Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/220

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-лд холбогдох эрүүгийн 2025000000197 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын тоотод эхнэр Ц.М-гийн толгой тус газарт сандал шидэж цохин улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ц.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4-р хуудас/

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8-р хуудас/

3. Хохирогч Ц.Мгийн “Нөхөр Г.Б намайг гэрээ цэвэрлэсэнгүй гэж хэл амаар доромжлоод байхаар нь би нөхөртөө хандаж юу гэж чи намайг хүний дэргэд эвгүй байдалд оруулаад байгаа юм гэж хэлчихээд гэрээс гарч бие засчихаад орж ирээд охиноо хөхүүлэх гээд орон дээр суусан. Хүүхдээ хөхүүлээд байж байтал гэнэт сандал ирээд миний толгой цохисон. Би нөхөрлүүгээ хандан чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэтэл манай нөхөр Г.Б би чам руу сандал шидээгүй Дарханбаатар ахыг цохих гэж байгаад чамайг цохичихлоо гэж хэлсэн. Миний зүүн, баруун нүд хөхөрсөн сандлаар духандаа цохиулж 4 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

4. Гэрч Д.О-дын “Ц.М баруун талын нүдний дор хөхөрсөн, зөөлөн эд няцарсан духны баруун талд 2-3 см урттай язарсан шархтай байсан” гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-р хуудас/

5. Гэрч Б.Д-гийн “Г.Б ах пиво уугаад халаад эхнэр болох Ц.Мг элдвээр хэлж доромжилсон. Ц.Мг Г.Б ах сандлаар цохиод толгойг нь хагалсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дугаартай “ Ц.Мгийн  биед духанд 1 тооны няцарсан шарх, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/

 

7. Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “Би эхнэр Ц.Мгийн толгой хэсэгт нь сандлаар цохиж гэмтэл учруулсан. Сандлаар духан тус газар нь нэг удаа цохиж толгойг нь хагалсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г-дын Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн тоотод эхнэр Ц.Мгийн толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Ц.Мгийн мэдүүлэг, гэрч Д.О-дын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б нь үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Сартуул овгийн Г-дын Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн модон сандлыг устгах саналтай байна. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.М-гийн “Хүүхдээ хөхүүлээд байж байтал гэнэт сандал ирээд миний толгой цохисон” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрч Д.О-дын “Ц.М баруун талын нүдний дор хөхөрсөн, зөөлөн эд няцарсан духны баруун талд 2-3 см урттай язарсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-гийн “Г.Б ах пиво уугаад халаад эхнэр болох Ц.Мг элдвээр хэлж доромжилсон. Ц.Мг Г.Б ах сандлаар цохиод толгойг нь хагалсан байсан” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 35-20 тоотод эхнэр Ц.Мгийн толгой тус газарт сандлаар цохиж духанд 1 тооны няцарсан шарх, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Ц.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС