Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Хохирогч Б.Уугандархан /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч У.Ё нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Ё-д холбогдох эрүүгийн 1919003290014 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.Ё

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч У.Ё нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шанд плаза” зочид буудалд архидан согтуурч, хохирогч Б.У-г зодсоны улмаас баруун нүдний шиллэг биеийн гоожилт, хоёр нүдний хараагүйжүүлэлт гэмтэл учирч түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч У.Ё шүүхийн хэлэлцүүлэгт: “… Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

 

     Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний суудлаар Ё нь ирсэн. Ирээд шууд бид нарын буудалд орж ирсэн. Анх орж ирээд та нарт ажил олж өгсөн хүн чинь би байна гэж хэлсэн. Тэгээд бид нар нэг шил архи хувааж уугаад, Ё гадагшаа архинд гарсан. Мөн хоол авчирсан байсан. Би яг хэдэн шил архи авчирсныг бол мэдээгүй. Тэгээд би архи уугаад жоохон ядарсан учраас унтаж байхад миний дээр Ё нь мордож суугаад гарын хоёр эрхий хуруугаа миний 2 нүдрүү хийсэн. Тухайн үед би өвдсөн өвчиндөө болоод орилоод Ё-г өөр дээрээсээ түлхэж унагаасан. Тэрнээс хойш юу ч хараагүй, хүмүүсийн дуу сонсогдоод байсан. Тухайн үед Ё нь цагдаад хэлвэл намайг ална гээд сүрдүүлээд байсан. Тийм учраас би эмчид Улаанбаатар хотод байхдаа хүнд цохиулсан гэж худлаа хэлсэн. Тэгээд Э нь 5 минут орчмын дараа гарч автомашиныг асаасан. Тэгээд Ё, Э нар нь хоорондоо ярилцсан. Одоо явъя гээд байхаар нь намайг эмнэлгийн гадаа буулгачих, би та нарыг энэ хэрэгт холбогдуулахгүй гэхэд Э нь бид нарыг цагдаа мэдвэл нэг хүний 100,000 төгрөгөөр торгох байх гэж хэлсэн.Тэгээд би хаалгыг тэмтэрч, үрүүчгийг нь олоод оролдож байтал Ё-ын дуу гараад намайг хүн цохиод унагаасан болохоор нь би бууж чадаагүй. Ё  нь цагдаад хэлвэл намайг ална гээд сүрдүүлсэн байсан. Тийм учраас би эмчид Улаанбаатар хотод байхдаа хүнд цохиулсан гэж худлаа хэлсэн ...” гэв.

     

          Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний суудлаар Ё нь ирсэн. Ирээд шууд бид нарын буудалд орж ирсэн. Анх орж ирээд та нарт ажил олж өгсөн хүн чинь би байна гэж хэлсэн. Тэгээд бид нар нэг шил архи хувааж уугаад, Ё гадагшаа архинд гарсан. Мөн хоол авчирсан байсан. Би яг хэдэн шил архи авчирсныг бол мэдээгүй. Тэгээд би архи уугаад жоохон ядарсан учраас унтаж байсан чинь миний дээр Ё нь мордож суугаад гарын хоёр эрхий хуруугаа миний 2 нүдрүү хийсэн. Тухайн үед би өвдсөн өвчиндөө болоод орилоод Ё-г өөр дээрээсээ түлхэж унагаасан. Тэрнээс хойш юу ч хараагүй, хүмүүсийн дуу сонсогдоод байсан...Тухайн үед Ё нь цагдаад хэлвэл намайг ална гээд сүрдүүлээд байсан. Тийм учраас би эмчид Улаанбаатар хотод байхдаа хүнд цохиулсан гэж худлаа хэлсэн... Тэгээд Э нь 5 минут орчмын дараа гарч автомашиныг асаасан. Тэгээд Ё, Э нар нь хоорондоо ярилцсан. “Одоо явъя гээд байхаар нь намайг эмнэлгийн гадаа буулгачих, би та нарыг энэ хэрэгт холбогдуулахгүй гэхэд Энхбаяр нь бид нарыг цагдаа мэдвэл нэг хүний 100 000 төгрөгөөр торгох байх гэж хэлсэн...Тэгээд би хаалгыг тэмтэрч, үрүүчгийг нь олоод оролдож байтал Ё-ын дуу гараад намайг хүн цохиод унагаасан болохоор нь би бууж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 88-89 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сарын 27-ны өдөр ажил дээр ажлаа хийж байхад дээрх иргэн үзүүлсэн. Өрөөнд орж ирэхдээ хүнээр түшүүлсэн байдалтай, юм харахгүй байгаа гэсэн зовиуртай орж ирсэн. Би тухайн үед нэн даруй үзлэг хийж, шалгахад У-ын 2 нүд гэрэл мэдрэхгүй, үзлэгт баруун нүдний алимны салстын доор цус хурсан, эвэрлэг хавантай, өмнөд камерт цустай өрөвслийн нэвчдэс үүссэн, нүдний уг харагдахгүй байдалтай байсан... У гэж хүний нүдний байдал маш хүнд байсан учраас яагаад эрт ирж үзүүлээгүй юм бэ? гэж асуухад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа хүнд нүд рүүгээ цохиулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 70-71 дүгээр хуудас/,

 

    Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.У гэдэг өвчтөн манай тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Уг өвчтөний зовиур нь 2 нүдээ нээж болохгүй, нүднээс нь шүүс гоожиж, нүдний угаар хатгуулж өвдөнө, толгой таллаж өвдөх оноштой байсан. Би тухайн хүнийг яагаад нүдээ ийм болгосон талаар асуухад 2018 оны 11 сарын 13-ны өдөр 07 цагийн үед төмөр замын буудлын гадна сааданд бусдад зодуулснаас хойш зүүн нүд харахгүй, баруун нүд муу харж байсан. Нүд хавдсан байсан учраас хавдар нь буугаад зүгээр болчих байх гэж бодон эмчид үзүүлээгүй гэж байсан. Тэгээд Дорноговь аймаг хөдөө байж байгаад ирлээ гэж хэлж байсан. Мөн нэг махлаг шар залуутай хамт явж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сайншанд суманд ирээд Ө бид хоёр Замын-Үүд явдаг колонкийн орчим машиндаа унтсан. Бусад хүмүүс нь буудалд орлоо гээд явсан. Би ямар буудалд буусан талаар нь мэдээгүй. Тэгээд амраад өглөө нь машин тэргээ янзлаад байж байтал буудалд байсан хүмүүс маргалаа гээд Э явсан санагдаж байна. Тэгээд 10-20 минутын дараа Э буудалд муудалцсан гэх хүмүүсийг автомашиндаа суулгаад авчирсан байсан. Тухайн үед Ё гэх залуу нь хүмүүс зодсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

           Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмнэлэг дээр очоод би М нүдний эмчтэй уулзаж, “та нэг хүн үзээд өгөөч гэж гуйтал эмч өнөөдрийн үзлэгийн цаг дууссан. Чи доошоо буугаад цаг аваад үзүүлээгүй хүн байна уу асуугаад ир, хэрэв тийм хүн байвал тэр хүнийх нь цаг дээр үзүүлэх гэж байгаа хүнээ оруулчих” гэж хэлсэн... Би ахын дагуулж явсан 2 хүнийг огт танихгүй ба тухайн 2 хүн нь аль аль нь нилээн халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өдөр нь санагдаж байна. Ё гар утсаар залгаж, бид нар 2-3 шил архи хувааж уугаад хамт ажиллахаар ирсэн нэг залуу намайг "чиний шоронгийн атаман байна гэж юу байсан юм” гээд шарыг малтаад байхаар нь би нүүрэн хэсэгт нэг удаа цохьсон гэж хэлсэн...Тухайн явдлаас хойш 10-аад хоногийн дараа санагдаж байна. Ё нь нөгөө хүн Улаанбаатар хотод ирсэн байна гэж хэлээд надаас мөнгө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

 

    Гэрч С.А-ын мөрдөн шалгах шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Ё нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын наад талд байрлах жоншны уурхай дээр ажиллаж байгаагаа хэлж байсан ба надад чи Улаанбаатар хотруу явахдаа манай энд ирээд манай нэг ажилтанг аваад Сайншанд юм уу эсвэл Улаанбаатар хотруу аваад явчихаач. Нүд нь юм харахгүй байгаа юм. Эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн... Ингээд Улаан-Уул сумын наад талд байрлах жоншны уурхайгаар орж, Ё болон У нарыг аваад Сайншанд сум руу явсан. Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид У-г үзүүлэхэд нэг нүд нь хараагүй болоод ширгэчихсэн байна. Харин нөгөө нүд нь хагалгаа хийвэл хараа орох магадлалтай юм байна. Тиймээс яаралтай Улаанбаатар хотруу яв гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юу болсон талаар асуухад У-г Ё гэх залуу нь зодсон гэж ярьж байсан. Мөн У 2 нүд нь хоёулаа хавдсан цус гарч, хатсан байдалтай байсан... Хэд хоноод У-ын нүдний хавдар буухгүй байсан учраас би эмчид үзүүлж, хэлдэг газарт нь хэлье гэхэд би өөрөө насанд хүрсэн хүн, ингэж байгаад зүгээр болох байх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

 

     Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би Б-г дагуулаад Шанд плаза зочид буудалд авсан өрөөндөө очиход У гэх залуугийн хамарнаас цус гарсан байдалтай, нэг их хавдсан байсан. Тэгээд би юу болсон юм гэж асуухад У согтсон байдалтай дуугарахгүй байсан. Би бууж үйлчлэгчээс асуухад зодсон гэх хүн нь гараад явсан гэж хэлсэн...Тэгээд гадаа байж байхад Ё ирсэн. Ё нь машин дээр ирээд У гэх залуугаас “нүд ам чинь гайгүй юу” гэж асуухад У “зүгээр эр хүнд ийм зүйл байлгүй л яахав, хавдар нь буугаад зүгээр болох байх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

 

     Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0446 дугаартай шинжээч эмч Э.А-ын: “...Б.У-ын биед баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, шиллэг бие доорхи цус хуралт, зүүн нүдний шиллэг биеийн гоожилт, хоёр нүдний хараагүйжүүлэлт гэмтэл  тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд 100 хувь нөлөөлнө...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

    Эд зүйл, бичиг баримт, гомдол, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд: “...Улсын нэгдүгээр төв эмнэлгээс хохирогч Б.У-ын эмчлүүлсэн талаарх баримтуудыг хуулбарлан авсан...” гэжээ.

 

     Шүүгдэгч У.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ууж байгаад нилээн согтоод би өөрийн дүү Б болон тухайн үед байсан шар залуу нарыг 2-3 удаа цохисон.Тэгээд би У гэх залуутай жоохон маргалдсан өөдөөс дайраад намайг цохисон би өөрийг нь түлхээд духанд нь нэг удаа атгасан гараараа цохисон санагдаж байна. Тухайн үед У-ын хамар хэсгээс нь цус гарсан мөн буудлын үйлчлэгч орж ирээд гарсан...У-г харахад ерөнхийдөө 2 нүд хавдсан байдалтай байсан.У-г би эмнэлэг рүү хүргэж өгье гэхэд эр хүмүүсийн аль маргалдахыг тэр гэх үү хавдар нь буугаад зүгээр болчих байх гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  134-137 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч У.Ё нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шанд плаза” зочид буудалд архидан согтуурч, хохирогч Б.У-г зодсоны улмаас баруун нүдний шиллэг биеийн гоожилт, хоёр нүдний хараагүйжүүлэлт гэмтэл учирч түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох   нь хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний суудлаар Ё нь ирсэн...Тэгээд бид нар нэг шил архи хувааж уугаад, Ё гадагшаа архинд гарсан...Тэгээд би архи уугаад жоохон ядарсан учраас унтаж байсан чинь миний дээр Ё нь мордож суугаад гарын хоёр эрхий хуруугаа миний 2 нүд рүү хийсэн. Тухайн үед би өвдсөн өвчиндөө болоод орилоод Ё-г өөр дээрээсээ түлхэж унагаасан. Тэрнээс хойш юу ч хараагүй, хүмүүсийн дуу сонсогдоод байсан...Тухайн үед Ё нь цагдаад хэлвэл намайг ална гээд сүрдүүлээд байсан. Тийм учраас би эмчид Улаанбаатар хотод байхдаа хүнд цохиулсан гэж худлаа хэлсэн...Одоо явъя гээд байхаар нь намайг эмнэлгийн гадаа буулгачих, би та нарыг энэ хэрэгт холбогдуулахгүй гэхэд Э нь бид нарыг цагдаа мэдвэл нэг хүний 100 000 төгрөгөөр торгох байх гэж хэлсэн...Тэгээд би хаалгыг тэмтэрч, үрүүчгийг нь олоод оролдож байтал Ё-ын дуу гараад намайг хүн цохиод унагаасан болохоор нь би бууж чадаагүй...”гэсэн мэдүүлэг,  гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сарын 27-ны өдөр ажил дээр ажлаа хийж байхад дээрх иргэн үзүүлсэн. Өрөөнд орж ирэхдээ хүнээр түшүүлсэн байдалтай, юм харахгүй байгаа гэсэн зовиуртай, орж ирсэн. Би тухайн үед нэн даруй үзлэг хийж, шалгахад У-ын 2 нүд гэрэл мэдрэхгүй, үзлэгт баруун нүдний алимны салстын доор цус хурсан, эвэрлэг хавантай, өмнөд камерт цустай өрөвслийн нэвчдэс үүссэн, нүдний уг харагдахгүй байдалтай байсан... Уугандархан гэж хүний нүдний байдал маш хүнд байсан учраас яагаад эрт ирж үзүүлээгүй юм бэ? гэж асуухад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа хүнд нүд рүүгээ цохиулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.У гэдэг өвчтөн манай тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Уг өвчтөний зовиур нь 2 нүдээ нээж болохгүй, нүднээс нь шүүс гоожиж, нүдний угаар хатгуулж өвдөнө, толгой таллаж өвдөх оноштой байсан. Би тухайн хүнийг яагаад нүдээ ийм болгосон талаар асуухад 2018 оны 11 сарын 13-ны өдөр 07 цагийн үед төмөр замын буудлын гадна сааданд бусдад зодуулснаас хойш зүүн нүд харахгүй, баруун нүд муу харж байсан. Нүд хавдсан байсан учраас хавдар нь буугаад зүгээр болчих байх гэж бодон эмчид үзүүлээгүй гэж байсан. Тэгээд Дорноговь аймаг хөдөө байж байгаад ирлээ гэж хэлж байсан. Мөн нэг махлаг шар залуутай хамт явж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сайншанд суманд ирээд Ө бид хоёр Замын-Үүд явдаг колонкийн орчим машиндаа унтсан. Бусад хүмүүс нь буудалд орлоо гээд явсан. Би ямар буудалд буусан талаар нь мэдээгүй. Тэгээд амраад өглөө нь машин тэргээ янзлаад байж байтал буудалд байсан хүмүүс маргалаа гээд Э явсан санагдаж байна. Тэгээд 10-20 минутын дараа Э буудалд муудалцсан гэх хүмүүсийг автомашиндаа суулгаад авчирсан байсан. Тухайн үед Ё гэх залуу нь хүмүүс зодсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмнэлэг дээр очоод би нүдний эмч М-тэй уулзаж, “та нэг хүн үзээд өгөөч гэж гуйтал эмч өнөөдрийн үзлэгийн цаг дууссан. Чи доошоо буугаад цаг аваад үзүүлээгүй хүн байна уу асуугаад ир, хэрэв тийм хүн байвал тэр хүнийх нь цаг дээр үзүүлэх гэж байгаа хүнээ оруулчих” гэж хэлсэн... Би ахын дагуулж явсан 2 хүнийг огт танихгүй ба тухайн 2 хүн нь аль аль нь нилээн халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өдөр нь санагдаж байна. Ё гар утсаар залгаж, бид нар 2-3 шил архи хувааж уугаад хамт ажиллахаар ирсэн нэг залуу намайг "чиний шоронгийн атаман байна гэж юу байсан юм” гээд шарыг малтаад байхаар нь би нүүрэн хэсэгт нэг удаа цохьсон гэж хэлсэн...Тухайн явдлаас хойш 10-аад хоногийн дараа санагдаж байна. Ё нь нөгөө хүн Улаанбаатар хотод ирсэн байна гэж хэлээд надаас мөнгө аваад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.А-ын мөрдөн шалгах шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Ё нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын наад талд байрлах жоншны уурхай дээр ажиллаж байгаагаа хэлж байсан ба надад чи Улаанбаатар хотруу явахдаа манай энд ирээд манай нэг ажилтанг аваад Сайншанд юм уу эсвэл Улаанбаатар хотруу аваад явчихаач. Нүд нь юм харахгүй байгаа юм. Эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн... Ингээд Улаан-Уул сумын наад талд байрлах жоншны уурхайгаар орж, Ё болон У нарыг аваад Сайншанд сум руу явсан. Сайншанд сумын нэгдсэн эмнэлгийн нүдний эмчид У-г үзүүлэхэд нэг нүд нь хараагүй болоод ширгэчихсэн байна. Харин нөгөө нүд нь хагалгаа хийвэл хараа орох магадлалтай юм байна. Тиймээс яаралтай Улаанбаатар хотруу яв гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юу болсон талаар асуухад У-г Ё гэх залуу нь зодсон гэж ярьж байсан. Мөн У-ын 2 нүд нь хоёулаа хавдсан цус гарч, хатсан байдалтай байсан... Хэд хоноод У-ын нүдний хавдар буухгүй байсан учраас би эмчид үзүүлж, хэлдэг газарт нь хэлье гэхэд би өөрөө насанд хүрсэн хүн, ингэж байгаад зүгээр болох байх гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би Б-г дагуулаад Шанд плаза зочид буудалд авсан өрөөндөө очиход У гэх залуугийн хамарнаас цус гарсан байдалтай, нэг их хавдсан байсан. Тэгээд би юу болсон юм гэж асуухад У согтсон байдалтай дуугарахгүй байсан. Би бууж үйлчлэгчээс асуухад зодсон гэх хүн нь гараад явсан гэж хэлсэн...Тэгээд гадаа байж байхад Ё ирсэн. Ё нь машин дээр ирээд У гэх залуугаас “нүд ам чинь гайгүй юу” гэж асуухад У “зүгээр эр хүнд ийм зүйл байлгүй л яахав, хавдар нь буугаад зүгээр болох байх гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч У.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ууж байгаад нилээн согтоод би өөрийн дүү Б болон тухайн үед байсан шар залуу нарыг 2-3 удаа цохисон.Тэгээд би У гэх залуутай жоохон маргалдсан өөдөөс дайраад намайг цохисон би өөрийг нь түлхээд духанд нь нэг удаа атгасан гараараа цохисон санагдаж байна. Тухайн үед У-ын хамар хэсгээс нь цус гарсан мөн буудлын үйлчлэгч орж ирээд гарсан...У-г харахад ерөнхийдөө 2 нүд хавдсан байдалтай байсан.У-г би эмнэлэг рүү хүргэж өгье гэхэд эр хүмүүсийн аль маргалдахыг тэр гэх үү хавдар нь буугаад зүгээр болчих байх гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгүүд, эд зүйл, бичиг баримт, гомдол, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн: “...Улсын нэгдүгээр төв эмнэлгээс хохирогч Б.У-ын эмчлүүлсэн талаарх баримтуудыг хуулбарлан авсан...” тогтоол, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын: “...Б.У-ын биед баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, шиллэг бие доорхи цус хуралт, зүүн нүдний шиллэг биеийн гоожилт, хоёр нүдний хараагүйжүүлэлт гэмтэл  тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд 100 хувь нөлөөлнө...” гэсэн  2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0446 дугаартай дүгнэлт, мэс заслын тэмдэглэлд: “...мэс заслын талбайг зохих журмын дагуу ариутган блефоростот тавив. Салстыг дээд хэсгээр үечлэн хайчлан шархыг шалгахад лимб дагуу 11-14 цагт склер задарч урагдсан байв. Шархаар ирис, хориод хавчуулагдаж адаптац болсон.Шархны ирмэгийг салст тенон, хавчуулагдсан эдээс мохоо аргаар шалгахад салст теноноос их хэмжээний цус шүүрч байв. Шархыг үечлэн нээж наалдацыг шалган 8-0 викрл утсаар 9 ш зангилаат оёдол тавив...” зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

        Шүүгдэгч У.Ё нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд “...У-ын нүүрэн тус газарт нэг удаа цохьсон...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч нь шүүх хуралдаанд “...намайг цохиогүй, би согтоод орон дээр унтаж байсан болохоор муудалцах ямар ч үндэс байхгүй, гэнэт 2 нүдэнд хуруугаа хийснээс хүчтэй өвдсөндөө би дээрээсээ Ё-г түлхэж унагаагаад маш чангаар орилсон... 1-р эмнэлэгт хэвтээд Т гээд нүдний эмчид үзүүлсэн, би хүнд цохиулаад ийм болчихлоо гэж хэлсэн. Эмч би 30 жил нүдний эмч хийж байна...ийм тохиолдол 2 дахь удаагаа таарч байна...цохиулахад ийм болохгүй, 2 нүд чинь хараа орохгүй, би хагалгаа хийхгүй гэж байсныг Ё өөрөө сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлгийг үгүйсгэж маргаагүй, мэс заслын тэмдэглэлд дурьдсан “...салстыг дээд хэсгээр үечлэн хайчлан шархыг шалгахад лимб дагуу 11-14 цагт склер задарч урагдсан...” гэсэн нь шүүгдэгч У.Ё-ын мэдүүлгийг үгүйсгэж байна.

 

            Иймд шүүгдэгч Б овогт У.Ё-г согтуугаар, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлж, ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үйл баримттай харьцуулан үнэлж гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг бүхэлд нь харгалзан үздэг.

 

 Шүүгдэгч У.Ё-ын хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримт болох шийтгэх тогтоолуудаас харахад хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан ба Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.Ё-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь дахин нөхөн сэргээгдэх боломжгүй болох нь тогтоогдсон, шүүгдэгчээс хохирол, төлбөрт шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хохирогч авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлж маргаагүй ч хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэлгүйн дээр хохирогч Б.У-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн саналдаа гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 150 000 000 төгрөг нэхэмжлэхээс гадна 100 хувь хөдөлмөрийн чадваргүй болж орон сууц хөлслөн амьдрах, эмнэлэгт үзүүлэх, групп тогтоолгох, наашаа цаашаа явсан зардалд 5 628 130 төгрөг зарцуулсан гэсэн ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч түүнд учирсан эрүүл мэндийн хохирлыг харгалзан, нэхэмжлэлийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй тул 2 000 000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хангаж шүүгдэгчээс гаргуулах, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 3 628 130 төгрөг,  эрүүл мэндэд учирсан хохиролд 150 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч У.Ё-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдолтой байгаагаа удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг сонгож хэрэглэх нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч У.Ё нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн болох нь хавтаст хэргийн 145-151 дүгээрт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/389 дугаарт албан тоотоор тогтоогдож байна.  Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 6 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 75 хоногийн хугацааг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулах тооцох ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт У.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ё-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ё-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийг 1 хоногоор тооцон 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жил 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Ё-н цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ё-д оногдуулсан 7 жил 6 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Ё-оос 2 000 000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.У нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 150 000 000 төгрөг, бусад зардлын 3 628 130 төгрөгийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ё-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Н.АДЪЯА