| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0225/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/221 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-ид холбогдох эрүүгийн 2038000000271 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л-
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Д.Л- нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Г.Р-той хурга, ишиг дутаасан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Г.Р-той хурга, ишиг дутаасан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000271 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өглөө гэртээ унтаж байхад 08 цагийн орчимд эхнэр Г.Р- сэрээж хоёулаа гарч малаа тоолно гэхэд нь за гээд хамт гараад эхлээд сувай хонь, эм хонь, хамгийн сүүлд нь хурга, ишигээ тоолоод дуустал таван ишиг, гурван хурга дутахаар нь эхнэрээсээ энэ яагаад ийм олон хурга, ишиг дутав гэхэд эхнэр Г.Р- өөдөөс би яаж мэдэх юм гэхэд нь би гэнэт уур хүрээд чи яагаад мэдэхгүй байгаан гээд газар байсан шилбүүр модоор эхнэр Г.Р-ын гуя болон хөл рүү 2-оос 3-н удаа цохиход өөдөөс яадгийн би чиний малчин юм уу тэр малчнаа аваад малаа маллуул гэхээр нь дахин уур хүрээд очиж өшиглөсөн чинь доошоо хараад эвхрээд унаад өгөхөөр нь би очиж үстэж босгоод нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиод гэрлүүгээ ороод усны сав аваад машин дээр тавиад гараад ирэхэд гэрийн гадаа эхнэр сууж байхаар нь үг дугаралгүй би худаг руу яваад өгсөн гэх. /хх-30-31х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би уурандаа эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, бид эвлэрсэн. ... гэв.
Гэрч Г.Рэ-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...” 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өглөө 08 цагийн орчим босоод нөхөр Д.Л-ийг сэрээгээд хоёулаа гарч малаа хашаад эхлээд сувай хонио тоолж гаргаад, дараа нь эм хонио тоолж гаргаад хамгийн сүүлд ишиг, хургаа тоолсон чинь хоёр ишиг, гурван хурга дутсан чинь нөхөр уурлаад дахин дахин тоолсон. Тоолж байхдаа газар байсан гишүү модоор гуя болон 2 хөл рүү удаа дараа цохиж нуруу өшиглөж саяхан тоолход бүрэн байсан гээд байхаар нь би хоёр ишиг үхсэн, гурван хурга үхээд би арьсыг нь өвчиж авсан гэхэд нөхөр Д.Л- чи мал арчилж чадахгүй дахин над руу ирээд гэдэс рүү өшиглөхөөр нь эвхрээд унасан чинь үснээс өргөж босгоод зүүн нүд рүү баруун гараараа цохиод гэр лүү яваад орсон тэр үед би хурга, ишгээ хашаанаас гаргаж малдаа өвс өгчхөөд гадаа сууж байтал нөхөр Д.Л- хонио услахаар машинаа унаад яваад өгсөн. ... Миний нөхөр Д.Л- надаас уучлалт гуйсан. Малаа арчилж чадаагүй миний буруу ч бас байгаа. Миний хохирол гомдлыг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 14-17х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 279 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-35/, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038000000271 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Г.Р-той хурга, ишиг дутаасан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... эхнэр Г.Р-ыг зодсон нь үнэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-12-15х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт /хх-22х/, эвлэрлийн гэрээ /хх-39х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Л- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Л- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Л- нь хохирогч Г.Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Л- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Л- нь 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлсэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байх” заалт байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Л- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Л- нь “ Шүүх хуралдаан өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр хангав.
Шүүгдэгч Д.Л- нь прокурорын 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН