| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00368/И |
| Дугаар | 102/ШШ2017/00578 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00578
2017 оны 02 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00578 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32-283 тоотод оршин байгаа, “ЭСББЗ” ХХК /РД-5047889/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон, 1 давхар, 113 тоотод оршин байгаа “Наран-Орд” ХХК /РД-2613883/-д холбогдуулан гаргасан,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭСББЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Наран-Орд” ХХК-тай харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх 2015/21 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч “Наран-Орд” ХХК-ийн даалгаврын дагуу Дархан хотын 11 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн талбарт шинээр баригдсан барилгатай холбогдуулан өмнө байсан дулааны узелийг буулгаж 0.2 м.вт хүчин чадал бүхий халаалтын цогц төхөөрөмж суурилуулах ажлыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгсөн.
Гэрээ байгуулахдаа ажлын хөлсийг 30,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаанд 20 хувь, ажил дуусч хүлээлгэн өгөхөд 80 хувийг төлөхөөр заасан. Захиалагч “Наран-Орд” ХХК нь ажлаа хүлээн авсан боловч манай компанид 9,500,000 төгрөг төлсөн ба үлдэх 20,950,000 төгрөгийг төлөөгүй.
Бидний зүгээс “Наран-Орд” ХХК руу албан бичиг явуулж, захирал Л.Наранцэцэгтэй удаа дараа холбогдож үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ төлж барагдуулаагүйгээс бид өмгөөлөгчид хандан хууль зүйн туслалцаа авч манай компаниас мөн 1,000,000 төгрөгийн зардал гаргасан.
Иймд “Наран-Орд” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 20,950,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардал 1,000,000 төгрөг, нийт 21,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Наран-Орд” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн 21,950,000 төгрөгөөс 1,500,000 төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 20,450,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Наран-Орд” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “ЭСББЗ” ХХК-ийн нэхэмжилсэн 21,950,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоогоо 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна.
Манай компани төлбөрөөсөө төлж барагдуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1,500,000 төгрөгийг “ЭСББЗ” ХХК-д төлсөн байгаа гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЭСББЗ” ХХК нь хариуцагч “Наран-Орд” ХХК-иас ажил гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,950,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Наран-Орд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,950,000 /хорин нэгэн сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байхаас гадна уг шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нь төлж, үлдэх 20,450,000 /хорин сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “ЭСББЗ” ХХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал, хариуцагч талын төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч “Наран-Орд” ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 133,850 төгрөг, хариуцагч “Наран-Орд” ХХК-иас 133,850 төгрөгийг тус тус гаргуулан “ЭСББЗ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“ЭСББЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Наран-Орд” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч “Наран-Орд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох шаардлага болох 20,450,000 /хорин сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “ЭСББЗ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 133,850 төгрөг, хариуцагч “Наран-Орд” ХХК-иас 133,850 төгрөгийг тус тус гаргуулан “ЭСББЗ” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД