Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00064

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 дугаар багт оршин суух, ЙЮ63022728 дугаарын регистртэй, Боржигон овгийн Пүрэвийн Нарантуяа

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...П.Нарантуяа миний бие 1979 онд Уянга сумын Ахуй үйлчилгээнд туслах ажилчинаар орж 3 сарын дараа жинхэлж үндсэн ажилтанаар орсон. Гуталчин оёдолчиноор ажиллаж байсан. 1990 онд хувьчлал явагдаж ажилгүй болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний батлах, баярын бичиг үрэгдсэн тул миний Уянга сумын ахуй үйлчилгээнд 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч П.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:

“...П.Нарантуяа миний бие тус шүүхэд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан жилээ тогтоолгохоос татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Нарантуяа ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Нарантуяа нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээнд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчин, оёдолчиноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн баярын бичиг, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичиг, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №109 дугаартай гэрчилгээ, гэрч Б.Оюун, Д.Бүрэнтөгс нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигон овгийн Пүрэвийн Нарантуяаг Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээнд  1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчин, оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Пүрэвийн Нарантуяаг Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээнд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчин, оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА