| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0356/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 526
2020 08 07 2020/ШЦТ/526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П Б-т холбогдох эрүүгийн 2003000000141 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн Булган суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиолокаторын постын оператор мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ......дугаар хороо ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт П Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.75 хувийн согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн зам Дээд бодь хийдийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн ...өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 25 настай Б.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх, зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.75 хувийн согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн зам Дээд бодь хийдийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн ...өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 25 настай Б.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх, зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
1. Шүүгдэгч П.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед ажлаасаа буугаад явж байсан ба автобусны буудал дээр буугаад ногоон гэрлээр явж байхад машины улаан гэрэл ассан, хоёр машин зогссон байсан. Тэгээд 2 тийшээ харахад бүх машин зогссон байсан. Нэг алхаад байж байтал нүд ирмэхийн зуур машин ороод ирсэн. Би явган хүний замын тэмдэглэгээнээс 2 алхамын зайтай шидэгдсэн. Би тухайн үед юу болоод байгааг мэдээгүй ухаан санаа самуурсан байсан. Эргээд харахад намайг мөргөсөн машин зугтаагаад явж байсан. Өглөө 10 цагийн орчимд осол болсон гэж бодож байна. Намайг мөргөсөн машин хоёр машины голоор ороод ирсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-8-14/
5. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Тоёота Приус” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Пүрэвсүрэнгийн Б ийг драйгер багаж ашиглан шалгахад 0.75 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15/
6. Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 112/
7. Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн замд гарсан эзэнгүй зам тээврийн осол, хэргийг илрүүлж ажилласан тухай илтгэх хуудас /хх-17-18/
8. Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 47 минутын үед би Яармагийн 2 дугаар буудлын хойд талын замын замынхаа урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас цаган өнгийн "Тоёота Приус " маркийн машин гарч ирэнгүүтээ зогсолгүй машиныхаа зүүн урд хэсгээр намайг мөргөнгүүт би гарцнаас баруун тийш 2 алхам хиртэй зайнд зам дээр шидэгдэж унасан. Тэгээд би өндийгөөд хартал нөгөө машин зогсолгүй тэр чигээрээ баруун тийш зугтаагаад яваад өгсөн. Би зам руу явган хүний ногоон гэрэл асаж байхад орсрн. Харин нөгөө талд улаан гэрэл асаж байсан бөгөөд зам дээр 2 машин гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байсан. Тэгтэл зам дээр гэрэл хүлээгээд зогсож байсан хоёр машины дундуур тэр цагаан өнгийн "Тоёота Приус " маркийн машин зогсолгүй гарч ирээд намайг машиныхаа зүүн урд талаар мөргөнгүүтээ яваад өгсөн. Энэ ослоос болж миний баруун хөлний шагайн орчим хугарсан байгаа. Намайг мөргөөд хэргийн газраас зугтааж явсан тэр жолоочид их гомдолтой байна. Би энэ ослоос болж эрүүл мэндээрээ маш их хохирсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
9. Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би найз П.Б ийн “Тоёота Приус” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай автомашинтай 19 дүгээр хорооллоос Нисэх орохоор явж байсан, машиныг П.Б жолоодож явсан, харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, тэгээд манай машин Яармагийн замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр явж байгаад гэрлэн дохио дөхөж иртэл 2 машин улаан гэрлээр гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байгаа харагдсан. Тэгээд гэрлэн дохио ойртож ирэнгүүт П. Б миний машины тоормоз барихаа больчих шиг боллоо гээд явган хүний гарцны наад талд зогсож байсан 2 машин луу ойртож ирэх үед нь би зогсож байсан машин мөргөх нь гэж санаад доошоо тонгойсон. Тэгтэл манай машины урд түс тас гэсэн чимээ гараад Б зогсолгүй цаашаа явахаар нь би дээшээ болоод Б оос “сая чи юу мөргөчихсөн вэ” гэж асуутал Б надад “найз нь сая зогсож байсан машин шүргэчих шиг боллоо” гээд баруун тийш явж байгаад Яармаг руу хойшоо эргээд гудамжид машинаа зогсоогоод бид хоёр машинаасаа гараад хартал Б ийн урд гуперийн зүүн хэсэг нь хагараад байхгүй болчихсон байсан. Б бид хоёр урд шөнө нь 19 дүгээр хороололд найзындаа хамт архи ууж хоносон байсан. Б ийн хувьд шөнө уусан архи нь гараагүй явсан байх...” гэх мэдүүлэг /хх-40-41/
10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3718 дугаартай: “...Б.Нийн биед баруун хөлийн тахилзуур ясны хугарал, баруун хөлийн дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 23.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-54-55/
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автртехникийн лабораторын шинжээчийн 1471 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дохионы гэрэл нь тасарсан утас, зүүн далбааны дохионы сууринд таарж, хагархай эд зүйл нь нэгэн бүхэл үүсгэж “Тоёота Приус-20” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бамбайн хагархайтай нийлж нэгэн бүхэл үүсгэж байгаа нь уг машины эд ангитай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-70-79/
12. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 191 дугаартай: “...Тоёота Приус маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дарах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овгийг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 94/
13. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн: “6.Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд урд болон хойд хоёр дугуйн тоормоз хэвийн ажиллагаатай, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 94/
14. Шүүгдэгч П.Б ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал, хүсэлт байхгүй. ...2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Тоёота-Приус маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай автомашинаа бариад 19-р хорооллоос Нисэх орохоор явж байсан. Тэгээд Яармагийн замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр 40-50 км/цагийн хурдтай явж байгаад гэрлэн дохио руу ойртож иртэл гэрлэн дохио нь дээр хоёр машин гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байгаа харагдахаар нэг машины ард зогсох гээд хурдаа хасах гэж тоормозоо гишгэтэл машины тоормоз барихгүй шинжтэй болохоор нь зогсож байсан хоёр машины дундуур дарж гартал замын урд талаас хойшоо чигтэй нэг эмэгтэй хүн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхаар нь машиныхаа зүүн урд талаар хойшоо эргээд гудамжинд орж зогссон. Тэгээд машинаа тэнд орхиод таксигаар Нисэх орох гээд явж байтал миний утас дугарч замын цагдаагаас нэг хүн яриад намайг хаана байна машиныг чинь шалгах гэсэн юм гэхээр нь би Нисэх дээр байна гэж хэлтэл удалгүй Замын цагдаагийн хоёр хүн ирээд намайг дагуулж миний машин дээр ирээд агчигчаар миний машиныг ачиж явсан. ...хоёр машины дундуур гараад иртэл гэнэт нэг эмэгтэй хүн зам хөндлөн гарч байгаа харагдангуут тоормозоо гишгэсэн боловч машин зогсолгүй тэр эмэгтэйг мөргөсөн. ...Би осол болсон газраас цааш 2 км газар яваад гудамжинд машинаа зогсоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3718/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автртехникийн лабораторын шинжээчийн №1471, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн №191 дугаартай дүгнэлтүүд нь хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч П.Б ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч П.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0.75 хувийн согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн зам Дээд бодь хийдийн урд талын замд “Тоёота Приус” маркийн 49-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн ...өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 25 настай Б.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх, зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч П.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч П.Б ийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж тогтоовол зохино.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Б анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч Б.Нийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...гомдолтой байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиолокаторын постын оператор мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид радиолокаторын постын оператор ажилтай, ам бүл 1.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х овогт П Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 90 /ер/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Учир нь шүүгдэгч П.Б нь баримтаар тогтоосон хохирлыг нөхөн төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол бүрэн арилаагүй хохирогч Б.Нын биеийн байдал муу байгаа /байнга өвчин намдаах эм ууж байгаа, ажил хийхэд хүндрэлтэй, одоогоор хөл дээрээ сайн алхаж, гишгэж чадахгүй байна. Мөн таягнаасаа сарын өмнө салсан...Гомдолтой байна.../ гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эдлэх 1 /нэг/ жил 90 /ер/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн П.Б ийн В ангиллын 1151852 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн,
хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х овогт П Б ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлын нэг хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 90 /ер/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б ийн эдлэх 1 /нэг/ жил 90 /ер/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. П.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн П.Б ийн В ангиллын 1151852 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР