Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 765

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00140 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

73 000 ам.доллар гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн орон сууц чөлөөлүүлэх бие даасан шаардлагтай иргэний хэргийг,

 

 

Нэхэмжлэгч ХХХХ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХХ,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Солонгос улсын иргэн ХХХХ нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “ХХХХ” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулан ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХ байр, ХХХ тоот, 185.35 м.кв орон сууцыг 278 000 ам.доллараар авахаар харилцан тохиролцсоны дагуу 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 278 000 ам.долларыг төлж барагдуулсан болно. ХХХХ нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “ХХХХ” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан 278 000 ам.долларыг төлж барагдуулснаар ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХ байр, ХХХ, 185 35 м.кв орон сууц, мөн гэрээний 3 дугаар зүилийн 3.1-д зааснаар өмчлөгч болсон. Харин уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг авах гэхээр Улсын комисс хүлээн аваагүй гэх үндэслэлээр гэрчилгээг олгоогүй. Уг орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд гэнэт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХ байр, ХХХ тоот, 185.35 м.кв орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11/2 тоот албан бичгээр өгсөн болно. Уг мэдэгдлийн дагуу ХХХХ-д очиж уулзахад “ХХХХ” ХХК-ийн төлбөртөө тооцож өгсний дагуу “ХХХХ” ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийг нь шилжүүлэн өгсөн гэсэн тайлбар хийсэн бөгөөд өөрийн мөнгийг буюу 278 000 ам.доллараар худалдаж авсан орон сууцыг нь бусдын нэр дээр шилжүүлэн өгсөн байна. Иймд ХХХХ нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “ХХХХ” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан 278 000 ам.доллараар худалдан авсан ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХ байр, ХХХ тоот, 185.35 м.кв орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд “ХХХХ” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан ХХХ-г нь тухайн үед гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан ба тус гэрээний зүйл болох орон сууцны үнэ 278 000 ам.доллар нь өнөөг хүртэл төлөгдөөгүй байна. Уг нэхэмжлэлд тусгагдсан ХХХХХХХХХХ тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан “ХХХХ” ХХК-ийн төлбөрт тооцон "ХХХХ" ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн ба тус компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ХХХХ нь орон сууцны үнийг төлөөгүй учир өмчлөх эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд нэг орон сууцанд 2 өмчлөгчийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХХХХтэй гэрээ байгуулсан гэх 2009 оны 09 дүгээр сарын 30-ны үед тус компанийн захирлаар ХХХХ ажиллаж байсан ба одоо компанид 2 нэхэмжлэлд хавсаргасан гэрээ огт байдаггүй тул ХХХХгээс гэрээний эх хувийг гаргуулах шаардлагатай байна. Учир нь, ийм гэрээ хийсэн гэдэгт эргэлзэж байна. Орон сууцны үнэд 278 000 ам.доллар төлж барагдуулсан гэдэг нь үндэслэлгүй болно. Манай компанид ХХХХ болон түүний нөхөр ХХХ-ээс байрны төлбөр төлсөн гэх нэг ч орлого ороогүй байдаг. Тухайн үеийн санхүүгийн баримтыг Сүхбаатар дүүргийн шүүх авч үзлэг хийсэн боловч мөнгө төлсөн баримт байгаагүй юм. Иймд ХХХХгээс 278 000 ам.долларыг хэдийд яаж ямар дансанд төлсөн жинхэнэ баримтыг шаардаж гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

Дээрх орон сууцыг худалдах талаар ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй учир ХХХХ-аас битүүмжилж хураан "ХХХХ" ХХК-ийн шүүхийн шийдвэрийн өр төлбөрт шилжүүлэн өгснөөр уг компанийн өмч гэдгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. ХХХХ-ийн нөхөр ХХХХнь тус компанийн бичиг баримт, гэрээний орчуулга, бусад ажилд туслахаар тохирч дээрх орон сууцанд түр орж амьдарсан нь үнэн боловч уг орон сууцыг худалдан авч мөнгийг төлсөн асуудал байхгүй болно.

Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ХХХХг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээнд "ХХХХ" ХХК-иас төлөөлж гарын үсэг зураагүй. Гэрээнд гарын үсгийг өөр хүн зурсан, аль аль нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгаа. Тус гэрээ хүчин төгөлдөр бус, мөнгө төлөөгүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Уг нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХХХ нь 2009 оны 09 дүгээр сарын 30-наас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хариуцагчийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ тоот 185.35 м.кв орон сууцыг хариуцагч болох "ХХХХ" ХХК-ийн хууль ёсны эрхийг зөрчиж 6 жил, 1 cap буюу 73 сарын хугацаагаар хууль бусаар эзэмшиж ашиглаж ирсэн. Улмаар хариуцагчид өнөөдрийн байдлаар 73 000 ам.доллар /хариуцагч уг байрыг түрээслэхэд нэг сарын түрээсийн төлбөр зах зээлийн ханшаас маш багаар бодоход 1 000 ам.доллар бөгөөд уг хэмжээний мөнгөөр тооцож түрээслэхэд олох байсан орлогоор тооцов./-ын хохирол учраад байгаа бөгөөд уг хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч "ХХХХ" ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж уг гэрээний төлбөрт 278 000 ам.доллар төлсөн гэж өнөөдрийг хүртэл хариуцагчийг гүтгэж өөрийгөө хууль ёсны эзэмшигч мэтээр тайлбарласаар ирсэн. Гэвч бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц бариулах гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд уг орон сууцны төлбөрт нэг ч төгрөг аваагүй юм.

Нэхэмжлэгчийн хавтаст хэргээс дурдаад байгаа орон сууц захиалгаар бариулах гэрээнд хариуцагч талаас гарын үсэг огт зураагүй буюу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан ХХХХ-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн нэхэжлэгчийн орон сууцны төлбөрийг хариуцагч компанид ажиллаж байсан гэх ХХХХ-д өгсөн гэдэг нь гэрч ХХХ-ийн мэдүүлгээс худал болох нь тогтоогдож байна. Ийм байтал 6 жилийн турш хариуцагчийг хуурч мэхлэн хууль бусаар хариуцагчийн хууль ёсны эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчиж оршин сууж байна. Нэхэмжлэгч нь 6 жил, 1 сарын турш хариуцагчийн дээр дурдсан орон сууцтай адил нөхцөл бүхий орон сууцанд түрээсэлж суувал хамгийн багадаа 73 000 ам.долларын зардал гарах байсан байтал уг хэмжээний мөнгөөр өөрийн хөрөнгийг хэмнэсэн байна. Мөн хариуцагчийн хувьд 6 жил, 1 сарын турш дээрх орон сууцыг бизнесийн эргэлтэнд оруулж эдийн засгийн маш олон давуу талыг үүсгэх байсан боловч нэхэмжлэгчийн хууль бус үйлдлээс болж өөрийн хууль ёсны эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж чадаагүй. Тиймээс түрээслэх замаар 102 дугаар байрны 701 тоот орон сууцыг ашигласан бол хамгийн багадаа 73 000 ам.долларын ашиг олох байсан юм. Тиймээс дээр дурдсан үндэслэл болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт "ХХХХ" ХХК-ийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүхээс шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч талын нэхэмжпэлийн шаардлага нь тус компанийн хууль ёсны өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрчлөх тухай агуулгатай бөгөөд энэ нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд ноцтойгоор зөрчиж байна.

"ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК-ийн хооронд 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр талуудын эрх, үүргийг тусгайлан тогтоож заасан ба "ХХХХ" ХХК нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны "ХХХХ" цогцолборын барилгын сантехник, цахилгааны ажлын угсралтын ажлыг гүйцэтгэх, "ХХХХ" ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, төлбөрийг гүйцэтгэх тухайн үндсэн нөхцөлүүдийг тохиролцож, дээрх гэрээний үндсэн дээр төлөх нийт төлбөрийн хэмжээг 4 500 545,00 ам.доллараар тогтоосон байна.

"ХХХХ" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр хүлээсэн хугацаанд нь хүлээлгэн өгсөн байна. Харин "ХХХХ" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан тул "ХХХХ" ХХК-иас Иргэний хуульд заасны дагуу 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр харъяаллын дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд хандан төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс энэхүү нэхэмжлэлийг шалгасны эцэст 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1141A тоот "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гаргасан ба энэхүү захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас холбогдох хуульд заасан журмын дагуу тодорхой үе шаттайгаар явуулсан болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч төлбөр авагч нарын хооронд харилцан тохиролцсоныг харгалзан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХ" хотхоны ХХХ дүгээр байрны ХХ, ХХ, ХХ, ХХ тоотууд, ХХ дугаар байрны ХХ, ХХ тоотууд, ХХ дугаар байрны ХХ тоот, ХХХХХХХ дүгээр байрны ХХ тоот зэрэг нийт 8 байрыг манай компанид хураан олгож, эдгээр байрны өмчлөгч болсон гэж тооцсон ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг төлбөр авагч "ХХХХ" ХХК-ийн нэр дээр гаргах, баталгаажуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр УБЕГ-ын ЭХЭБГ-т хүргүүлсэн болно. Гэтэл ЭХЭБГ нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон мэдүүлэг бүхий холбогдох баримт бичгийг хүлээн авч хянаад дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадан гүйцэтгэх ажиллагаанд хамрагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан, төлбөр авагчид олгогдсон байруудыг бүртгэх боломжгүй тухай шийдвэрээ 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болон 2001 оны 04 дүгээр сард тус тус мэдэгдсэн юм.

ЭХЭБГ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйлүүдэд зааснаар өмчлөх эрх нь шүүхийн шийдвэр, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хуульд шууд заасан буюу хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй бол хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага билээ. Бодит байдалд тус компани нь зөвхөн өөрийн үйл ажиллагаа, гэрээ хэлцлийн төдийгүй шүүхийн шийдвэр албаны шийдвэрийн дагуу мэдүүлэгт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо баттайгаар нотолсон билээ.

Иймд тус компани нь УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдуулан "ХХХХ" ХХК-ийн өмчлөлд шилжсэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх, баталгаажуулахтай холбогдсон хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхгүй байгааг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, шаардагдах шийдвэр гаргаж улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хянан шалгаж, хариуцагчийн хууль бус эс үйлдлийг тогтоож,  нэхэмжлэгчийн  эд хөрөнгө өмчлөх  эрхийг баталгаажуулахыг даалгасан 251 тоот шийдвэрийг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан болно. Иймд Иргэний хуульд заасан хууль ёсны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг санаатайгаар зөрчсөн, бусдын өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж, хохирол учруулж байгаа дээрх иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоож, "ХХХХ" ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байгаа байрыг чөлөөлж өгөх шаардлага гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан "ХХХХ" ХХК-д холбогдуугган гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлага, ХХХХд холбогдуулан гаргасан 70 300 ам.доллар гаргуулах тухай "ХХХХ" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байршилтай 185,35 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч ХХХХд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох "ХХХХ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 15 000 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч ХХХХгээс 70 200 төгрөг гаргуулан "ХХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХХ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаан эхлэхэд ХХХХ миний ХХХХд олгосон итгэмжлэл хугацаа дууссан байсныг мэджээ. Мөн өдөр шүүх хуралдааныг ХХХХ надад мэдэгдээгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч таны хуралд ирсэн чинь итгэмжпэлийн хугацаа дууссан байна гэж утсаар ярьж би шүүх хуралдаан болох гэж байгаа гэдгийг мэдсэн бөгөөд өөрөө итгэмжлэл олгосон байсан учир би уг хэргийн материалтай танилцаж байгаагүй, эрх үүрэгтэй бусад нотлох баримттай танилцаж байгаагүй болно.

Мөн шүүх хуралдаанд шууд очих боломжгүй байсан, орчуулагч оролцуулах асуудал үүсч байсан болно. Гэтэл шүүх надад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хугацаа нь дууссан итгэмжлэлийг сунгуулах боломж олгохгүй шүүх хуралдааныг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Мөн шүүх хуралдааны өмнө миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй бөгөөд шүүхээс томилсон шинжээч нь дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлж, хэргийг сэргээсэн болохыг сүүлд мэдлээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул  шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХХ нь 185.35 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг “ХХХХ” ХХК-иас худалдан авсан ч тус компанийн хууль бус үйлдлийн улмаас өмчлөх эрхээ хуульд зааснаар баталгаажуулах боломжгүй байгаа тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч ХХХХ-ийн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр ХХХХд олгосон итгэмжлэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дууссан нь  /хх 2-25/ Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д заасан төлөөлөл дуусгавар болох үндэслэлд хамаарах бөгөөд анхан шатны журмаар хэргийг хэлэлцэх хүртэлх хугацаанд төлөөлүүлэгчээс итгэмжлэлийн хугацааг сунгасан болон шинээр олгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос хойш ХХХХд хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

Нэхэмжлэгч ХХХХ нь өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхээр бусдад итгэмжлэл олгоогүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох эрхтэй. Хэрэгт ХХХХд хэргийн оролцогчийн эрхээ эдлэх боломжийг олгож, шүүхээс зохих ажиллагаа хийсэн талаарх баримт авагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчид өөрт нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мөн  шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэний дагуу хүрэлцэн ирж, итгэмжлэлийн хугацааг сунгуулах боломжоор хангахыг хүссэн ХХХХгийн хүсэлтийг хэрэгсэлгүй, нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцсэн нь зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ