Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00572

 

   2017 оны 02 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00572

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 22 дугаар, Зүүн наран 169 дугаар гудамж, 66   тоотод оршин суух, эмэгтэй, Хөвдүүд овогт Доржнямын Гэрэлтуяа /РД-ЖЗ77110103/-гийн

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Гэрэлтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Б.Баянбаатартай 2005 оны 10 дугаар сард танилцаж, 2007 оны 9 дүгээр сараас эхлэн нэг гэрт орж хамтран амьдарсан. Энэ хугацаанд том охин Г.Хүсэл 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, бага охин Г.Энххүслэн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус төрсөн бөгөөд нөхөр Б.Баянбаатар нь өвчний улмаас 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.

Аавыгаа нас барснаас хойш 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2 ихэр хүү Б.Хүсэл-Ундрах, Б.Энх-Ундрах нар төрсөн.

Бид гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан боловч 2 охиноо ааваар нь овоглож амжаагүй.

         2 ихэр хүү тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авдаг. Том хүү маань одоо 18 настай, 8 настай намайг дагаж ирсэн. 2 охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон учир намайг 2007 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач Б.Баянбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

Би хадмуудтайгаа нэг хашаанд амьдарч байгаа бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай хүмүүс байдаг тул гэрчийн мэдүүлэг авахуулж чадаагүй гэв.

 

  Шүүх зохигчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад

                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

  Хүсэлт гаргагч Д.Гэрэлтуяа нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Д.Гэрэлтуяа нь талийгаач Б.Баянбаатартай 2005 онд танилцаж, 2007 оны 9 дүгээр сараас нэг гэрт хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр том охин Г.Хүсэл, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бага охин Г.Энххүслэн, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2 ихэр хүү Б.Хүсэл-Ундрах, Б.Энх-Ундрах нарыг тус тус төрүүлжээ. /хх-5, 14, 18 дугаар тал/

Мөн тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байгаад гэрлэлтээ 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан байх бөгөөд нөхөр Б.Баянбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, талийгаачтай хамт ажиллаж байсан Б.Буяннэмэх, хөрш Ш.Доржнамжил нарын мэдүүлэг, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, фото зураг, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байна. /хх-6, 15, 17, 19, 23-24, 28-31, 35 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Хөвдүүд овогт Доржнямын Гэрэлтуяаг талийгаач Б.Баянбаатартай 2007 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож мөн хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Хөвдүүд овогт Доржнямын Гэрэлтуяаг талийгаач Б.Баянбаатартай 2007 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД