Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/198

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О холбогдох эрүүгийн 2025000000177 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Мэргэд овогт Сосорын С.О, Монгол улсын иргэн 1974 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум 7 дугаар баг 23-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар НЩ74111270/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт өндөр настай Л.Чыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оыг  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ “Хохиролд 1 550 000 төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Л.Ч “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Чын “2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед гэрээсээ гарч салхинд явж байгаад Дэлгэрэх төвийн зүүн урд талд машинаа тавиад дотор нь сууж байхад жолооч талын хаалгыг нэг танихгүй эрэгтэй хүн онгойлгон муу хулгайч нар гээд хаалга татаад зогсож байснаа газраас чулуу аваад миний толгой болон шанаан тус газарт 2-3 удаа дараалж цохисон. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн, чи хүн андуураад байна гэж хэлээд таягаа үзүүлэхэд тэр залуу намайг хэл амаар доромжлоод зүүн талын шанаа хэсэгрүү дахиад цохисон. Би машинаас буухад тэр залуу намайг газар унагаагаад нуруу хэсэгрүү өшиглөсөн, мөн толгойруу гараараа цохисон. Би туслаарай гээд зөндөө хашгирсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг зодож байсан залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 7-р хуудас/

 

2. Гэрч А.У-лын “2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр маань 17 цаг өнгөрч байхад гадаа салхинд гарчихаад ирнэ гэж хэлээд гэрээс гарсан. Орой 19 цаг өнгөрч байхад миний утасруу нөхөр Л.Ч залгаад хурдан гараад ирээч гээд сандарсан байдалтай ярьсан. Би гэрээс гараад Дэлгэрэх төвийн харалдаа очиход нөхөр маань газарт уначихсан, нүүр ам, хувцас нь цус болчихсон байсан ба цагдаа нар ирчихсэн байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд нөхрийг маань аваад явсан. Эмнэлэг дээр очиж нөхрийгөө үзүүлсэн. Манай нөхрийг зодсон залууг цагдаа нар барьчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

3. Гэрч Н.М-гийн “2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шуурхай удирдлагын төвөөс Оюут багийн Дэлгэрэх төвийн урд хүн зодуулаад байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад иргэн С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Чыг зодсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 375 дугаартай “Л.Чын биед тархи доргилт, нүүр, нуруу, толгойд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, няцарсан шарх, зулгаралт тогтоогдлоо. Тархи доргилт болон нүүрний зүүн талын зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч С.О нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт өндөр настай Л.Чыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж чулуугаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч А.У, Н.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч архийг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдлаас болж энэ гэмт хэрэг гарах болсон. Иймд шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирогчид 1 550 000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Чын “2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад 17 цагийн үед гэрээсээ гарч салхинд явж байгаад Дэлгэрэх төвийн зүүн урд талд машинаа тавиад дотор нь сууж байхад жолооч талын хаалгыг нэг танихгүй эрэгтэй хүн онгойлгон муу хулгайч нар гээд хаалга татаад зогсож байснаа газраас чулуу аваад миний толгой болон шанаан тус газарт 2-3 удаа дараалж цохисон. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн, чи хүн андуураад байна гэж хэлээд таягаа үзүүлэхэд тэр залуу намайг хэл амаар доромжлоод зүүн талын шанаа хэсэгрүү дахиад цохисон. Би машинаас буухад тэр залуу намайг газар унагаагаад нуруу хэсэгрүү өшиглөсөн, мөн толгойруу гараараа цохисон. Би туслаарай гээд зөндөө хашгирсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг зодож байсан залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.У-лын “Орой 19 цаг өнгөрч байхад миний утасруу нөхөр Л.Ч залгаад хурдан гараад ирээч гээд сандарсан байдалтай ярьсан. Би гэрээс гараад Дэлгэрэх төвийн харалдаа очиход нөхөр маань газарт уначихсан, нүүр ам, хувцас нь цус болчихсон байсан ба цагдаа нар ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.М-гийн “2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шуурхай удирдлагын төвөөс Оюут багийн Дэлгэрэх төвийн урд хүн зодуулаад байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад иргэн С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Л.Чыг зодсон байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 375 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.О нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт өндөр настай Л.Чыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж чулуугаар цохиж тархи доргилт, нүүр, нуруу, толгойд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, няцарсан шарх, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Л.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000  /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС