| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2020/00041/Э |
| Дугаар | 00076 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгч Э.Э, Д.М, П.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Э, Д.М, П.Ш нарт холбогдох 2032000000064 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХАМО” ХХК-д цахилгаанчин ажилтай, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Э.
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Дагвын М.
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Өөлд овогт Пэлжирнямын Ш.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай нь тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай гэмт хэрэг үйлдэхэд Д.М, П.Ш нарт дэмжлэг үзүүлсэн,
Д.М, П.Ш нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Цагаанчулуут руу алтанд явъя гэж л ярьсанаас төмөр авъя гэж яриагүй. Тэнд алт гарч байна гэж л ярьж байсан. Уурхайг дэлбэлье гэж яриагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ш мэдүүлэхдээ: ... Хүмүүс Цагаанчулуут руу алт гарч байна гэхээр нь явсан. Төмөр гэж бодоогүй. Станцын тэнд дагаад явсан. Бид нарын буруу л даа гэв.
Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тээрмийн хуяг төмөр 30 ширхэг тэгээд дээрээс нь хаалга, цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсаны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан. ... Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 5, 6 дугаар хуудас/
Гэрч Э.Зб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Улаанбаатар хотод гэртээ байхад Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Миний зохион байгуулагч /менежерээр/-нь ажилладаг Цагаан чулуутын уурхайгаас над руу утсаар ярьж “манай уурхай руу хүмүүс дайрлаа” гэж ярьсан. Би шууд Улаанбаатар хотоос Цагаан чулуутын уурхай руу ирэхэд манай Баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн, дотор нь байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрмийн хуяг төмрөөс ойролцоо 100 ширхэг алга болсон байна. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайны тал соронз, шуудайны тал хар шлик алга болсон байна. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байна. Тээрмийн хуягнаас хананд наалдсан алт байдаг гэх яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд юм байдаггүй юм гэх мэдүүлэг /16-17 дугаар хуудас/
Гэрч Л.Дд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сраын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 45 минутанд Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаан чулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байрыг хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Намайг ойртох юм бол ална шүү, аминдаа хайртай бол хол байгаарай гээд ойртуулаагүй. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ... Тухайн манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүс бүгд хар масктай, согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо ч юм уу ямар нэгэн юм барьчихсан байсан. ... Тээрэмний хуяг төмрүүд алга болсон. Мөн баяжуулах өрөөнд байсан 2 шуудайтай соронз, шлик хоёр, төмөр шарик бөмбөлөгнүүд алга болсон байсан. Тээрэмний хуяг төмөр дээр нь алттай чулууны үлдэц үлддэг гэсэн цуурхал яриа байдаг. Тиймээс тэр хүмүүс тээрмийн хуяг төмөрнүүдийг авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/
Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Уурхай дээр очоод жолооч нар үлдээд бусад хүмүүстэй уурхайн хашаа руу дайрч ороход хашаан дотор уурхайн баяжуулах үйлдвэрийн сэндвичин байшин байсан. Би уг байшингийн араар нь тойроход жижиг цонхоор хүмүүс ороод байхаар нь араас нь орсон. Намайг орох үед тэр цонхоор хүмүүс чихэлдээд ороод байсан. Хэн анх тэр цонхыг эвдэлж орсон гэдгийг нь мэдэхгүй. Намайг ороход эвдээд хүмүүс орчихсон байсан. Би байшин дотор ороод авах юм байхгүй болохоор нь буцаж орсон газраараа гараад доошоо буухад байшингийн хаалгыг эвдээд онгойлгочихсон байсан. Би тэр хаалгаар дахиж байшин руу орж буцааж гарахдаа 3 ширхэг төмөр уутанд хийгээд аваад гарч ирсэн. Машиндаа ирээд сууж байхад араас Ш ах ямар нэгэн зүйл аваагүй хоосон гарч ирсэн. ... Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би уурхайн байр луу ороод ямар нэгэн эд зүйл эвдээгүй. Дотроос хүмүүс төмөр аваад байхаар нь би 3 ширхэг хуяг төмөр л авч гарсан. Өөр би ямар нэгэн зүйл авч гараагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 15, 66 дугаар хуудас/
П.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим Эрка утсаар яриад Цагаанчулуут руу хүмүүс алтанд явах гээд цуглаад байна гараад ир гэсэн. Тэгээд гараад очсон Сүхээ, Эрка хоёр Сүхээгийн машинтай ирээд цуг явъя гээд хойшоо давхиад цахилгаан станцын хажууд ирсэн. Тухайн үед 4-5 машин ирчихсэн байсан. Тэнд сууж байгаад цугласан машинууд шууд хойшоо Цагаанчулуутын уурхай руу хөдөлцгөөж уурхай дээр очоод машинуудын жолооч нар нь үлдээд сууж явсан хүмүүс нь уурхай руу орсон. Эрка өөр машинд суугаад Би Сүхээгийн машинд Түвшинбаяр, М нартай хамт явцгаасан. Би хүмүүсийг дагаж уурхайн хашаа руу ороод дотор нь байх тээрэм байдаг байшин руу хаалгыг нь эвдэрсний дараа нь орж юм авалгүй гарч ирсэн. Машиндаа ирэхэд М ирчихсэн байна. Тэгээд бид нар машинтайгаа буцаж байх үед машин дотор 3 хуяг төмөр байсан. М тухайн хуяг төмөрнүүдийг авсан гэсэн. ... Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би ямар нэгэн эд зүйл эвдээгүй. Намайг ороход хүмүүс хаалга үүдийг нь эвдчихсэн байсан. Би ороод ямар нэгэн зүйл авалгүй хоосон гарч ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 16, 50 дугаар хуудас/
Э.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Борнуур сумаас М, Ш, Түвшинбаяр нарын хамт миний 98-77 ТӨА улсын дугаартай Коралла маркийн тээврийн хэрэгсэлтэй явж би машиндаа үлдээд Ш, М, Түвшинбаяр нар уурхай руу ороод М 3 ширхэг төмөр авч гарч ирсэн. ... Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид нарыг очиход хүмүүс хаалгыг нь эвдээд орчихсон байсан гэсэн. Би уурхай руу ороогүй машиндаа хүлээж байсан. Надтай цуг явсан хүмүүс уурхай руу хаалга үүдийг эвдэсний дараа л орж төмөр авсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 14, 42 дугаар хуудас/
2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 1 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-15 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Мын талаар: Төв аймгийн Борнуур сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-74 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 75 дугаар хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 89 дүгээр хуудас/, Шүүгдэгч Э.Эийн талаар: Төв аймгийн Борнуур сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-78 дугаар хуудас/, жолооны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 85 дугаар хуудас/, шүүгдэгч П.Шын талаар: Төв аймгийн Борнуур сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-83 дугаар хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 88 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу орж улмаар тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай гэмт хэрэг үйлдэхэд Д.М, П.Ш нарт дэмжлэг үзүүлсэн. Мөн Д.М, П.Ш нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу дайрч тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Сггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5, 6 дугаар хуудас/, Гэрч Э.Збгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /16-17 дугаар хуудас/, Гэрч Л.Ддийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15, 66 дугаар хуудас/, П.Шын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16, 50 дугаар хуудас/, Э.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14, 42 дугаар хуудас/, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 1 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-15 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Э.Эийг 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авах дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд Э.Э нь өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн “98-77” ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслэлээр үйлчилж, Д.М, П.Ш нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Д.М, П.Ш нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М, П.Ш Э.Э нарыг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу довтолж тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгийг авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. ... Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэсэн хуульд заагдсан эрхэд, мөн Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн нь дээрхи үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ял оногдуулахдаа
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохиролд шүүгдэгч тус бүр 50000 төгрөг төлсөн шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдэж авсан тээрмийн 3 ширхэг хуяг төмрийг буцаан өгсөн тул төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Сг нь хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /ХХ-н 6-р хуудас/ гэсэнг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4,6-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Э.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Corolla” маркийн “98-77” ТӨА улсын дугаартай 2000000/ хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг ... тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн гэж үзэж тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Э, Боржигон овогт Дагвын М, Өөлд овогт Пэлжирнямын Ш нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э, Д.М, П.Ш нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Э.Э, Д.М, П.Ш нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 4 дахь хэсэг, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э, Д.М, П.Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Эийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн “98-77” ТӨА улсын дугаартай 2000000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокуорын тогтоол”-ыг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, Д.М, П.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э, Д.М, П.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.