| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00721/И |
| Дугаар | 102/ШШ2017/00623 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00623
| 2017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00623 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 4 дүгээр гудамж, 69 тоотод оршин суух, Мандат овогт Ёндонгийн Ариунжаргал /РД-ИА75052101/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байр, 91 тоотод оршин суух, Тайжууд овогт Рагчаагийн Сарнай /РД-ХГ63020768/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Р.Сарнайгийн хүсэлтээр 1,080,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээ байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, бэлнээр өгсөн.
Зээлдэгч нь үндсэн зээлээс 80,000 төгрөг, зээлийн хүүд 108,000 төгрөг төлсөн. Иймд Р.Сарнайгаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 1,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ё.Ариунжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Сарнай нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,090,000 төгрөгийг төлөх болсныг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Р.Сарнай шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.Ариунжаргалын нэхэмжилсэн 1,090,000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ариунжаргал нь хариуцагч Р.Сарнайгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,090,00 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Сарнай нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,090,000 /нэг сая ерэн мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.
Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,155 төгрөг, хариуцагч Р.Сарнайгаас 23,155 төгрөгийг тус тус гаргуулан Ё.Ариунжаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ё.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Р.Сарнайд холбогдох иргэний хэргийн хариуцагч Р.Сарнайгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,090,000 /нэг сая ерэн мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Ё.Ариунжаргалд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,155 төгрөг, хариуцагч Р.Сарнайгаас 23,155 төгрөгийг тус тус гаргуулан Ё.Ариунжаргалд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД