Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00274

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00274

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,з

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

1977 оны 1 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7-52 тоотод тоотод оршин суух, Онход овогт Доржийн Эрдэнэбуян /РД:ЧД77011078/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Г.Эрдэнэбат, /Сүхбаатар 俿 7 дугаар хэсгийн /, гуравдагч этгээд Д.Эрдэнэбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ахмад Г.Эрдэнэбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбуян нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байнга архидан согдуурч бүлэг бөөгнөрөл үүсгэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Тус орчинд амьдардаг иргэд байнга цагдаагийн байгууллагад ханддаг. Д.Эрдэнэбуян нь удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулсан, мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Эрдэнэбуян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие байнга архи ууж ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн. Архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Д.Эрдэнэбулганг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.Эрдэнэбуян Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7-52 тоотод оршин суу тус хорооны засаг даргын тодорхойлолтоор .

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Д.Эрдэнэбуян нь Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Онход овогт Доржийн Эрдэнэбуян /РД:ЧД77011078/-г архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Д.Эрдэнэбуянг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО