Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 28

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Хохирогч Н.Э, З.У

            Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г

            Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т.Э холбогдох эрүүгийн 1940001460040 дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг “...Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 7.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Шат, вандангийн өндөр 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 м-ээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас З.У Н.Э  нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг, нутгийн удирдлагын ордны баруун талд үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасад хийж байхдаа шатны тавцан хугарч доош унаж З.У Н.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч З.У 2019 оны 10 сарын 01-ний өдөр өгсөн: “Намайг Улаанбаатар хотод байх үед манай хадам ах Н.Э  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2 давхар барилгын гадна пасадны ажил байна, хамт явж ажиллах уу? гэхээр нь би уг саналыг хүлээн аваад Н.Э, Б Г  нарьн хамтаар 2019 оны 06 сарын эхээр Бор-Өндөр суманд ирсэн. Ингээд Бор-Өндөр суманд ирж Бор-Өндөр сумын Нутгийн удирдлагын ордны баруун талд баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасадын ажлыг хийхээр болсон. Ингээд бид ирсэн өдрөө л ажилдаа гарцгаасан. Ингээд уг барилгын пасадны ажлыг хийж 2019 оны 06 сарын 18-ны өдөр 2 давхарын зүүн хойд хэсэгт чулуун замаскийг Б Н.Э  нарын хамтаар татаж байтал Э  ах бид 2-ын зогсож байсан шатны тавцан хугарч Н.Э  бид 2 газар унасан. Тухайн үед Н.Э  ах бид 2 барилгын гадна угсарсан 3 давхар шатны 2 давхарын шат нь дээр зогсож пасадны ажлыг хийж байх үедээ дээрх тавцангаас унасан. Харин шатны 3 давхарын тавцан дээр Б  ах чулуун замаск татаж байсан. Гэхдээ Б  ах унаагүй. Ингээд газар босох гэсэн боловч нурУ аар халуу дүүгч хөдөлж, өндийж болохгүй байсан. Энэ үеэр мөн барилга дээр ажиллаж байсан Б  ах дээрээс бууж ирсэн, мөн Г  ирээд Э  ах бид 2-ыг шатны доороос татаж гаргаад эмнэлэг рүү хүргэж өгч үзүүлэхэд эмч үзээд миний нурууны гэмтлийг үзэж харах боломжгүй гээд миний баруун хөлийг хугарсан байж магадагүй байна гээд гипсдэж өгсөн. Харин Э  ахыг үзээд 2 хөлний өсгийний яс нь хугарсан байна гээд гипсдэж өгсөн. Ингээд Э  ах бид 2-ыг тэр оройдоо Улаанбаатар хотод авчирч “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Намайг эхлээд хагалгаанд оруулна гэж байсан боловч зөвлөх эмчтэйгээ зөвлөлдөөд хагалгаанд оролгүй эмчилгээний явцад эмчлэгдэх боломжтой гээд хагалгаанд оруулаагүй. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

-Хохирогч Н.Э ын 2019 оны 10 сарын 01-ний өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотод хувиараа барилгын гадна пасадны ажлыг хүргэн дүү З.У танил ах Б  нарын хамтаар дуудлагаар хийж гүйцэтгэн ажил хөдөлмөр эрхэлдэг байсан юм. 2019 оны 06 сарын эхээр өмнө нь хамт ажилладаг байсан Б  гэдэг залуу Б  ах руу “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гадна пасадны ажил байна, хийх үү” гэж залгасан байсан. Б  ах энэ мэдээг надад танилцуулж хамт Б  гэдэг залуутай уулзахад “О  гэх найз маань Бор-Өндөр суманд үйлчилгээний 2 давхар барилга барьж байгаа юм байна, гадна пасадны ажлыг 5.000.000 төгрөгөөр хийх үү, хоол унд, барилгын материал, багаж хэрэгслийг цаанаас нь гаргаж өгнө, та 2 ажлын хувцастайгаа ирэхэд л болно” гэхээр нь Б  бид уг ажлыг хийж гүйцэтгэхээр зөвшөөрч 2019 оны 06 сарын эхээр Бор-Өндөр суманд ирж О  гэдэг залуутай уулзаж хийх ажлаа харж аман хэлцлээр тохиролцоод уг 2 давхар барилгын гадна пасадыг хийж гүйцэтгэхээр болсон. Би Улаанбаатар хотоос Бор-Өндөр суманд ирэхдээ Б З.У Г  нарын хамтаар ирсэн. Бид 4 Бор-Өндөр суманд ирж О тай уулзсан өдрөөсөө ажлаа эхлүүлсэн. Харин энэ ажилд зуулчилж өгсөн Б  нь Бор-Өндөр суманд хамт ирж О тай уулзуулчихаад маргааш нь буцаж Улаанбаатар хот руу яваад өгсөн. Ингээд уг 2 давхар барилгын гадна пасад буюу барилгын 2 давхарын зүүн хойд хэсэгт чулуун замаскийг Б З.У хамтаар татаж байтал шатны тавцан хугарч З.У бид 2 газар унасан. Тухайн үед З.У бид 2 барилгын гадна угсарсан 3 давхар шатны 2 давхар дээрх тавцангаас унасан. Харин шатны 3 давхарын тавцан дээр Б  ах чулуун замаск татаж байсан. Гэхдээ Б  ах унаагүй. Ингээд газар унасаны дараа бие өндийх гэсэн боловч чадахгүй нуруу руу хатгаж өвдөөд байсан. Энэ үеэр мөн барилга дээр ажиллаж байсан Б  ах дээрээс бууж ирсэн, мөн Г  хүрээд ирсэн. Ингээд би тэр 2-т хандаж намайг өндийлгөөд босгоод өг гээд тэр 2-оор 2 талаасаа дэмжүүлж босох гэсэн боловч чадахгүй тэнцвэрээ олохгүй 4 хөллөж газар сөхөрсөн. Энэ үед бас миний хөл мэдээгүй болсон байсан. Ингээд намайг шатны доороос чирж гаргаад дараа нь З.У-ыг гаргасан. Энэ үед уг барилгын баруун хойд хэсэгт байх дэлгүүрийн худалдагч эгч “Энэ чигээр нь эмнэлэг рүү аваад яв” гэж орилж байсан. Ингээд л намайг манай ажлынхан эмнэлэг рүү хүргэж өгч үзүүлэхэд эмч үзээд “2 хөл чинь хугарсан байна” гээд миний 2 хөлийг гипсдэж өгсөн. Тэгэхээр нь нурууныхаа талаар үзүүлэх гэсэн боловч “Манайх үзлэг хийх боломжгүй, тийм учир Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүл” гэсэн. Мөн З.У хөлийг үзээд хугарсан байж магадгүй байна гээд баруун хөлийг нь гипсдэж өгсөн. Ингээд бид 2-ыг тэр оройдоо Улаанбаатар хотод авчирч “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлээд хагалгаанд оруулсан. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Гэрч Б.О ын 2019 оны 08 сарын 10-ны өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотод барилгын чиглэлээр бригад бүрдүүлж барилгын шалны ажлын чиглэл буюу хар шалны ажлыг хийдэг юм. Намайг Улаанбаатар хотод байхад өмнө нь хамтарч ажиллаж байсан “Энх-Эрхэс” ХХК-ний захирал Э  нь надад “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2 давхар үйлчилгээний төв барих гэж байгаа юм, та туслаач, хамтарч ажиллая” гэсэн саналыг 2019 оны 04 сарын эхээр тавихад нь би уг саналыг хүлээн авсан. Ингээд би Э хамтарч Бор-Өндөр суманд 2 давхар үйлчилгээний барилга барихаар болж би бригадиа бүрдүүлээд Бор-Өндөр суманд 2019 оны 04 сарын дундуур ирсэн. Би яг өдөр хоногоо санахгүй байна. Ингээд Бор-Өндөр суманд ирж уг 2 давхар барилгад анх 10-аад ажилчидтай ирж барилгын хундаам цутгалтаас эхэлж, өрлөг, дээвэр, хана цонх зэргийг хийж 2019 оны 05 сарын 30-ны өдөр буусан. Энэ хугацаанд анх авчирсан ажилчдаас гадна пасад, дотор засал хийлгэхээр нэмэлт бригад авчирч байсан. Намайг Бор-Өндөр суманд барилга барьж байгаад надтай өмнө нь хамтарч ажилладаг байсан Б, Б  нар нь над руу залгаж “Чиний Бор-Өндөр суманд барьж байгаа барилгын чинь гадна пасадыг үнэ өртөгөө тохирч чадвал бид хийе” гэхэд барилгын гүйцэтгэгч компани болох Э ХХК-ний захирал Э д энэ талаар хэлэхэд Э  нь Б Б  нартай холбогдож гадна пасадаа 5.000.000 төгрөгөөр хийлгэхээр болсон. Ингээд удалгүй буюу 2019 оны 06 сарын эхээр яг хэн нь ахалж байгаа нь мэдэгдэхгүй 5 хүн ирсэн. Гадна пасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Б , Б У, Э , Г  нар ирсэн. Би өмнө нь эд нартай бүгдэдтэй хамтарч ажиллаж байсан болохоор таньж мэддэг юм. Ингээд Б , Б У, Э, Г  нар нь гадна пасадны ажлаа хүлээж аваад хийж гүйцэтгэж эхэлсэн. Би энэ үед нь буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр Э ыг 7 хоног Бор-Өндөр суманд ажиллахаар ирэхэд нь би зөрж Улаанбаатар хот руу амрахаар явсанаас хойш 5 хоногийн дараа буюу 2019 оны 06 сарын 18-ны өдөр У, Э  нар нь барилгын гадна пасадыг хийж байхдаа зориулалтын давхарлаж угсарсан 3 давхар шатны 2 давхараас унаж бэртэж гэмтсэн байсан. Би үүнийг тэр өдөр нь мэдсэн. Над руу Б  залгаад “У, Э  2 шат нь дээрээс уначихлаа” гэхээр нь биеийн байдлыг асуухад “Ер нь жаахан эвгүй талдаа байна” гэхээр нь би “За тэгвэл яаралтай эмнэлэгт хүргэж өгч үзүүлж харуул” гэж хэлсэн. Тэгсэн удалгуй Б  нь залгаж “У, Энхболд 2 хөл болон нуруундаа гэмтэл авсан байх өндөр магадлалтай байна, яаралтай Улаанбаатар хот руу яв гэж байна” гэж хэлэхээр нь би Э  болон барилгын захиалагч компани захирал Б  нартай холбогдож байгаад У, Э  2-ын замын зардал болон Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж харуулах мөнгийг тэд нартай холбогдож яаралтай өг гэж хэлсэн. Тэгсэн Б  нь дүү Б  дамжуулж данснаас нь Б ын дансанд бензин тосных нь мөнгийг өгсөн. Би хэдэн төгрөг өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Ингээд би У, Э  2-ыг Улаанбаатар хотод 2019 оны 06 сарын 19-ний өдөр 04 цаг өнгөрч байх үед ирэхэд нь тосож аваад өөрсдийнх нь саналын дагуу “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт үзүүлж харуулахад У  ын нурууны 1 дүгээр үеийн сэртэн яс нь цуурч гэмтсэн, Э ын мөн нурууны 1 дүгээр үеийн сэртэн яс нь гэмтэж, 2 хөлний өсгийний яс нь хугарсан гэж эмч хэлсэн. Тэгээд эмч нь тэр 2-оос “Хагалгаанд орох уу, гипсдэж эдгээх үү” гэхэд Э  нь хагалгаанд орохгүй гээд байхаар нь би Э т хандаж “Миний дүү залуу хүн байна, ирээдүйд чинь хэрэгтэй хагалгаанд ор” гэж зөвлөж ятгаж байгаад хагалгаанд оруулсан. Тухайн цаг хугацаанаас хойш би болон Э  бид 2 У, Э  2-ын хагалгаанд орсон төлбөр мөнгө, эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, өдөр тутмын эм тарианы мөнгө, ойр зуурын хэрэглээний мөнгө гэж нийт багцаагаар 10 гаран сая төгрөг зарцуулсан. Энэ үед Э , У   2 нь бидний өөрсдийн хариуцлагагүй байдлаас болсон учир та хэд энэ эмчилгээнд гарсан зардлыг даачих, хэрэв тэгвэл бид 2-ын зүгээс гомдол санал байхгүй гэж байсан. Тэгж хэлэхэд нь бид 2 эмчилгээнд зарцуулсан бүх л мөнгө төгрөгийг өөрсдөөсөө гаргаж төлсөн. Ингээд энэ 2-ыг эмнэлгээс гарч гэртээ байхад нь Э , Б Б  бид 4 гэрт нь очиж уулзаад тэр 2-т хандаж “бид 4-ийн зүгээс та 2-ын бие эрүүл мэндийг чинь эдгэртэл ээлж дарааллаар эргэж тойрч, ойр зуурын хэрэглээний мөнгө төгрөгийг зохицуулж өгч байя” гэж ярилцаж тохироод үүнийгээ цаасан дээр буулгаж баталгаажуулсан. Ингээд би үүнээс хойш 3-4 хоногийн дараа Э , У   2-ын гэрт очиж тэргэнцэр болон бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Э , У   2 нь тухайн үед 1 гэрт амьдарч байсан юм. Намайг тэргэнцэр болон бэлнээр 100.000 төгрөг өгөхөд Э  нь надад “Надад өвчин намдаах эм хэрэгтэй байна” гэхээр нь би  “Ах нь ойрдоо их ажилтай зав муутай байна ойрдоо ирж амжихгүй байх, чи миний өгсөн 100.000 төгрөгнөөсөө эм тариагаа зохицуулж бай” гэж хэлээд явсан юм. Ингээд би энэ цаг хугацаанаас хойш улсын баяр наадам болон бусад ажлаар Э, У   2 дээр очиж чадаагүй, харин байнгын утсаар холбогддог байсан. Тэгсэн наадмын дараахан байх би яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна, намайг ажилтай байх үед У   нь залгаад “Та нар эргэж тойрно гэж хэлээд эргэж тойрсонгүй алга боллоо, надад мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би тухайн үед боломжгүй байна гэдгээ учирлаж хэлсэн. Тэгсэн намайг ойлгохгүй байн байн залгаж сүүлдээ намайг хэлэх хэлэхгүйгээр буюу “Бүтэн нойртой хонож үзэхийг чинь харна, ажил үйлсийг чинь бүтэхийг чинь харна, арчаагүй пиздаанууд” гэх мэтээр харааж зүхээд байсан. Тэгэхээр нь би ганцаараа байгаа юм уу бусдаас нэхээчдээ, надад одоогоор мөнгө байхгүй байна, баяр наадам болоод ажил төрөл хийгээгүй мөнгө төгрөг байхгүй би одоогоор мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгсэн У   уурлаж над руу хэл амаар пизда гэж доромжлохоор нь миний уур хүрч “Хэний гаргасан алдаанаас болж энэ ажил зогсож та 2 ийм байдалд орсон юм бэ, та 2-ын эмчилгээнд мөнгө төгрөг өгч ашиг ч үгүй боллоо” гэхэд тэгвэл шүүхэд цагдаад өгнө гэхээр нь би уурандаа тэг тэг гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч Ц.Б ын 2019 оны 08 сарын 08-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бор-Өндөр сумын нутгийн удирдлагын ордны ертөнцийн зүгээр баруун талд нь 2 давхар үйлчилгээний төвийг Улаанбаатар хотод барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ний захирал Э 2019 оны 04 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж гүйцэтгүүлэхээр болсон. Э  нь энэ барилгыг барихдаа Улаанбаатар хотоос өөрсдийн ажилчидаа авчирсан. Миний зүгээс оруулсан ажилчин байхгүй юм. Би 2019 оны 06 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу барилгын гадна талын эмүльсний өнгө солиулахаар барилгын ажил гүйцэтгэгч кампанийн захирал Э ы хамтаар замд явж байхад манай төрсөн дүү Б нь миний утас руу залгаж “Барилгын гадна талд пасад хийж байсан 2 хүн пасад хийхдээ ашиглаж байсан шатнаас унаад бэртчихлээ, эмнэлэг рүү үзүүлж харуулахаар аваад явлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би хэн хэн уначихваа гэж асуухад гадна талын пасадыг хийж байсан У, Э  2 шатнаас ойчсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б хандаж “За наад 2-ыгоо эмчид үзүүлээд эмчийн шийдвэр гартал харъя, ямар гэмтэл учирсан байна энэ хариуг иртэл үзүүлж харуулаад байж бай” гэж хэлсэн. Учир нь би Улаанбаатар орох замынхаа талыг туулсан байсан учир буцаж чадаагүй. Ингээд би замдаа Батхуягтай У, Э  нарын биеийн байдлыг тогтмол асууж байсан. Тухайн үед амьнаас холуур, хөлний савхан яс зэрэг нь хугарсан байна” гэхээр нь гайгүй юм байна гээд цааш хот руу явсан. Ингээд хотод очсон үед Б над руу залгаж У, Э  нарыг Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай болсон гэхээр нь би өөрийн хувцас машины тэргэнд нь бензин тос болон замд ашиглах анхан шатны тусламжийн эм тариаг нь авч өгсөн. Ингээд би тэр өдрөө унтаж амарч байхад уг барилгын үйл ажиллагаа явцыг хариуцаж ажилчдыг ахалж байсан О  гэх залуу над руу үүрээр залгаж “У, Э  нар ирсэн, одоо Мөнгөн гүүрт үзүүлж байна, томографик зураг даруулна” гэхээр нь би өөрийн зүгээс Э ы данс руу У, Э  нарын эмчилгээнд хэрэглээрэй гээд 1.000.000 төгрөг хийсэн. Ингээд би тэдний биеийн байдлыг утсаар л сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

-Гэрч С.Б ийн 2020 оны 03 сарын 18-ны өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотод хувиараа буюу барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг юм. 2019 оны 05 сарын сүүлээр хамтран ажилладаг байсан Б той хамт Улаанбаатар хотод байж байхад О  гэдэг хүн Б той утсаар “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2 давхар барилгын гадна пасадны ажил байна” гэж ярихад нь Б  бид 2 үнэ мөнгөө тохироод уг барилгын гадна пасадыг хийхээр болсон. Ингээд Бор-Өндөр сум руу 2019 оны 06 сарын 03-ны өдөр Г , Э , У   нарын хамтаар миний машинтай явсан юм. Ингээд явж байтал Говьсүмбэр аймаг руу орох замд машин маань эвдэрчихсэн юм. Тэгэхээр нь Улаанбаатар хотоос Б  ирж биднийг Бор-Өндөр суманд хүргэж өгсөн. Биднийг Бор-Өндөр суманд ирэхэд бидний гадна пасад хийх 2 давхар барилга нь Бор-Өндөр сумын нутгийн удирдлагын баруун талд байсан. Уг барилга дээр О  гэгч нь хэдэн хүмүүстэй дотор заслын ажил хийж байсан. Ингээд бид очсон өдрөөсөө ажлаа буюу гадна пасадны ажлыг хийж эхэлсэн. Ингээд бид 2019 оны 06 сарын 18-ны өдөр алгасалгүй гадна пасадны ажил хийсэн. Тэр өдөр буюу 2019 оны 06 сарын 18-ны өдөр З.У бид 2 уг 2 давхар барилгын хойд хэсэгт пасадны ажил хийхдээ барилгын хойд хэсэгт нь байсан тавцанг нь авч газар хураасан байсан шатыг 3 давхар болгож угсараад пасадны ажлаа өдөр 14 цагийн үед хийж эхэлсэн. Тухайн үед уг шатыг Э , У, Г  бид 4 угсарсан юм. Ингээд тэр шатаа угсарч шатны 2 давхарт У, харин 3 давхарт буюу хамгийн дээр нь би гарч ажлаа хийсэн. Харин Э  нь утсаар ярьж наана цаагуур явж Г  хамгийн доор бидэнд шавар хийж өгч байсан юм. Тэгсэн удалгүй Э  ирж дээшээ буюу У  ын зогсож ажиллаж байсан 2 давхарын шатан дээр гарч ажиллах гэж байхад нь би “Э аа наад шатны чинь нэг талын чих нь гагнааснаасаа салчихсан байна” гэхэд “Зүгээрээ эвтэйхэн аргалаад хийчихье” гээд гарч ирсэн. Ингээд пасадын ажлыг хийгээд явж байтал гэнэт л шат савж дуу чимээ гарахад нь сандарч доош харахад Э , У   нарын зогсож байсан нь төмөр рамнаасаа салж доош унасан байсан. Тэгсэн У, Э  2 газраас босч чадахгүй хэвтээд ёолоод хэвтээд байсан. Тэгэхээр нь би ажлаа зогсоож дээд талын тавцангаас нь бууж яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тэгсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд яс хугарсан байж болзошгүй байна гээд Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээ хийлгэ гэхээр нь би У, Э  нартай хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

-Гэрч С.Н 2020 оны 03 сарын 18-ны өдөр өгсөн: “Би Улаанбаатар хотод хувиараа буюу барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг юм. 2019 оны 06 сарын эхээр өмнө хамт барилгын ажил хийж байсан О  над руу залгаж “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдаж байгаа 2 давхар барилгын дээврийн ажил байна, ирж хийх үү” гэхээр нь зөвшөөрч Улаанбаатар хотоос очсон. Ингээд би тухайн үед Улаанбаатар хотоос ганцаараа очиж барилга дээр ажиллаж байсан нэг залУ  туслах ажилтнаараа авч дээврийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Ингээд 2019 оны 06 сарын 18-ны өдөр мөн л дээврийн ажлаа хийхээр гарч байтал уг барилгын хойд гадна талын хэсэгт пасадны ажил хийж байсан Э , У   нар пасадны ажил хийхдээ ашиглаж байсан шатнаасаа газар унаж бэртэл авсан. Тухайн үед тэр угсардаг төмөр шатыг 3 давхарыг угсарч өөрсдөө 2 давхарт нь зогсож, 3 давхар нь Б  ажиллаж байсан. Ингээд Э , У   нарт анхан шатны тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү явуулсан. Харин би үлдэж дээврийнхээ ажлыг үргэжлүүлэн хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

-Гэрч С.Г-ын 2020 оны 03 сарын 20-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 06 сард барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э ХХК-ний захирал Э гэрээ байгуулж тушаал гаргуулан уг барилга дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг нь хариуцан ажиллахаар ирсэн. Намайг Бор-Өндөр суманд ирэхэд уг 2 давхар барилга дээр дотор засал, шавардлага, парпердны өрлөгө буюу дээврийн хашлага, шал тэгшилгээний ажлууд явагдаж байсан. Ингээд би уг ажлыг хийж байгаа ажилчидад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажлаа эхэлсэн. Намайг очихоос өмнө нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг О  гэдэг залуу өгч байсан. Би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй. Надад хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрх байхгүй. Би барилгын чиглэлээр 28 жил ажиллаж байна. Би барилгын чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газарт барилгын хяналтын даамал, Боловсролын яаманд барилгын хяналтын инженер, гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газарт барилгын инженер техникч, Монгол гутлын үйлдвэрт барилгын үйлдвэр хариуцсан дэд инженер зэрэг газрууд болон бусад компаниудад барилгын хяналтын болон ерөнхий инженер хийж байсан. Би барилга дээр ажиллаж байгаа хүмүүст өглөө ажил эхлэх үед хөдөлмөр хамгаалалын хувцас болон багаж хэрэгслийг бүрэн өгч аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажлын үе шатны ажилбар бүр дээр зааварчилгаа өгч улаан гэх тодотголтой дэвтэрт гарын үсэг зуруулж ажилд гаргадаг байсан. Энэ улаан дэвтэр нь барилгыг хүлээн авдаг улсын комисс авч архивласан байгаа. Би тухайн үед уг барилга дээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод ар гэрийн ажлаар ирсэн байх үед уг барилгын гадна талын пасадны ажлыг хийхээр хүмүүс ирсэн гэсэн. Би ямар хүмүүс ирсэн эсэхийг мэдэхгүй, бараа зүсийг нь хараагүй. Тухайн үед барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаний захирлууд Улаанбаатар хотод барилгын бараагаа татаад буцахдаа намайг авч явна гэж байсан боловч 2019 оны 06 сарын 18-ны өдөр барилгын гадна талын пасадны ажлыг гүйцэтгэж байсан 2 залуу шатнаас унасан гээд явахаа больсон байсан. Энэ цаг хугацаанаас хойш би дахин очоогүй. Харин 2019 оны 08 сард улсын комисст хүлээлгэж өгөх үед нь очсон. Намайг эзгүйд О  өгөх ёстой, учир нь О  нь уг барилгын газрын даамал гэж ажиллаж байсан. Би уг барилга дээрээс явахдаа О ад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг үргэжлүүлэн өгөх, ажлын цагийг уртасгаж сунгахгүй, намайг буцаж ирэхэд барилга дээр ямар нэгэн осол аваар, архитай холбоотой хэл амгүй, гал усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах талаар хэлж улаан дэвтэр дээр бичиж амаар тохиролцож үлдээж байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн дэвтэр болон өдөр дутмын ажлын журнал дээр энэ бүгд тэмдэглэсэн байгаа. Энэ дэвтэр нь улсын комисст хүлээлгэж өгөхөд материалтай нь хавсаргаж явсан байгаа. Хэнтий аймгийн хот төлөвлөлт байгуулалтын хэлтсээс Монгол улсын барилгын зөвлөх инженер Г  гэдэг хүнээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж хүлээж авсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №57 тоот: 

1.Н.Э ын биед бүсэлхүйн нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн өсгий ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх бүсэлхүйн нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн өсгий ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх  баруун, зүүн өсгий ясны бяцарсан хугарал бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/,   

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлтээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн №58 тоот: 

1. З.У биед бүсэлхүйн L1 их биеийн шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98/,   

            - Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 178-180/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 181-184/,

            - Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Э.Ц 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 22/06/018/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 104-107/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 192-195/, Бадмаараг төвийн барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн дэвтэр, тэмдэглэл /хх-ийн 196-209/

            -Яллагдагч Т.Э ы 2020 оны 03 сарын 25-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйлчилгээний чиглэлээр шинээр баригдах 2 давхарын барилгын ажил гүйцэтгэхээр Бор-Өндөр сумын харьяат Б  гэгчтэй гэрээ байгуулсан юм. Би уг барилгыг барихдаа доороо туслан гүйцэтгэгчээр хувь хүнээр болон өмнө нь барилгын чиглэлээр олон жил ажилласан хүмүүсийг авчирч барилгаа бариулж байсан. Тэгсэн 2019 оны 06 сарын 18-ны өдөр барилгын гадна пасадны ажил хийж гүйцэтгэж байсан Н.Э, З.У  нар нь шатнаас унаж биедээ бэртэл гэмтэл авсан. Би энэ мэдээг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот руу явж байх замдаа сонсоод Улаанбаатар хотод ирэхэд нь уулзаад эмчилгээ болон хагалгаанд гарсан бүх зардлыг өөрийн санхүүгээс гаргасан. Би тэр 2-т багцаагаар 13 сая орчим төгрөг гаргаж зарцуулсан. Би тухайн үед мөн л мөнгөгүй байсан учир өөрийн унаж хэрэглэж байсан Приус-30 маркийн автомашинаа хүртэл зарж эмчилгээний мөнгөнд зарцуулсан. Тухайн үед тэд ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлж байгаад намайг цагдаад гомдол гаргасан байна. Би хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Э, З.У  нар нь бэртэж гэмтсэн тул би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/ 

-Хохирогч Н.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг Нутгийн удирдлагын ордны баруун талд үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасад хийж байхдаа шатны тавцан хугарч доош унаж, миний биед бүсэлхүйн нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн өсгий ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан. Маш их гомдолтой байна. Намайг шатнаас ойчоод Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн нь үнэн. Анх Т.Э нь эмчилгээний бүх зардлыг даана. Ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд өөрөө тэр чигтээ алга болсон. Уг осол 2019 оны 06 сарын 18-ны өдөр болсон. Т.Э ыг ирж уулзахгүй болохоор нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо би ажил хийх боломжгүй болсон. Тухайн үед ажил хийж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ямар нэгэн хүн зааварчилгаа өгч байгаагүй. З.У бид хоёрын эмнэлэгт хэвтэж байхад 9 сая төгрөгний төлбөрийг Т.Э төлсөн. Иймд шүүгдэгч Т.Э гаас ажилгүй байх хугацаанд олох байсан орлого 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

-Хохирогч З.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг Нутгийн удирдлагын ордны баруун талд үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасад хийж байхдаа шатны тавцан хугарч доош унаж, миний биед бүсэлхүйн L1 их биеийн шахагдсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан. Маш их гомдолтой байна. Намайг шатнаас ойчоод Улаанбаатар хотод очиж Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн нь үнэн. Анх Т.Э нь эмчилгээний бүх зардлыг даана гэсэн. Ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд өөрөө тэр чигтээ алга болсон. Уг осол 2019 оны 06 сарын 18-ны өдөр болсон. Т.Э ыг ирж уулзахгүй болохоор нь 2019 оны 08 сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад Н.Э  бид хоёр гомдол гаргасан. Одоо би ажил хийж байгаа. Тухайн үед ажил хийж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ямар нэгэн хүн зааварчилгаа өгч байгаагүй. Н.Э  бид хоёрын эмнэлэгт хэвтэж байхад 9 сая гаран төгрөгний төлбөрийг Т.Э төлсөн. Иймд шүүгдэгч Т.Э гаас ажилгүй байх хугацаанд олох байсан орлого 2 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

            -Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Б гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Н.Э ын ХААН банкны дансны хуулга 72 хуудас, З.У ХААН банкны дансны хуулга 41 хуудас,

            -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.Э ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, шүүгдэгч Т.Э 2019 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан хэлцэл, Н.Э, З.У  нарын компьютер томографийн оношлогоо, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, эмчилгээтэй холбоотой баримт, эмчилгээний төлбөрийн баримт /хх-ийн 02, 08-17, 49-73, 76-98, 158-167/,

            -Шүүгдэгч Т.Э гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Энх-Эрхэс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 136, 145,/

                        -Шүүгдэгч Т.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм бурУ аа хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж байгаад хохирогч нарын хохирлыг төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Э нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг “...Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 7.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Шат, вандангийн өндөр 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 м-ээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас З.У Н.Э  нар нь 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг Нутгийн удирдлагын ордны баруун талд үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасад хийж байхдаа хохирогч Н.Э, З.У  нар нь шатны тавцан хугарч доош унаж хохирогч З.У Н.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.У Н.Э, гэрч Б.О , Ц.Б , С.Б С.Нямаа, С.Гомбо-Очир нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №57, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч Э.Ц 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 22/06/018/02 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн З.У Н.Э  нарын бие махбодид учирсан гэмтлийг “хүндэвтэр” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 04-ний өдрийн №57 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э ын биед хүндэвтэр хохирол, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлтээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн №58 тоот  шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.У биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 145 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр шүүгдэгч Т.Э нь Э ХХК-ийн захирал мөн болох нь, 155-р талд авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг шүүгдэгч Т.Э Ц.Б  нар нь 2019 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан болох нь, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг Нутгийн удирдлагын ордоны баруун талд үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан 2 давхар барилгын гадна пасад хийж байхдаа шатны тавцан хугарч хохирогч З.У Н.Э  нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тус тус тогтоогдсон байна.

Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасныг,

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг,

Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 7.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Шат, вандангийн өндөр 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 м-ээс илүү өндөртэй шат, ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө” гэж заасныг тус тус зөрчиж Э ХХК-ийн захирал Т.Э нь барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь нотлогдож байна.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2019 оны 10 сарын 22-ны өдрийн №22/06/018/02 дугаартай дүгнэлтээр Э ХХК-ийн захирал Т.Э нь барилгын ажил хийх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь давхар нотлогдож байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурУ ийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Т.Э нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг тус тус зөрчсөн, хохирогч З.У Н.Э  нарын хэт хайхрамж болгоомжгүй хандсан үйлдэл тус тус нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Т.Э д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм бурУ аа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч З.У Н.Э  нарын биед хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Э нь хохирогч Н.Э, З.У  нарын 2019 оны 06 сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд эмчилгээтэй холбоотой гарсан зардал 9.275.237 төгрөгөөс хохирогч Н.Э т 7.686.850 төгрөгийг, хохирогч З.У  од 1.588.387 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 158-164-р талд авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э, З.У , шүүгдэгч Т.Э нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Н.Э  нь “ажилгүй байх хугацаанд олох байсан орлого 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх, хохирогч З.У нь “ажилгүй байх хугацаанд олох байсан орлого 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг, хохирогч нарын өмгөөлөгчийн “шүүгдэгч Т.Э гаас хохирогч Н.Э ын ажилгүй байх хугацаандаа олох байсан орлого 5 сая төгрөгийг, хохирогч З.У ажилгүй байх хугацаандаа олох байсан орлого 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч нар нь ажилгүй байх хугацаанд олох байсан орлогыг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байна.

Хохирогч нар болон тэдний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Н.Э ын ХААН банкны 72 хуудас дансны хуулга, хохирогч З.У ХААН банкны 41 хуудас дансны хуулгаар хохирогч нарын ажилгүй байх хугацаанд олох байсан орлогыг нотлох боломжгүй, олох байсан орлогыг нотлох өөр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь дээрх хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Т.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 136/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүх дээрх ялыг шүүгдэгчид оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э ы эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эмчилгээтэй холбоотой гарсан зардал хохирогч Н.Э т 7.686.850 төгрөгийг, хохирогч З.У  од 1.588.387 төгрөгийг нийт 9.275.237 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

           

          1.Шүүгдэгч Т.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Т.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Шүүгдэгч Т.Э нь хохирогч Н.Э т 7.686.850 төгрөгийг, хохирогч З.У  од 1.588.387 төгрөгийг нийт 9.275.237 төгрөгийг хохирогч нарт төлсөн болохыг дурдаж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Т.Э гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ