| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0207/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/208 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Б.Б-,
Шүүгдэгч Э.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-од холбогдох эрүүгийн 2038000000253 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.З-
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч Э.З- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.З- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000253 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.З- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Миний хувьд эхнэр Б.Б-г зодсон нь үнэн. Тийм болохоор гэм буруугийн асуудалтай холбоотойгоор маргах зүйл алга байна. Тухайн үед эхнэр маань хүүхдүүддээ хоол цай хийж өгөхгүй алга болчихоор нь хурдан ирээч ээ гээд утсаар ярьсан. Тэгээд намайг гадаа тоосго янзалж байхад хажууд ирчхээд чи утсаар юу гэж хуцаад байгаа юм бэ гээд хэрүүл өдсөн. Тэгээд уурандаа түүнд гар хүрчихсэн. ...”, гэх мэдүүлэг/хх-30-31х/,
Шүүгдэгч Э.З- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр Б.Б-тай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гээд эвлэрлийн гэрээг шүүхэд өгсөн гэв.
Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ээж Ц-даа хоол цайг нь аваачиж өгсөн. Би ээждээ хоол цайг нь аваачиж өгчихөөд ээжтэйгээ хэсэг ярьж хөөрч суусан. Намайг эмнэлэг дээр байхад миний нөхөр Э.З- над руу залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би ээж дээр байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ирэхгүй болж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би одоо удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ээжтэйгээ хэсэг юм ярьж сууж байхад нөхөр маань дахиад над руу залгасан. Тэр үед би утсыг нь аваагүй. Тэгсэн чинь дахиад над руу залгасан. Тэгэхээр нь би утсаа аваад одоо эмнэлэгээс гарч явна гэж ярихад чи үхсэнээ хаагуур хэсээд яваад байгаа юм бэ гэж хэлэхээр нь: би ээжтэйгээ хамт байж байгаад л гарч ирлээ, чи одоо юу яриад байгаа юм бэ, би ээжтэйгээ таван үг сольж болохгүй юу гэж хэлэхэд хүүхдүүдийн хоол оройтоод байна гурван хүүхдүүд хоолгүй бүлтгэнээд байна, би ажилтай, ядарч байна, эцэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би: би ч гэсэн ядрахгүй байгаа юм уу, би ээжтэйгээ хэдэн үг солиход юу нь болохгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би Нэгдсэн эмнэлэгээс гараад гэртээ харьсан. Би гэртээ хариад машинаа хашаа руугаа оруулсан. Би хашаандаа машинаа оруулчихаад нойлын цаас аваад жорлон руу явсан. Намайг жорлон явж байхад нөхөр Э.З- маань машиныхаа хажуу талд тоосго буулгаад зогсож байсан. Би түүний хажуугаар зөрөхдөө би эмнэлэг явж ээжтэйгээ хэдэн үг солилоо, явахынхаа өмнө хүүхдүүддээ тодорхой хэмжээний хоол цай хийж өгчихөөд явсан гэж хэлсэн. Чи ер нь хүүхдүүдийнхээ хоол цай хэзээ санаа зовдог байсан юм бэ, архи уугаад явахаараа тоодоггүй биз дээ гэж хэлэхэд: чи битгий хуцаад бай пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг тэгж хэлдэг юу юм бэ гэж хэлээд түүний цээж рүү хоёр гараараа түлхсэн. Тэгсэн чинь лаларын пизда минь гэж хэлснээ миний тархи толгой, нүүр лүү гараараа 4-өөс 5 удаа цохисон. Хамгийн эхэлж цохиулахад би овоолттой тоосго руу биеийнхээ баруун хэсгээр унасан. Би түүнд цохиулж байгаад чи яагаад намайг цохичхоод байгаа юм бэ гэж хэлээд босож ирэхэд дахиад нүүр лүү маань гараараа цохисон. Би тухайн үед том хүүхэд Хашчулууныгаа дуудсан. Том банди маань гарч ирээд аавыгаа надаас түлхээд холдуулсан. Тэгэхэд Э.З- хүүтэйгээ нийлж зодлоо пизданууд гээд уурласан. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,
Шүүгдэгч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ба одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Гэрч Х.С-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... хүү Э.З- маань зан чанарын хувьд гэвэл даруу төлөв зантай, хүнд тусархуу, хүний аясаар, цаг наргүй ажилладаг, хамт олондоо нэр хүндтэй хүн байдаг. Хүү маань тамхи татдагдаггүй, харин архийг хааяа хааяа хэрэглэдэг байх. Гэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ элдэв муухай ааш авир гаргадаггүй. Энэ хоёр гэр бүлийн харилцаа гайгүй. Би энэ хоёрын талаар Б.Б-гийн ээж Ц-гаас мэдсэн. Э.З- миний охиныг надад хоол цай авчирч өгсний төлөө зодсон байна гэж хэлж байсан. Би тухайн үед бэр Б.Б-гийн утсаар яриад юу болсон юм бэ гэж асуухад: Э.З- намайг зодсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи урьд нь ийм асуудал гаргадаг байсан юм бол тухай бүрт нь хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхэд би хүүхдүүдээ бодоод хэлж чаддаггүй байсан юм гэж байсан. ...” гэх /хх-16-17 х/ мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 264 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000253 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.З- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б-гийн /хх-11х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Гэрч Х.Сүнжидмаагийн /хх-16-17х/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.З- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.З- нь хохирогч Б.Байгальмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Б.Б- нь эмчилгээний болон бусад зардалд нийт 100.000 төгрөг,хагалгаанд орох зардал 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 1.000.000 төгрөг Э.З- төлсөн, бид эвлэрч эвлэрлийни гэрээ хийсэн тул нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байна гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.З-оос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.З- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41х/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.З- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.З-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ мөн хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З- торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.З- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Б.Б- нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх журмаар шүүгдэгч Э.З-оос нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зоигтод шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН