Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00577

 

    2017 оны 02 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00577

              Улаанбаатар хот

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22а байр, 83 тоотод оршин суух, Наран овогт Дэмбэрэлсүрэнгийн Туяа /РД-ЧЙ79020721/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 59 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Халзан овогт Цогтбаатарын Мөнхцэцэг /РД-ХБ78012385/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Мөнхцэцэгтэй 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 сарын 5 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ хийсэн.

Ц.Мөнхцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн зээл болон зээлийн хүүгээ өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, 12 сарын хүү 2,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Туяагийн нэхэмжилсэн 5,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч Ц.Мөнхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,500,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Шүүх, хариуцагчийн зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 51,475 төгрөг, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 51,475 төгрөгийг тус тус гаргуулан Д.Туяад буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Туяагийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхцэцэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ц.Мөнхцэцэгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Туяад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 51,475 төгрөг, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 51,475 төгрөгийг тус тус гаргуулан Д.Туяад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

            

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД