Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 125/2019/0030/З |
Дугаар | 221/МА2022/0127 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0127
Л.О, С.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2021/0023 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Л.О, С.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Л.О, С.Н,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Л.О, С.Н
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд М.Ж
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “Алагтолгой баг, Баруун бүсийн төв захын зүүн талд, Түлшний захын баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О овогтой Ст үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
2. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О-ын С-ын ---400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрын С-ын Гаравгаанжуурт --- үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
3. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай -С-ын Гаравгаанжуурын --- 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С-ын Гаравгаанжуурт үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
4. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С-ын Гаравгаанжуурын --- метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Мөнхсүлдийн Жаргалсайханд --- үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2021/0023 дугаар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О
Гуравдагч этгээд М.Ж
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 125/2019/0030/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 125/ШШ2021/0023 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн 6 дахь заалтын “Алагтолгой баг, Баруун бүсийн төв захын зүүн талд, Түлшний захын баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О овогтой Ст үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О-ын С-ын ---400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрын С-ын Гаравгаанжуурт --- үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалтын “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С-ын Гаравгаанжуурын --- 366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С-ын Гаравгаанжуурт үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 4 дэх заалт “Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С-ын Гаравгаанжуурын --- метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Мөнхсүлдийн Жаргалсайханд --- үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх” гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-н үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Л.О, С.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нар нь 1998 оноос хойш одоог хүртэлх хугацаанд маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа талаарх үйл баримт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар төв бараан захын нийтийн эзэмшил талбайд газар ашиглах зөвшөөрөл олгосноос хойш ашиглаж байгаа үйл баримтыг газар ашиглах гэрээ байхгүй, гэрчилгээ олгогдоогүй /1994 оны Газрын тухай хуулийг үндэслэн/ гэсэн үндэслэлээр “газар ашиглах эрх үүсээгүй” гэж дүгнэсэн бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулиар газартай харилцах нийгмийн харилцаанд өөрчлөлт орсон нь нэхэмжлэгч нарын ашиглаж байгаа газрын эрхэнд хэрхэн нөлөөлсөн талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүхэд асуулгасан гэрч нарын мэдүүлэг, үйл ажиллагаа явуулж байгаа газарт шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, үнэлэхээс татгалзсан үндэслэл зэргийг шийдвэрт тусгалгүйгээр маргаан бүхий газрыг ашиглах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2.2. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нар нь тус газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан боловч нийтийн эзэмшлийн газар тул боломжгүй гэдэг хариу өгдөг байсан гэх боловч С.Н нь 2015 онд Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж хариу авсан нь тус газрын архивын баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна” гэж дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлнэ гэж заасан, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь хэргийн оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр “төв зах дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа газраа эзэмших талаар хүсэлт гаргахаар Ховд аймгийн Жаргалант сумын газрын даамал болон Ховд аймгийн Газрын албанд олон удаа очсон боловч “нийтийн эзэмшил газар тул эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгч бичгээр авч очсон өргөдлийг хүлээж авдаггүй байсан” гэж тайлбарыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарыг асуулгасан. Хэргийн оролцогчийн тайлбар болон тайлбараа нотлохоор асуулгасан гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлэхдээ зөвхөн “бичгээр гаргасан өргөдөл байхгүй байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн гаргаагүй тайлбарыг гаргасан мэтээр тайлбарлаж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.
Захиргааны эрх зүйн харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаа болохын хувьд харилцааны нэг талд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан байдаг онцлогоос шалтгаалан өргөдөл хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйн талаарх нэхэмжлэгч нарын тайлбарыг шүүх зөвхөн бичгийн нотлох баримтаар үгүйсгэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3. “...Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамжийг нэхэмжлэгч талаас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан байна гэж нэхэмжлэгч талаас үндэслэлээ тодорхойлсон.
А/162 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Монгол улС-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд харин Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 297/А дугаартай шийдвэрийг үндэслээгүй байхад хариуцагчийн тайлбарыг шүүх “гарцаагүй үнэн” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн З6.1 дэх хэсэгт заасан “хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэсэн журмыг зөрчсөн байна.
2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд “Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 297 дугаар шийдвэрээр Х.Б-с О.Ст 20x20 хэмжээ бүхий газрыг шилжүүлсэн гэх газар нь хаана байрлалтай болохыг тогтоох боломжгүй байна, Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар О.Ст эзэмшүүлсэн 0.04 га газрын кадастрын зураг нь 2014 оны 7 сарын 09-ний өдрийн огноотой Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлдсэн кадастрын зураг байна” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн 01 дүгээр дүгнэлтийг шүүх үнэлээгүй бөгөөд үнэлээгүй үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
Нэхэмжлэгч талаас Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/162 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт учир А/162 дугаар Захирамжийг үндэслэн, олгосон эрхээс уламжлан гарсан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж нь мөн хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нарын эрх ашиг хууль бус захиргааны актын улмаас зөрчигдөж байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээд М.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамж гарах үед 1994 оны 11 сарын 11-ний өдөр баталсан “Газрын тухай хууль” үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан Газрын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д энэ хуулийг 2003 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна. Газрын тухай хуулийн /1994 оны 11 сарын 11-ний өдрийн/ 38 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно, мөн хуулийн 3-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30, 31, 32 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзвэл газар ашиглахыг хүссэн хүсэлтийг харгалзан газар ашиглуулах шийдвэр гаргах ба ингэхдээ мөн хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улС-ын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар газар ашиглахыг хүссэн этгээдтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, түүнийг улС-ын бүртгэлд бүртгэхээр заасан байна.
Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2002 оны 12 сарын 30-ны өдрийн 230 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Н, Л.О түүний нөхөр Ч.Д нарт төв захын орчимд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч газар ашиглах эрх үүсээгүй бөгөөд газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй тул С-ын бүртгэлд бүртгээгүй болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 26 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 1/51 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, гэрч Б.Өлзийсайханы мэдүүлэг, гэрч П.Б-н мэдүүлэг, гэрч Э.Ц-ны мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжийн 6 дахь заалт, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/186 дугаар захирамжийн 1 дэх заалт, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийн 4 дэх заалт, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/457 дугаар захирамжийн 4 дэх заалтуудын улмаас нэхэмжлэгч Л.О, С.Н нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Энэ нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгоогүй, О.С, С.Гаравгаанжуур, М.Ж нарт газар эзэмших эрх олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн агуулгатай байгаагаар батлагдана.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэжээ. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1 дүгээр гудамжны 2а тоот 339 метр квадрат газрыг эзэмших хууль ёсны хүчин төгөлдөр гэрчилгээ, газар эзэмших гэрээ зөвхөн М.Ж-д байгаа болно. Харин Л.О, С.Н нарт дээрх газрын эзэмших, ашиглах хууль ёсны гэрчилгээ, гэрээ зэрэг баримт бичиг байхгүй, бусдын газрыг хууль бусаар эзэмшиж буй этгээдүүд юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэжээ.
О.С нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1 дүгээр гудамжны 2а тоот 339 метр квадрат газрыг эзэмших эрхийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 297/А дугаар шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, О.Ст тус газрыг эзэмшүүлсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1 дүгээр гудамжны 2а тоот 339 метр квадрат газрыг эзэмших эрхийг анх О.Ст олгосон нь нэхэмжлэгч Л.О, С.Н нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 23 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу
ХЯНАВАЛ:
Иймд холбогдох нотлох баримтыг цуглуулж, дээр дурдсан тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тогтоож, маргаан бүхий актууд хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг УлС-ын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор УлС-ын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ