Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00574

 

2017 оны 02 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00574

Улаанбаатар хот

 

                                      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 13 дугаар гудамж, 122в тоотод оршин суух, Мишилдэг овогт Сэртэвийн Бадамцэцэг /РД-ПА67031702/-ийн,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч С.Бадамцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 5 хүүхэдтэй, 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан.

         Миний ажиллаж байсан хугацааны зарим тушаал нь байхгүй байгаа тул 1983-1985 онд Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад саальчин, 1986-1989 онуудад нэгдлийн туслах үйлдвэрт нормчиноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

        Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх, хүсэлт гаргагч С.Бадамцэцэгийн ажилласан байдлаа тогтоолгох тцхай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд С.Бадамцэцэг нь Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл саальчин, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус нэгдлийн зочид буудалд цэвэрлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын клубт уран сайханчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ажилд томилох тухай 15 дугаар тушаал, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас өөрчилж, ажилд томилох тухай 56 дугаар тушаал, гэрч Т.Зурман, Б.Хорлоо нарын мэдүүлэг зэргээр нотлогддог. /хх-5-6, 26-27 дугаар тал/

Хүсэлт гаргагч С.Бадамцэцэгийн Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1 дүгээр бригадад саальчин, нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, сумын клубт уран сайханчаар тус тус авч ажиллуулсан, мөн чөлөөлсөн тухай баримт байхгүй болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1310 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-7 дугаар тал/

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мишилдэг овогт Сэртэвийн Бадамцэцэгийг Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл саальчин, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус нэгдлийн зочид буудалд цэвэрлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын клубт уран сайханчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мишилдэг овогт Сэртэвийн Бадамцэцэгийг Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл саальчин, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус нэгдлийн зочид буудалд цэвэрлэгч, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын клубт уран сайханчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД