| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/06505/И |
| Дугаар | 181/ШШ2017/00032 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/00032
|
2016 оны 12 сарын 27 өдөр |
Дугаар 181/ШШ2017/00032 |
Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би
нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өрөн чөлөө, Монгол Солонгосын политехник коллежийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
шүүхийн шийдвэр биелүүлсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00567 дугаартай шийдвэрээр Х.Мижиддоржийг Мэргэжлийн боловсрол олгох сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохыг Монгол Солонгосын политехник коллеж улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Манай байгууллага Х.Мижиддоржийн ажил мэргэжлийг харгалзан үзэж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б/47 дугаар тушаалаар тус коллежийн дизайнч хувцасны багшийн ажилд томилон үндсэн цалинг 780 000 төгрөг, нэмэгдэл цалин 117 000 төгрөг, нийт 897 000 төгрөгийн цалин олгохоор болсон. Иймд Х.Мижиддоржийг Мэргэжлийн боловсрол олгох сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохыг Монгол Солонгосын политехник коллеж улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлсэнд тооцон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Х.Мижиддоржийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б/47 дугаар тушаалаар тус коллежийн дизайнч хувцасны багшийн ажилд томилсон нь урьд ажиллаж байсан албан тушаал, цалингийн зэрэглэл нь 1 шатаар буурсан бөгөөд ажилтан өөрөө зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/243 дугаартай тушаалаар Х.Мижиддоржийг Мэргэжлийн боловсрол олгох сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Солонгосын политехник коллеж нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шүүхийн шийдвэр биелүүлсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тус коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/243 дугаартай тушаалаар Х.Мижиддоржийг Мэргэжлийн боловсрол олгох сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож шүүхийн шийдвэр биелэгдсэн болох нь хариуцагчийн тайлбар болон тус коллежийн захирлын дээрх тушаалаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 00567 дугаартай шийдвэрээр Х.Мижиддоржийг Мэргэжлийн боловсрол олгох сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоохыг Монгол Солонгосын политехник коллеж улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО