| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0104/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дугаар 2020/ШЦТ/117 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2029000000086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 44 минутанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөө шалгуулахгүйн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Нанчинбатад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгний хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029000000086 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нанчинбатын өгсөн мэдүүлэг /хх-8-9/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Энхманлайн өгсөн мэдүүлэг /-12-13/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/,
- Зөрчлийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-26/,
- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Дын өгсөн мэдүүлэг /хх-15-16/,
- Шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/,
- Шүүгдэгч Б.Дын оршин суугаа газрын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1018494 дугаартай жолоочийн үнэмлэх, 31-12 УНЕ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримт, ажлын газрын тодорхойлолт /хх-22-26, 33,45,46/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 44 минутанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөө шалгуулахгүйн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч П.Нанчинбатад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нанчинбатын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.Д нь 0.96 хувийн согтолттой 31-12 УНЕ улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Жавхланд баригдаж материалжуулагдан над руу цахимаар цохигдсон байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Дтай уулзаад тайлбар мэдүүлэг авах гэсэн боловч тог тасарчихсан торгуулийн хуудас хэвлэж өгөх гэсэн боловч торгуулийн машины сүлжээ нь болохгүй байсан учир тухайн хүнийг дуудахаар ирээрэй гээд 11 цаг 30 минутын үед явуулсан. Тэгтэл 11 цаг 36 минутад тухайн залуу 88993314 дугаараас “ах эрхээ хасуулахгүй байх арга үнэхээр байхгүй юмуу” гэсэн мессеж явуулсан байсан. Удалгүй 11 цаг 44 минутанд дээрх утаснаас ахин залгаад “би түрүүний залуу байна эрхээ хасуулахгүй байж болохгүй юм уу торгуулийнхаа мөнгийг таньд өгөөд эрхээ хасуулахгүй авч үлдмээр байна” гэсэн саналыг тавихаар нь тийм зүйл байхгүй гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-8-9/
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Энхманлайн өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед тус цагдаагийн хэлтсийн 03 тоот өрөөнд Нанчинбаттай уулзаад сууж байсан чинь Нанчинбатын утас руу 1 хүн залгасан. Тэгтэл Нанчинбат чанга яригч дээр нь тавьсан чинь 1 эрэгтэй хүн эрхээ хасуулахгүй торгуулийн мөнгийг нь танд өгчихье гэсэн утгатай зүйл яриад байсан” гэх мэдүүлэг /хх-12-13/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/,
- Зөрчлийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-26/,
- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Дын өгсөн “...2020 оны 05 дугаар сард санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Би ажлаасаа буугаад найз Гэрэлтуяаг найзынхаасаа авах гээд очсон. Очиход тэд нар пиво уугаад сууж байсан. Гэрэлтуяа уучихсан болохоор машин бариад хүргээд өг гэсэн. Ингээд очсон чинь Гэрэлтуяагийн найзууд намайг шахаад 2,3 стакан пиво уулгачихсан. Тэр айлаас Гэрэлтуяаг аваад машиныг нь бариад хөдлөөд явж байтал цагдаа зогсоосон. Ингээд үнэртүүлээд юм уусан байсан учир машинаа хураалгасан. Тэгээд маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирээд өөрийнхөө асуудлыг Нанчинбат дээр байгааг мэдсэн боловч Нанчинбат байцаагч Ханбогд сум руу ажлаар авсан гэсэн. Ирсэнийх нь дараа уулзсан чинь согтуугаар машин жолоодсон тул 1 жмл эрх хасаж 400.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд торгуулийн машинаа ажиллуулах гэсэн боловч тэр машин нь хэвлэхгүй байсан. Нанчинбат байцаагч 1 цагийн дараа ирээрэй сүлжээ болохгүй байна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн газраас гараад Нанчинбат байцаагчийн утас руу залгаад эрхээ хасуулахгүй байж болох уу торгуулийн мөнгийг нь таньд өгчихья гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-15-16/,
зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгчдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Д нь “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/-аар тогтоогдож байх тулд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.