Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00399

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00399

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК / -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  П ХХК / -д холбогдох,

Агуулах түрээслэх гэрээний үүрэгт 52 307 280 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, нийт 68 832 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах өөрийн агуулахаа 2012 оны 03 дугаар сарын 19-нөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл cap тутам 600 ам. долларын төлбөртэйгээр П ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулсан юм.

Гэрээний хугацаанд тус компани зохих журмын дагуу түрээсийн төлбөрөө төлж байсан ба гэрээний хугацаа дуусахад уг компани агуулахыг суллаж өгөлгүй, үргэлжпүүлэн 6 cap түрээсийн төлбөрөө төлж, түүнээс хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй юм.

Гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн гэрээг сунгах эсвэл агуулахыг суллаж өгөх талаар тухайн ажлыг хариуцсан Хангамжийн хэлтсийн дарга Х.Ө-т удаа дараа хэлсэн боловч "гэрээг сунгана, төлбөрийг ч төлнө гэсээр байгаад ажил нь өөрчлөгдөж явсан бөгөөд тэр үедээ Одоо наадахыг чинь үйлдвэрлэлийн бааз хариуцна гэсэн ба тэд нь тодорхой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн. Одоо ч агуулахад П ХХК ийн бараа хадгалагдаж байна

П ХХК-нь Агуулахыг 2012 оны 03 дугаар сарын 19- ний өдрөөс одоог хүртэл ашиглаж гэрээний дагуу 15 сарын түрээсийн төлбөр хөлсийг төлсөн ба одоо 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 52 307 280 төгрөгийг нэхэмжилж байна..

Мөн тус компанитай хийсэн тээврийн гэрээний дагуу тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж тээврийн хөлсийг цаг тухайд нь авч байсан боловч 2013 оны 6 сард Улаанбаатараас Дорнод чиглэлд хийсэн 2 удаагийн тээврийн хөлсийг одоо хүртэл аваагүй.

Манайх тухайн үед нь уг тээврийн хөлсний үнэ болох 10 502 560 төг + 6 022 400 төг бүгд 16 524 960 төгрөгийн 2 нэхэмжлэхийг холбогдох баримтын хамт тус хэлтсийн ажилтан Г.Т т өгсөн юм.

Уг мөнгийг удаа дараа нэхсэн боловч тус компани өгөөгүй. Энэ нь Г.Т-т өгсөн 2 нэхэмжлэх, холбогдох материалын хамт алга болсонтой холбоотой гэж үздэг. Учир нь тус хэлтсийн ажилтан О.Н надад Т ах: Ч гуайн өгсөн материал нь олдохгүй байна. Уг нь захирлаар цохуулчихсан юм, компьютерт авагдсан тээврийн хөлс төлөлтийн материал дээр уг 2 рейс төлөгдөөгүй гэж тэмдэглэгдсэн байсан. Даан ч компьютер вирустээд алга болчихож, учрыг нь олоод өгчих юмсан гэж ярьж хэлж байсан.

Энэ асуудлыг хөөцөлдсөөр байтал хэлтсийн дарга Х.Ө 2013 оны 8 дугаар сард өөр ажилд томилогдож, Г.Т мөн оны 11 дүгээр сард Япон Улсад суралцахаар явж, 2014 оны 4 дүгээр сард О.Н жирэмсэний амралтаа авснаар хариуцах эзэнгүй болсон.

Тус компанийн Үйлдвэрлэлийн бааз, Хангамжийн хэлтэс хоёр бие рүүгээ түлхсээр хариуцах эзэн нь олддоггүй юм. 2015 оны 11 дүгээр сард О.Н ыг ажилдаа орохоор нь уг асуудлыг шийдэж өгөхийг хүсэхэд Танай материалыг архиваас үзэж өгье гэсэн боловч үзээд олдсонгүй гэсэн.

Г. Төмөр сургуульд явахдаа шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлын жагсаалт гарган О.Н д 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ажил хүлээлцэх хуудас-аар хүлээлгэн өгсөн бөгөөд уг жагсаалтын 6-д Б ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр тээвэр хийсэн. Үүнийг Өлзийд хэлж 21 дүгээр талбайгаар шийдүүлэх гэж бичсэн байна.

Үүнээс үзэхэд Г.Т манай нэхэмжлэхийг хүлээн аваад хариуцлагагүйгээсээ алга болгосон байдал харагдаж байгаа юм.

Дээрхи 2 асуудлыг Х.Ө тодорхой сайн мэдэх бөгөөд одоо тус компанид дэд бүтцийн ажилтан, орчуулагчаар ажиллаж байгаа.

Иймд П " ХХК-иас агуулахын түрээсийн төлбөр 52 307 280 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, бүгд 68 832 240 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь:

Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг Н компани хариуцах ёстой. 2012 онд Н компани нь бараа материалыг Б ХХК-ийн агуулахад хүргэсэн байсан. Н компани нь П ХХК-ийн захиалсан бараанаас өөр, захиалаагүй бараа авч ирсэн.

Одоо хадгалагдаж байгаа бараа нь П ХХК-ийн бараа биш, Н компанийн бараа хадгалагдаж байгаа юмаа.

П ХХК- нь Н компанитай 2011 оноос худалдах худалдан авах гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн. Энэ талаарх маргаан өөр шүүхэд хянагдаж байгаа.

Манай компани Б ХХК- тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Н компанийг агуулахад хадгалсан бараа материалаа авахыг мэдэгдсэн боловч аваагүй юм. Б ХХК нь түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүйгээс учирсан хохирол шаардаагүй. Зөвхөн Түрээсийн гэрээний үүрэг шаардаж байна. Түрээсийн гэрээ дуусгавар болсон, П ХХК нь агуулахыг ашиглаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Мөн нэхэмжпэгч нь 2013 оны 6 дугаар сард хийгдсэн тээврийн зардал нэхэмжилдэг. Энэ тухай Наранцацралт, Өлзийбаяр нараас гэрчийн мэдүүлэг авахад мэдэхгүй гэдэг. Нэхэмжлэгч нь энэ тухай Г.Т ийн ажил хүлээлцэх хуудас дээр бичигдсэн байгаа гэдэг ч өөр нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 395 дугаар зүйлд зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжпэгч Б ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 52 307 280 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг, нийт 68 832 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардпага гаргажээ.

Хариуцагч нь агуулахад манай бараа байхгүй, гэрээний хугацаа болон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.Агуулах түрээсийн гэрээний талаар /хх-ийн 16,17-р хуудас/

Б ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдөр П ХХК-тай Агуулах түрээсийн гэрээ байгуулж,тус гэрээгээр хөлслүүлэгч Б ХХК-нь Баянзүрх дүүргийн 9 хороонд байрлах агуулахыг 2012 оны 03 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэл хөлслүүлэх, хөлслөгч П ХХК-нь агуулахыг ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 600 ам.долларыг сар бүр хөлслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 16,17-р хуудас/

Талууд Агуулах түрээсийн гэрээ-г бичгээр байгуулан эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Хөлслөгч П ХХК-нь дээрх гэрээний хугацаа дуусахад Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй үргэлжлүүлэн ашигласаар байгаа болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан тул дээрх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч /хөлслүүлэгч/ Б ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах өөрийн агуулахыг хөлслүүлэх, хариуцагч /хөлслөгч/ П ХХК-нь 2013 оны 6 дугаар сарын 31-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны төлбөр 46 475 642 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, Агуулах түрээсийн гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн16,17,23-29,42-43,66,76-81,96-97,104-107-р хуудас/

Хөлслөгч П ХХК-нь Агуулах түрээсийн гэрээний дагуу 2012 оны 03 сарын 19-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31 гэрээний хугацаанд, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сар нийт 15 сарын хөлс төлсөн, хөлслүүлэгч Б ХХК нь түүнийг хүлээн авсан тухай маргаагүй болно.

П ХХК-нь Н компанитай 2011 оноос хойш худалдах худалдан авах гэрээний дагуу хамтран ажиллаж ирсэн, одоо уг агуулахад Н компанийн бараа хадгалагдаж байгаа, энэ талаарх маргаан өөр шүүхэд хянагдаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Б ХХК нь Агуулах түрээсийн гэрээний дагуу агуулах ашигласны /хөлс/ төлбөрийг П ХХК-иас нэхэмжилснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь 2012 оны 03 дугаар сарын 19- ний өдрөөс хойш 15 сарын, түрээсийн төлбөр /хөлс/-ийг төлсөн ба 2013 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны агуулах ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 46 475 642 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хөлслөгч 2012.3.19-наас 2012.12.31-ний хооронд анхны гэрээний хугацаанд төлбөр төлсөн, түүнээс хойшхи 6 сарын төлбөр нийт 15 сарын төлбөр төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нэхэмжилсэн тул 2013.06.31-нээс 2016.6.31 хүртэл 33 сар, 2016.6.31-нээс 2016.11.19-нийг хүртэл 4 сар 19 хоног байна.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 33 сарын түрээсийн төлбөрт 40 542 480 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үед долларын ханш 2451,72 төгрөг байх тул 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн хэсгийг тухайн үеийн долларын ханш болох 2451,72 төгрөгөөр бодсон болно./хх-ийн 40-41 -р хуудас/

/33с+4с19х=37сар19 хоног,нийт 37 сар 19 хоногоос 33 сарыг хасч үлдэх 4 сар 19 хоногийн түрээсийн төлбөр 600$х4 сар=2400$, 4 сар19хоног=5 933 162, нийт 46 475 642 төгрөг/

Хариуцагч нь Агуулах түрээсийн гэрээний дагуу агуулах ашигласны хөлс 52 307 280 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагч П ХХК-иас Агуулах түрээсийн гэрээний дагуу агуулах ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 46 475 642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

2. Тээврийн гэрээний талаар /хх-ийн 90-93-р хуудас/

П ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 01- ний өдөр Б ХХК-тай Тээврийн гэрээ байгуулжээ. /хх-90-93х/

Тээврийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Дээрх гэрээгээр тээвэрлэгч Б ХХК-нь бараа, материалыг Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны Тамсагийн үйлдвэрлэлийн бааз руу тээвэрлэн хүргэх, тээвэрлүүлэгч П ХХК-нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

 
Гэрээний 6 дугаар зүйлд тээвэрлэлт хийгдсэнээс хойш тээврийн хөлсийг ажлын 14 хоногт багтаан олгохоор тохиролцсон байх бөгөөд 2013 оны 06 дугаар сард хийсэн тээврийн хөлсийг тээвэрлэгч Б ХХК нь 2014, 2015 онуудад шаардаж, зохих хүмүүстэй уулзаж, тэдгээр хүмүүс нь баримтыг шалгаж, хариу өгөхөөр шаардпагыг хүлээн авч байсан болох нь нэхэмжлэх, зохигчдын тайлбар, гэрч О.Н , Х.Ө нарын мэдүүлнг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх гэрээний дагуу Б ХХК нь 2013 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх газрын тосныТамсагийн үйлдвэрлэлийн 21-р бааз руу 2 удаа тээвэрлэлт хийсэн, уг тээврийн хөлс болох 16 542 960 төгрөгийг хариуцагч П ХХК төлөөгүй болох нь нэхэмжлэх, гэрч О.Н , Х.Ө нарын мэдүүлэг,,О.Н ын шүүхэд гаргасан тайлбар, тайлбартаа хавсаргасан Г.Т ийн ажил хүлээлцэх хуудас гэх баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-4,19-22, 76-78,90-93,96-97,108-р хуудас/

 

Иймд хариуцагч П ХХК-иас тээврийн хөлс болох 16 524 960 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгох үндэстэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар П ХХК-иас агуулах ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 46 475 642 төгрөг, тээврийн хөлс 16 542 960 төгрөг,нийт 63 000 602 /жаран гурван сая зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 831 638 /таван сая найман зуун гучин нэг мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар ; зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 472953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Б ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

: