| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/00476/И |
| Дугаар | 181/ШШ2017/00550 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2017/00550
| 2017 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2017/00550 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбардаржаа 23б-42 тоотод оршин суух Боржигон овогт Ёндонгийн Цолмон \РД:МЛ60040501\-гийн хүсэлттэй,
Ю.Ганбаатарыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн Ю.Ганбаатар нь Дамба инвест ХЗХ-оос 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 хоногийн дараа өгнө гээд 3 000 000 төгрөг зээлж авсан. Гарын үсэг зуруулахаар баримт гаргаж өгөхөд 3 хоноод өгөхийн хооронд зурахгүй гээд зураагүй Зээлдэгч нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 20-78е тоотод оршин суудаг боловч хаягандаа оршин суудаггүй, амьдардаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг нэхэмжлэх зорилгоор Ю.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
Ё.Цолмон нь зээлийн төлбөр нэхэмжлэхэд Ю.Ганбаатар нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20-78е тоот гэсэн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “...нэхэмжлэгч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгөх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүний хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Юндэнноровын Ганбаатар /РД: ЗП70091057,Сүхбаатр дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 78е тоот, Утас: 99223876/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ю.Ганбаатарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО