Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/00176

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/00176

Улаанбаатар хот

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байрны 2 тоотод оршин суух Сүнэт овгийн Энхтүвшингийн Эрдэнэцогт /РД:ХВ64120578/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 2 дугаар орцны подвалын 3 тоотод оршин суух Найдангууд овгийн Энхболдын Мөнхбаяр /РД: ЖМ83032072/-т холбогдох

түрээсийн гэрээний үүрэгт 1 040 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Э.Мөнхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар байрны  2 дугаар орцны подвалын 3 тоот өрөөг түрээслэхээр гэрээ хийж түрээслэн суусан. 2016 оны 5 дугаар сарын 7 ны өдрийг хүртэл төлбөрөө төлж байсан. Түүнээс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 5 дугаар сарын 7 ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 8 сарын түрээсийн төлбөр болох 1 040 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 040 000 төгрөгийг хариуцагч Э.Мөнхбаяр би 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нь хариуцагч Э.Мөнхбаяраас 1 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Э.Мөнхбаяр нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 040 000 төгрөгийг  2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь  хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах  үндэстэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтын нэхэмжилсэн 1 040 000 / нэг сая дөчин мянга / төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15- ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн  хариуцагч Э.Мөнхбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29510 төгрөгийн тал хувь болох 14755 төгрөгийг Сүхбаатар дүүргийн улсын тэмдэгтийн хураамж орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14755 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО