Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00052

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Сэлбэ цохио” гэх газар оршин суух, Нярав овгийн Пунцагдашийн Лхамсүрэнгийн хүсэлттэй,

“Төрсөн он тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Лхамсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Пунцагдаш овогтой Лхамсүрэн миний бие нь төрсөн оноо тогтоолгох хүсэлт гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Уг хүсэлттэй холбогдуулж биологийн нас тогтоолгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтээсээ мөн татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Лхамсүрэн нь “Төрсөн он тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч П.Лхамсүрэн нь “Төрсөн он тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Лхамсүрэн нь “Төрсөн он тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг Төрийн банкны 101800941 тоот данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч  П.Лхамсүрэн /ЙЗ57101111/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН