Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/00125

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

 Дугаар 181/ШШ2017/00125

Улаанбаатар хот

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод оршин суух Буурлууд овогт Д.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэгийн /РД:ПЯ65101003/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан  шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4705 дугаартай шийдвэрээр Д.Чулуунцэцэгээс 18 858 152 төгрөгийг гаргуулж Сэд хаан ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Чулуунцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 97 808 808 төгрөгөөр үнэлсэнийг хэт багаар үнэлдсэн гэж үзэж байна.  Миний байр нь 9 давхар, угсармал, цахилгаан шаттай байр юмаа.

Гэтэл шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолын дагуу  томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоохдоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороололын тоосгон 5 давхар орон сууцны 46 дугаар байрны 24 тоотыг үнэлсэн байна.Үнэлгээ тогтоосон шинжээч нь үнэлэх ёстой орон сууцыг үнэлээгүй өөр байрыг очиж үнэлсэн байна. Мөн дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэлийг Б.Энхцолмон, Б.Намуунзаяа нарт мэдэгдээгүй, Б.Энхцолмонгоос үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын аваагүй болно. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Дүүргийн иргэний хэргийн анхан  шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4705 дугаартай шийдвэрээр Д.Чулуунцэцэгээс 18 858 152 төгрөгийг гаргуулж Сэд хаан ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн

дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Миний бие төлбөр төлөгч Д. Чулуунцэцэгийн гүйцэтгэлийн материалыг 2016 оны 9 дүгээр сард өөр гүйцэтгэгчээс хүлээн авсан. Гэтэл төлбөр төлөгч Д.Чулуунцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээч нь тайлангаа бичихдээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 давхар тоосгон барилга, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн гэж бичжээ.

Тайлангаа бичихдээ л андуураад бичсэн юм болов уу гэж бодож байна. Арай ч өөр объект очоод үнэлэхгүй байхаа. Мөн энэ байрны өмчлөгч Б.Энхцолмонгоос үнийн санал аваагүй, шинжээчийн үнэлгээний тайланг өмчлөгч, төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй байна.

Иймээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 Д.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг нь хариуцагч  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэстэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Д.Чулуунцэцэг нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууц/ -ийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөлөгддөг болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                       Ч.ИЧИНХОРЛОО