дугаар сард оёдолчингоор ажилд орж байсан юм. Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв нь 1994 онд хувьчлагдсан бөгөөд М.Цэцэгмаа бид хоёр тухайн үед ажлаасаа зэрэг гарч байсан. М.Цэцэгмаа нь Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдолчин хийдэг байсан бөгөөд давхар мастер хийдэг байсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв нь нийт 15-16 хүн ажилладаг байсан. Гуталчин, оёдолчин, үсчин, жолооч, нярав нягтлан зэрэг хүмүүс байдаг байсан. М.Цэцэгмаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 08 дугаар сараас 1994 он хүртэл буюу нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийг хувьчлагдах хүртэл ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Тайж овогт Мэдэхгүйгийн Цэцэгмааг 1988 оны 08 дугаар сарын 14-нөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд оёдлын мастер, тооцоологчоор ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Мэдэхгүйгийн Цэцэгмааг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 08 дугаар сарын 14-нөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдлын мастер, тооцоогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА