Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00257

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00257

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

1981 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой , гагнуулчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, Боржигон овогт Баасанхүүгийн Бат-Оргил /РД:УС81122710/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Г.Эрдэнэбат, /Сүхбаатар 俿 7 дугаар хэсгийн /, гуравдагч этгээд Б.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ахмад Г.Эрдэнэбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Оргил нь Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн явж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан Цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцэн, бүлэг бөөгнрөл үүсгэн архидан согтуурдаг, Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Бат-Оргил нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие байнга архи ууж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн. Архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Б.Бат-Оргилыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Б.Бат-Оргил нь 2016 оны 1, 3 дугаар 濿н захиргааны арга хэмжээ авагдаж тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг .

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Б.Бат-Оргил нь Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баасанхүүгийн Бат-Оргил /РД:УС81122710/-г архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Б.Бат-Оргилыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО