Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00015

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 23 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2017/00015

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 62/1 байрны 90 тоотод оршин суух Урианхан овогт Ёндонгийн Майжаргал /РД:ЗЮ81021413/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Нарны зам 13, Ниссан төвийн 3 дугаар давхар Моннис Урбан Девелопмент ХХК /РД:5394074/ болон

Хариуцагч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Их Монгол улсын гудамж, Оргил стадион 22, Моннис Бюльдинг , Моннис  интернэйшнл ХХК /РД:2561913/-д холбогдох

68.705.771 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Майжаргал, түүний өмгөөлөгч С.Энхбаяр, Л.Баасан, хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Моннис  интернэйшнл ХХК 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны цогцолбор хороолол барих эрх авч улмаар Моннис Урбан Девелопмент ХХК-ийг байгуулж энэ эрхээ шилжүүлсэн.

Үүний дагуу 2013 оны12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын асуудал хариуцсан орлогчийн А/1150 дугаар бүхий захирамж гарсан ба уг захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн нэрийг Моннис Урбан Девелопмент ХХК гэж өөрчлөхийн зэрэгцээ захирамжийн 2 дахь хэсэгт Моннис Урбан Девелопмент ХХК-тай холбоотой аливаа хариуцлагыг Моннис  интернэйшнл ХХК-д хариуцуулсан байдаг.

Моннис Урбан Девелопмент ХХК-нь Моннис  интернэйшнл ХХК болон түүнд хамааралтай компаний ажилтнуудаас хөнгөлттэй үнээр орон сууцны захиалга авч орон сууцаар хангах танилцуулга гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.

Би тэр үед Моннис интернэйшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттай Эм Си Пи Эл ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 14-нд MUD -2013-EMP 063,098 дугаар бүхий гэрээ байгуулж 3 дугаар байрны 2 дугаар орц 15 давхарт 74,42 м.кв 1+2 өрөө, 2 дугаар байр 1 дүгээр орц 9 давхарт 41,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалсан бөгөөд гэрээний 3.4-д зааснаар захиалсан барилгын үнийн дүнгийн 30%-тай тэнцэх 55 425 600 төгрөгийг урьдчилгаанд төлсөн.

Гэрээний 4.1-д зааснаар захиалсан орон сууцны барилгыг 2014 оны 4-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үлдэгдэл төлбөрийг орон сууцаа хүлээн авч түлхүүр гардаж авсан үед төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэгч болох  Моннис интернэйшнл ХХК болон түүний охин компани болох  Моннис Урбан Девелопмент ХХК нь 2013 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд өгөөгүй төдийгүй миний захиалсан 3 дугаар байрны барилга одоо хэр нь баригдаж эхлээгүй байна.

Би дээрх компаниудын удирдлагуудтай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан.

Тус байгуулагууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Ё.Майжаргал би орон сууц хөлслөн илүү зардал гаргаж хохирсоор байна.

Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн дагуу урьдчилгаанд төлсөн 55 425 600 төгрөг, орон сууц хөлслөж суусан төлбөрт 10 930 000 төгрөг, орон сууц хөлслөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас 7 000 000 төгрөгийн цалингийн зээл авч хүүнд нь төлсөн 790 171,72 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний барьцааны мөнгө 5 200 000 төгрөгийн хүүд төлсөн 1 560 000 төгрөг,  дээрх төлбөрүүдэд ороогүй дутуу нэхэмжилсэн 1 330 000 төгрөг нийт 69835 771 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг хийсэн.  Үүнд:

Нэхэмжлэгч Ё.Майжаргал нь нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 69 835 771 төгрөгнөөс 4 835 771 төгрөгийг хасаж, үлдэх 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг 3 сарын дотор Ё.Майжаргалын Худалдаа хөгжлийн банкны 416004742 дансаар хэсэгчлэн төлөхөөр эвлэрч эвлэрийн гэрээг хийсэн болно гэв. 

Хариуцагч Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ё.Майжаргал нь хариуцагч Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК-иас 69 835 771 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож Ё.Майжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 835 771 төгрөгөөр багасгаж үлдэх 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК –нь өнөөдрөөс хойш 3 сарын дотор Ё.Майжаргалын Худалдаа хөгжлийн банкны 416004742 дугаартай дансруу боломжтой дүнгээр хэсэгчлэн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Майжаргал нь Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 835 771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “Ё.Майжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 835 771 төгрөгөөр багасгаж үлдэх 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг хариуцагч  Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК–нь Эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын дотор Ё.Майжаргалын Худалдаа хөгжлийн банкны 416004742 дугаартай дансруу боломжтой дүнгээр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эвлэрлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

Энэ гэрээ нь Иргэний хуульд нийцсэнэрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчдын эвлэрлийг батлах үндэстэй.

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ё.Майжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа 4 835 771 төгрөгөөр багасгаж, үлдэх 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг хариуцагч  Моннис интернэйшнл ХХК болон Моннис Урбан Девелопмент ХХК–нь эвлэрлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын дотор Ё.Майжаргалын Худалдаа хөгжлийн банкны 416004742 дугаартай дансруу боломжтой дүнгээр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5,106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533150 төгрөгөөс 241475 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ё.Майжаргалд олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                 

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО