| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00025/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч М.Б, Б.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б нарт холбогдох 1840001150023 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, урьд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан М.Б
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчин 9-915 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Т.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
М.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байранд оршин суух, Б.С хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар хаалгыг нь цоожтой байхад нь мөрөөрөө түлхэн нэвтрэн орж дотор нь байсан Самсунг маркийн 45 инчийн телевизорыг нууцаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байранд оршин суух хохирогч Б.С гэрийн хаалгыг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 45 инчийн хэмжээтэй Самсунг маркийн зурагтыг хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь “Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би он сар өдрөө нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Прокурорын тогтоол дээр хэрэг гарсан өдрийг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн байна лээ. Тэгэхээр нь тэр өдөр байх гэж бодож байна. Намайг хуурай дүү болох Т гэрт байж байхад Б гэдэг танил ах маань намайг гэртээ буюу Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байр болох Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн зүүн талд байх нийтийн байранд дуудсан. Тэгэхээр нь би Т хамтаар очиход Б нь гэртээ А гэх залуутай хамт архи уугаад сууж байсан. Ингээд бид 4 нийлж уг ууж байсан архийг нь хувааж уугаад дуусгасан. Ингээд бид 4 Б ын гэрээс гарч биллъярд тоглонгоо 0.75 литрийн савалгаатай 1 шил архи уусан. Биллъяарданд байхдаа найз М таарсан юм. Ингээд архи дуусах үеэр Б, А 2 биллъярднаас гараад явчихсан. Тэгэхээр нь Т М бид 3 биллъяардныхаа цагийг дуусгаад биллъярднаас гарч дахин нэг шил архи аваад Б ыг гэртээ харьсан байх гэж бодоод гэрт нь очиж уухаар болоод Б ын гэрт очиход гэрэл нь асаалттай мөртлөө хаалга нь цоожтой байсан. М нь тэр үед Б ын гэрт ороогүй нийтийн байрны гадаа ирээд салаад явчихсан. Ингээд Б ын хаалгыг нь тогшоод үзэхэд хариу дуугарахгүй байхаар нь унтчихсан байх гэж бодоод хаалгыг нь мөрөөрөө хүчтэй нэг түлхэхэд хаалга нь онгойчихсон. Тэгэхээр нь Т хамт гэрт нь ороход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би Т гээс энэ зурагтыг нь авчих уу гэхэд Т тэгье гэж хэлэхээр нь бид 2 хамт зурагтынх нь залгуур болон утсыг нь салгаад гэрээс авч гараад Т гэрт очиж гэрийнх нь баруун хойд талд байх хувцас хийдэг шүүгээн дээр нь тавьчихаад би гэрлүүгээ явж амарсан. Харин Т гэртээ үлдсэн. Ингээд маргааш нь болоход Б надаас зурагтаа асуухад нь "Уучлаарай хөгшөөн согтуудаа авчихжээ" гэж хэлээд зурагтыг нь буцаагаад өгсөн юм. Тухайн үед ийм л зүйл болж өнгөрсөн. Б ын гэрээс авсан зурагтыг Т бид 2 ээлж ээлжээр өргөж явсаар Т гэрт очсон” гэх мэдүүлэг /хх-н 52-53 хуу/
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би он, сар, өдрийг нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байсан гэдгийг мэдэхгүй байна. Б ах бид 2-ыг манай гэрт байж байхад Б ах руу А гэдэг ах утсаар залгаж Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн хажуу талын нийтийн байранд хүрээд ир гэж дуудахад Б ах намайг хамт явахыг санал болгосон юм. Ингээд хамт А ахын хэлсэн нийтийн байранд очиход А ах нэг ахтай хамт архи уугаад сууж байсан. А ахтай хамт байсан ах нь айлын эзэн юм шиг байсан. Ингээд тэр ууж байсан архиа дуусгаад биллъярд тоглохоор болоод захын дэргэд байдаг ПС болон биллъярдны газарт ирж 1 цаг аваад тоглож эхэлсэн. Ингээд биднийг биллъярд тоглож байхад хэн хаанаас гаргаж ирсэн эсэхийг мэдэхгүй архи гаргаж тойруулж ууж эхэлсэн. Тэгсэн анх А ахтай хамт байсан ах биллъярднаас түрүүлээд гарсан. Тэгсэн хойноос нь удалгүй А ах гараад явчихсан. Тэгэхээр нь Б ах бид 2 биллъярдны цагийг дуусахаар нь явахаар болж явахынхаа өмнө ПС тоглоом тоглож байсан найз М хойшоо ханилж явах уу гэхэд М зөвшөөрч хамт хойшоо алхсан. Тэгээд Б ах замаараа дэлгүүрээс ганц шил архи аваад анх уусан айлдаа очъё гээд хамт явсан юм. Ингээд хойшоо буюу Бор-Өндөр цогцолбор сургуулийн зүүн талд байх нийтийн байр луу алхаж явж байхад уг байрны дэргэд байх мөн нийтийн байрны үүднээс М гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. Ингээд Б ах бид 2 үлдээд анх орсон айлруу орох гэтэл хүн байхгүй бололтой хаалга нь цоожтой, тогшоод онгойхгүй байсан. Тэгсэн Б ах уг айлын хаалгыг мөрөөрөө түлхэхэд цоож нь эвдэрч хаалга нь онгойсон. Тэгсэн гэр дотор хүн байхгүй, гэрэл нь унтраастай байсан. Ингээд бид 2 айлын гэрт ороход Б ах надаас зурагтыг нь авчих уу гээд гэрийн зүүн урд буланд байх тавиур дээр байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг заахаар нь би "мэдэхгүй" гэхэд Б ах очиод уг зурагтын залгуурыг утаснуудыг салгаад шууд тэврээд гэрээс нь аваад гарсан. Ингээд бид 2 уг нийтийн байрнаас гараад Бор-Өндөр цогцолбор бага сургуулийн чигт явж байтал Б ах "Танай гэрт аваачаад тавьчих уу" гэж асуухаар нь би "Тэг тэг” гэж хэлсэн. Ингээд бид 2 манай гэрлүү хамт явж уг зурагт гэрт оруулж тавьсан. Бид 2-ыг гэрт ороход манай аав болох Б нь ганцаараа байсан. Ингээд Б ах манайд уг зурагтыг оруулж тавьчихаад маргааш ирээд авнаа гээд гараад явсан. Би Б ахыг хаашаа явсан эсэхийг мэдэхгүй. Ингээд би унтаж амраад маргааш нь авга ах Б гэгчийнх рүү явчихаад эргээд гэртээ иртэл Б ах ирээд зурагтаа аваад явсан байсан. Уг айлын хаалганы цоож нь далд цоож байсан. Б ах бид 2 уг айлаас авсан зурагтаа манай гэрлүү авч явахдаа ээлжлэн өргөж явсан. Бид 2 ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, өөрсдөө өргөж явсан. Би тэр үед хулгай хийж байгаа гэдгээ мэдэж байсан. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Тухайн үед хамтран уг айлд орж зурагт хулгайлсан үнэн. Гэхдээ Б ах хүнд битгий хэлээрэй би арыг нь даая гэхээр нь би хамтран оролцсон юм. Би тухайн үед 17 настай байсан” гэх мэдүүлэг /хх-н 62-63 хуу/
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ганцаараа тус сумын 1 дүгээр баг Нийтийн байранд оршин суудаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 05 цагийн үед Дорнод аймгийн Мэнэнгийн тал гэх газар байрлах цэргийн ангид ач хүү Ж.С эргэхээр явсан. Тэр хооронд манай гэрт миний төрсөн хүү Ч.Б манай гэрийг харж үлдсэн юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед манай хүү Ч.Б .......... дугаарын утсаар над руу залгаад хөрш айлдаа байж байгаад гэртээ ороод ирсэн чинь хаалга эвдээд телевизор аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж хажуу айлын Ш гэх хүн рүү залгаж, “манай хаалга эвдэрсэн, зурагт алга болсон байна манай гэрийн хаалгыг засаж янзлаад байж байгаарай” гэж хэлсэн. Манай алдагдсан телевизор "Самсунг" маркийн 45 инчийн шар хүрээтэй байсан. Уг телевизорыг 2017 оны 11 дүгээр сарын үед Улаанбаатар хотын Нарантуул захын цахилгаан барааны дэлгүүрээс 700.000 төгрөгөөс хямдруулаад 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай гэрт урьд нь хулгай орж байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү Б надруу залгаад ээжээ би телевизороо олчихсон, Б авчихсан байна гэсэн. Намайг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд телевизор маань байж байсан. Манай хажуу нийтийн байрны Б гэх залуу авсан байна гэж надад хэлсэн ...телевизроо буцаагаад олчихсон болохоор надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 18-20/
Гэрч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед ээжийнхээ гэрт түр хугацаанд амьдарсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед найз А манай гэрт ирээд бид 2 цуг тус сумын 4 дүгээр багт байрлах Шар хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг худалдаж аваад А хамт уусан. Архи уугаад байж байхад А, Б гэх залууг дуудсан удалгүй Б гэх залуу манай гэрт ирсэн. Тэгээд бид 3 манай гэрээс гараад Gгееn mагт хүнсний дэлгүүрээс А, Б хоёр 1 литрийн савлагаатай Түмний хишиг архи нэг шилийг аваад захад байрлах биллъярдны газар ороод худалдан авсан архиа уусан. Би тэр архинаас 2-3 хундага уугаад явсан намайг явахад А, Б, Т гэх биллъярданд тоглож байсан хүүхэдтэй хамт биллъярдаа тоглоод үлдсэн би гэрийнхээ гадаа ирээд өөрийнхөө гэрлүү оролгүйгээр хөрш айл болох Э ахын гэрт ороод ойр зуурын юм яриад сууж байтал гадаа юм дуугарах шиг болсон. Тэгэхээр нь гараад хартал манай гэрийн цоожийг эвдчихсэн хаалга онгорхой байж байсан гэрлүүгээ ороод хартал зурагтын тавиур дээр байсан "Samsung" маркийн 45 инчийн телевизор алга болчихсон байсан. Тэр өдөртөө ээж С залгаж болсон явдлын тухай хэлтэл ээж загнаад зурагтаа олоорой гээд уурлаж байсан. Тэр өдрийн маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамт архи уусан Амарааг хайж байгаад олоод Б гэх залуугийн гэрийг нь олъё тэр авчихсан байх гээд явж байтал Б гэх залуугийн гар утасных нь дугаарыг олоод ярьтал тус сумын 4 дүгээр багт байрлах хүүхдийн талбай дээр байж байя гэсэн. А бид хоёр хүүхдийн талбай дээр очсон чинь Б гэх залуу надад хандаж өчигдөр биллъярд тоглож байсан Т телевизорыг чинь авчихсан байна. Танай телевизор энэ айлд байгаа гээд намайг дагуулаад 4 дүгээр баг Геологийн байранд байрлах нэг айлд очсон тэднийхийг Б гэдэг айл байсан. Гэрт нь ороход манай телевизор гэрийнх нь баруун хойд хэсэгт тавиур дээр тавьчихсан даавуугаар бүтээчихсэн байсан тэгээд би телевизороо аваад гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-н 23-24 хуу/
Гэрч Х.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр О хамтаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний орой 21 цаг 58 минутын үед манай хөрш айлын эгч болох С нь миний утас руу залгаж "Манай зурагт алга болсон гэнэ, манай хүү гэрт байсан юм, архи уусан юм шиг байна, үнэн юм уу худлаа юм уу гэдгийг хараад өгөөч" гэхээр нь би гэрээсээ гараад С эгчийнхрүү ороход хаалга нь хагас онгорхой байдалтай, гэрэл нь асаалттай байсан. Намайг С эгчийн гэрлүү ороход манай хөрш айлын хүмүүс болох Б С 2 сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар тэр 2-оос асуухад "Б сая цагдаагийн байгууллага руу явлаа, явахдаа бид 2-ыг гэр хараад байж бай гэсэн юм, эднийх зурагтаа алдчихсан байна" гэсэн. Намайг гэрт нь ороход гэрийнх нь зүүн хойд буланд байршуулсан байсан миний багцаагаар 51 инчийн шаргал хүрээтэй, тулгуур хөл нь никэл Samsung маркийн хавтгай дэлгэцтэй зурагт нь байхгүй, ДДШТВ-ийн станцыг салгаад үлдээгээд аваад явсан байсан. Ингээд би С эгч рүү залгаж Б ыг үнэн хэлсэн байна, зурагт тань байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 хуу/
Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Маргааш нь гэртээ байж байтал Б надруу залгаад манайд хүрээд ирээч хөгшөөн энд бөөн юм болоод байна гэсэн тэгэхээр нь БямБ н гэрт яваад очтол хаалга нь онгорхой өөрөө орон дээрээ сууж байсан яасан талаар нь асуухад өчигдөр хаалганы цоож эвдээд зурагтыг маань хулгайлаад аваад явчихсан байна гэсэн. Тэгээд бид хоёр БямБ н гэрийн хаалгыг янзалчихаад гараад телевизорыг нь нилээд хайж явсан боловч олдоогүй тэгтэл гэнэт Б Б авчихсан байж магадгүй Б луу залга даа гэсэн тэгэхээр нь би Б луу залгаад хаана байгаан уулзаж юм асуух хэрэг байна гэтэл тус сумын 4 дүгээр баг Жаргалантын хажууд байх тоглоомын талбайн хажууд айлд ууж байна гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр тоглоомын талбайн хажууд талд очоод Б луу залгатал удалгүй Т хамт гарч ирсэн. Б Б тай уулзаж зурагт алга болсон байна харсан уу гэж асуухад хөгшин нь өчигдөр орой согтуудаа танай зурагтыг авчихсан байна лээ. Т гэрт тавьчихсан байгаа чи очоод авчих гэхээр нь Б Б г цуг явж авья гээд Б , Б , Т бид 4 Т гэрт очиж зурагтыг нь аваад Б , Т хоёр салаад явсан. Б бид хоёр зурагтыг нь аваад гэр лүү явсан” гэх мэдүүлэг /хх-н 33-34 хуу/
Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү С хамт гэртээ байж байтал 18-20 цагийн хооронд Шорон Б гэх залуу манай гэрт телевизор тэвэрчихсэн ганцаараа орж ирээд энийг танайд түр тавьчихая гээд манай гэрийн баруун хойд талд байсан зурагтын тавиур дээр гараад яваад өгсөн. Би маргааш өглөө нь ажилдаа явчихаад 15 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Шорон Б н гэх залуугийн авчирсан телевизор байхгүй байсан тэгэхээр нь нээх тоогоогүй тэгээд орхисон...” гэх мэдүүлэг /хх-н 29-30 хуу/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69-р хуу, хх-н 103 хуу/, яллагдагч Б.Т гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хэдэн настай байсныг тогтоох зорилгоор нас тоолж тэмдэглэл үйлдсэн баримт /хх-н 102 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай Б.С эд хөрөнгө болох Самсунг маркийн 45 инчийн зурагтын зах зээлийн үнэлгээг 550000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 41 хуу/
Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 74-76 хуу/
Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 77-81 хуу/
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...телевизороо буцаад олчихсон болохоор надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 18-20 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72 хуу, хх-н 94 хуу/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.С Самсунг маркийн 45 инчийн зурагтыг буцааж өгсөн, хохирол төлбөргүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд уг үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох юм. Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хохирогч Б.С хулгайд алдагдсан Самсунг маркийн 45 инчийн зурагтын үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 550.000 төгрөгөөр үнэлэгдэж, шүүгдэгч нар нь хохирогчид Самсунг маркийн 45 инчийн зурагтыг буцааж өгсөн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөр хохирол төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 2 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолох ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон ба 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан хүн шүүхээр шийдвэрлэгдэх үедээ насанд хүрсэн бол тухайн хүнд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын журмыг баримтлах юм.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Т д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйд нийцнэ.
Энэхүү хэргийг прокуророос зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон болохоос гэмт хэрэгт оролцогчдыг тодорхойлсон тодорхойлолт биш юм. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар нь үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэгчээр оролцсон тул үүнд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдахыг шүүгдэгч Б.Т д үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР