| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00426/И |
| Дугаар | 181/ШШ2017/00548 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2017/00548
| 2017 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2017/00548 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам 27, өөрийн байранд байрдах, Мөнхийн үсэг ХХК \РД: 2079933\-ийн хүсэлттэй,
Гоо зүйн урлаг ХМХ болон түүний захирал Ганхуягийн Золбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мөнхийн үсэг ХХК нь Гоо зүйн урлаг ХМХ-тэй 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан MU\M12 тоот гэрээний дагуу Hair studio сэтгүүлийг 1 ширхэгийг 7600 төгрөгөөр, 500 ширхгэийг нийт 3 800 000 төгрөгөөр хэвлэн хүлээлгэж өгсөн болно. Гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 70 хувь болох 2 660 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 1 140 000 төгрөгийг төлөөгүй байна.
Бид гэрээнд дурдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол,Плаза 8-101 тоот гэсэн хаягаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаяг нь тус хороонд байдаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч Гоо зүйн урлаг ХМХ болон түүний захирал Г.Золбаярыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 1.710.000 төгрөг нэхэмжлэх зорилгоор Гоо зүйн урлаг ХМХ болон түүний захирал Г.Золбаярыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Мөнхийн үсэг ХХК-нь Гоо зүйн урлаг ХМХ-тэй 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр MU\M12 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Гэрээний үлдэгдэл төлбөр нэхэмжлэхэд Гоо зүйн урлаг ХМХ болон түүний захирал Г.Золбаяр нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, Плаза 8-101 тоот гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, тус хороонд дээрх хаяг байдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Гоо зүйн урлаг ХМХ \РД: 8091811\ болон түүний захирал Г.Золбаяр \Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол,Плаза 8-101 тоот, утас: 88878484/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гоо зүйн урлаг ХМХ болон түүний захирал Ганхуягийн Золбаярыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО