Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч К.Мын өмгөөлөгч: Б.Батгэрэл

Шүүгдэгч: Б.Б, К.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бийн Б, И овогт Кгийн Мт нарт холбогдох эрүүгийн 1935004260241 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 16-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, авто угаалгад угаагч ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 23-20 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б-ийн Б.

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 26-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг 10-31 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, И овогт К-н М .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом 2 дугаар багийн нутаг Арсай гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс өдрөөс 9 дүгээр сарын 12-нд шилжих шөнө иргэн П.Эийн 22 тооны бог мал, иргэн Б.Бийн 19 тооны бог мал, нийт 41 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бүлэглэн Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрүүдийн хооронд иргэн Б.Жгийн 23 тооны ямаа, 1 тооны хурга нийт 24 тооны бог мал хулгайлж, 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч Ш.Аийн 65 тооны буюу олон тооны бог мал хулгайлж, 5.070.000 /таван сая далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө иргэн Б.Оийн  76 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж, 5.780.000 /таван сая долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Коло гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө иргэн Б.Мын 16 тооны ямааг хулгайлж, 945.000 /есөн зуун дөчин таван мянга / төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Б.Б, К.М нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом 2 дугаар багийн нутаг Арсай гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс өдрөөс 9 дүгээр сарын 12-нд шилжих шөнө иргэн П.Эийн 22 тооны бог, иргэн Б.Бийн 19 тооны бог, нийт 41 тооны бог мал хулгайлсан болох нь:

- Хохирогч П.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг Огзом гэх газарт эхнэр 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг малчин хүн юм. Манайх бог бод нийлсэн 700 орчим малтай. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаангом сумын 2 дугаар багийн төв дээр “Сарлаг”-ийн баяр /өдөрлөг/ зохиогдсон юм. Тухайн үед манайх баяр зохиогдсон Арсаагийн төв байшингаас 800 орчим метрийн зайд Арсаагийн дунд бураан адаг гэх газарт намаржиж байсан юм. Баяр болсон өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө манай гэрийн гадна хотлуулж хоносон ямаанаас 32 тооны ямаа алдагдсан юм. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө босоод малаа ялгаж бэлчээх гэж байтал гэрийн ард талд Арсайгийн цагаан байшин талаас 7 ишиг, 2 эх ямаа ирсэн юм. Би тухайн үед яагаад эдгээр ямаанууд тасарч ирснийг мэдэх гэж ямаагаа бүртгэж үзэхэд миний ямаанаас 20 тооны ямаа дутсан ба хонь бүрэн байсан. Харин миний хадам талын дүү Б.Бийн ямаанаас 9 тооны ямаа дутсан юм. Б.Бийн мал манайд байдаг юм. Тухайн үед манай гэрийн эргэн тойрон айлууд хадлангийн хүмүүс их байсан тул тэр эргэн айлын малтай нийлсэн байж магадгүй, хайгаад олчих байх гэж бодоод тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Манай алдагдсан 20 тооны ямаа болон хадам талын дүү Б.Бийн 12 тооны ямаа олдоогүй байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний ах Г-н хүү Г гэх залуу Сагил сумын нутаг Улаан даваа гэх газар мал малладаг залуу “манай гэрээс 2 километрийн зайд Улаангомын ченж У гэх залуугийн нядалгаанд оруулах гэж байгаа 1.000 гаруй ямаанаас намар алдагдсан 20 тооны ямаанаас им, тэмдэг, зүстэй ямаа байна та ирж үз гэж утсаар хэлсэн юм. Тэгээд би Гийг ярьсаны дараа Бийг аваад Улаан даваа руу явж Энхээ гэж хүн хариулж байсан, У гэх ченжийн мал дээр очиж бог малыг нь үзэхэд тэр мал дотор манай хотноос алдагдсан миний 19 ямаа, Бийн 8 ямаа нийт 27 ямаа байсан юм. Тухайн үед манай хотоноос 32 тооны ямаа алдагдсанаас миний 20 тооны ямаа алдагдаад 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө 7 ишиг, улаан зүстэй 6 настай 1 тооны эх ямаа, улаан зүсмийн 1 тооны эх ямаа нийт 9 тооны гүйж ирсэн юм. Хар цээжтэй, хар бор нуруутай, цагаан уруултай, духан дээрээ төөлтэй, 6 настай баруун эвэр нь улаан өнгийн будагтай, зүүн эвэр нь будаггүй, зүүн чих нь он имтэй, зүүн чихийг нь цоолоод цэнхэр өнгийн уяаг нүхэлж хийсэн тэмдэгтэй, ихэнх цэнхэр уяа нь унасан, зүүн чихийг нь цоолсон байгаа, баруун чих төгрөг имтэй, миний бүх ямаа ийм төрлийн имтэй, эх ямаа 2. Улаан зүстэй им, содон тэмдэг нь адил эвэртэй 5 настай эр ямаа. 3. Шар зүстэй, эвэртэй, 5 настай эх ямаа, 4. Хар зүстэй им, содон шинж тэмдэг нь адилхан эвэртэй 5 настай эр ямаа гуяндаа ноостой, 5. Улаан зүстэй им, содон шинж тэмдэг нь адилхан 6 настай эр ямаа, 6. Улаан зүстэй, шовгор эвэртэй, им содон шинж тэмдэг нь адилхан 5 настай эр ямаа, 7. Тэлүү эвэртэй шар зүстэй, им, содон шинж тэмдэг нь адилхан 5 настай эм ямаа, 8. Гэдрэг эвэртэй улаан зүстэй, им, содон шинж тэмдэг нь адилхан 6 настай эр ямаа, 9. Тэлүү эвэртэй, улаан зүстэй, эвэртэй, им содон шинж тэмдэг нь адилхан 6 настай эр ямаа, 10. Гэдрэг эвэртэй улаан зүстэй, эвэртэй, им содон шинж тэмдэг нь адилхан 6 настай эх ямаа, 11. Гэдрэг эвэртэй, хялгастай, им содон шинж тэмдэг нь адилхан 4 настай эр ямаа, 12. Шовгор эвэртэй, улаан зүстэй, им содон шинж тэмдэг нь адилхан 4 настай эр ямаа, 13. Хялгастай улаан хоо зүстэй 5 настай, им содон шинж тэмдэг нь адилхан эр ямаа, 14. Хар зүстэй, хялгастай, им содон шинж тэмдэг нь адилхан 5 настай эр ямаа, 15. Тэлүү эвэртэй ноолууртай улаан зүсмийн им тэмдэг нь адилхан 4 настай ямаа, 16. Тэлүү эвэртэй бор саарал өнгийн ямаа, им содон шинж тэмдэг нь адилхан  5 настай ямаа, 17. Шовгор эвэртэй хоёр гуяндаа хялгастай улаан зүсмийн 3 настай ямаа, 18. Шовгор эвэртэй, улаан зүсмийн 6 настай, төөлтэй, им содон шинж тэмдэг нь адилхан ямаа, 19. Тэлүү эвэртэй, улаан зүсмийн 6 настай эм ямаа, содон шинж тэмдэг нь адилхан нийт 19 тооны ямаа байсан юм. Одоо миний төөлтэй хар зүсмийн 5 настай эр ямаа нэг зүсээр дутаж байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр У гэж ченж залуутай хамт Улаан даваа гараад өөрийн 19 тооны малаа зүс, им тэмдэгээр нь ялгаж аваад Г гэх дүүдээ хүргээд өгчихсөн. Тэндээ байвал дахиад хулгай авч магадгүй гэж бодоод хүргээд өгчихсөн юм... Одоо миний хар зүсмийн төөлтэй 5 настай эр ямаа олдохгүй байгаа. Тухайн малын хохирол болон эрж хайхад зарцуулагдсан 400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Баримтыг нь бүрдүүлээд өгөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 102-103, 104-105, 106-р тал/,

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутагт мал маллан амьдардаг. 2019 оны намар 9 дүгээр сарын 04-ний үед хүргэн ах П.Э Увс аймгийн Улаангом сумын 2-р баг Арсай гэх газарт мал маллаж байсан бөгөөд тухайн үед би хадлан авах гээд бог мал маллах боломжгүй болсон тул хүргэн ах П.Эийнд өөрийнхөө бог малыг аваачиж нийлүүлж, П.Э ах манай өөрийнхөө бог малтай манай бог малыг нийлүүлж маллаж байсан юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө над руу П.Э ах залгаад манай малаас мал дутаад байна чи ирээд өөрийнхөө малыг бүртгээч, өнөөдөр чиний 7 ишиг, манай 2 эх ямаа гүйж ирлээ гэхээр нь би хүргэн ахынд очоод малаа бүртгэж үзэхэд хүргэн ах П.Эийн 20 ямаа дутаж, миний 12 тооны ямаа ту тус дутаж тэдний хотноос нийт 41 мал тасарч миний 7 ишиг, П.Э ахын 2 эх ямаа буцаж ирж, цаана нь хүргэн ах П.Эийн 20 ямаа, миний 12 ямаа тус тус олдоогүй. Тэгээд би алга болсон 12 ямаагаа зүслэхэд 1. Улаан зүстэй, 8 настай эр ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 2. Улаан зүстэй 5 настай эр ямаа- баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 3. Шар зүстэй 5 настай эр ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 4. Алаг зүстэй 7 настай эх ямаа, баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 5. Улаан зүстэй, 6 настай эх ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 6. Улаан зүстэй, 6 настай эх ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 7. Улаан зүстэй, 6 настай эх ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 8. Саарал зүстэй, 5 настай эх ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 9. Цагаан зүстэй 7 настай эр ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, 10. Улаан алаг зүстэй 6 настай эх ямаа-имийг нь санахгүй байна. Зүсээр таниж байна. 11. Хоо зүстэй 6 настай эх ямаа- мөн имийг нь санахгүй байна. 12. Шар зүстэй 6 настай эх ямаа, мөн имийг нь санахгүй байна гэх зэрэг 12 тооны ямаа дутсан юм. Тэгээд тухайн ойр хавийн айлуудаар хайгаад олоогүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед П.Э ахын ах Зоригоогийн хүү Г П.Э ах руу залгаад Улаан давааны цаана Өөг гэх газарт нядалгааны малд танай ямаа байх шиг байна гэхээр нь П.Э ах бид хоёр явж очоод үзэхэд яг зүс имээрээ 27 тооны ямаа байсан. Тухайн 27 тооны ямаанд Э ахын 19 ямаа, миний 8 ямаа тус тус байсныг бид хоёр ялгаж, ямаа худалдаж авсан гэх эзэнд нь үзүүлээд буцааж авсан юм. ...Одоо миний цагаан зүстэй 7 настай эр ямаа-баруун чих он имтэй, зүүн чих имгүй, Улаан алаг зүстэй 6 настай эх ямаа, хоо зүстэй 6 настай эх ямаа, шар зүстэй 6 настай эх ямаа зэрэг 4 тооны ямаа байгаагүй бөгөөд олдохгүй байгаа юм. Эдгээр 4 тооны ямаагаа хулгайлсан хүмүүсээс нь нэхэмжилж байна. Мөн эрэл хайгуулд Наранбулаг, Тариалан, Малчин сумдын нутгаар хайж нийт 400.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд түүнийг мөн нэхэмжилнэ. Гэхдээ надад эрэл хайгуулд гарсан зардлын баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 108-109, 110-р тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Одоогоор түүхий эдийн ченж хийж байна. Би 2019 оны 7 дугаар сараас эхлэн мал худалдаж авч эхлээд 12 дугаар сард цуглуулсан малаа алж нядалсан. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө манай авто угаалгын газар урьд нь ажиллаж байсан Б.Б гэдэг залуу над руу залгаад та мал авч байна уу, манай хашаанд манай найз мал зарах гээд мал аваад ирчихсэн байна. Та манайд хүрээд ирээч гэхээр нь би тэр өглөө ганцаараа очиж үзэхэд Б.Бийн хашаанд уяатай 15 ямаа, бор өнгийн супер УАЗ-469 маркийн автомашин дотор 12 тооны ямаа нийт 27 тооны ямаа байсныг надад үзүүлсэн. Тэгээд би тэр ямаануудыг үзээд 1.850.000 төгрөгөнд тооцож авъя гэхэд би хүнтэй яриад хариу хэлье гээд цаанаа хүнтэй яриад за болж байна гэсэн. Намайг анх очиход тэдний хашаанд Б.Б ганцаараа байсан. Тэгээд би үдээс хойш ирж, машинаар ачиж авъя гээд манай мал ачиж байсан жолооч Баатархүүг дуудаж бид хоёр цагаан портер машинаар очиж ачих гэж байтал Б өөрөө залгаад та яасан бэ, хурдан ирээд авчихаач, би гарах ажилтай байна гээд байхаар нь явж очихоор болж очиж байтал та манай арын хороолол дундуур ороод ирээрэй гэхэд би Б.Бийн гэрийн яг арын хорооллоор орж тэдний гэрийн залгаа яг арын айлын хашаанд тухайн ямаануудыг гарааш хашааны завсарт хашсан байсныг очиж ачсан. Тухайн үед Б.Б, Б бид 3 дээр арын хашааны айлынх нь хүн бололтой нэг хүн ямааг хашиж өгч тусалсан. Тухайн үед эхнэр нь бололтой хүн ч харсан. Тэгээд ямаагаа ачиж аваад Улаан давааны цаана аваачиж, худалдаж авч байсан малтайгаа нийлүүлсэн. Тэр өглөө би Б.Бийнд очиж ямаа харахдаа тооцоогоо хийе гэхэд Б.Б надад Э гэдэг хүний данс өгч түүний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж, үдээс хойш ямаа ачиж явсны дараа 300.000 төгрөгийг мөн Э гэсэн данс руу шилжүүлж аваад 14.000 төгрөгийг өөрөө бэлнээр авсан. Тэгээд би мал цуглуулж байтал 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манай малд байсан Б.Бийн надад зарсан 27 тооны ямааг хөдөөний хоёр залуу ирээд манай малаас ялгаж аваад явсан. ...Миний Б.Бөөс худалдаж авсан ямаанууд нь зүүн чих нь цоорхой, баруун чих нь он имтэй 3 настай 1 ямаа, 4 настай 3 ямаа бусад нь бүгд нас гүйцсэн эр, эм ямаанууд байсан. Би тухайн үед эр ямааг 100.000 төгрөгөөр, эх ямааг 60.000 төгрөгөөр, дөнөн ямааг 80.000 төгрөгөөр авсан бөгөөд би хулгайн мал гэдгийг нь мэдээгүй. Надад нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ үнийн дүнгээр Б.Бөөс мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 112-113-р тал/,

Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө П.Э ахын мал тасарч дутсан талаар би П.Э ахаас сонссон. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манайх Түргэн сумын нутаг Өөг гэх газарт ирж буусан юм. 2019 оны 11 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд байсан сайн санахгүй байна. С.Б буюу У гэх хүний малыг миний байгаа газраас 3 километрт Энхээ гэдэг хүн маллаж байсан бөгөөд Энхээ гэдэг айлд яваад очсон. Очиход Энхээ, Цагаанаа гэх хоёр хүн байсан ба тэр хоёр хүн малаа гаргаж байхад нь очоод малыг нь цуг бэлчээрт нь гаргачихаад тэр айлын малд манай авга ах П.Эийн 6 тооны ямаа байхаар нь би Энхээ, Цагаанаа хоёрт юм хэлэлгүй, П.Э ахыг өөрөө ирж малаа нарийн шүүж таниг гэж бодоод гэртээ ирээд П.Э ах руу залгасан. ...Б.Б, П.Э ах хоёр ирж, Угийн малыг шүүгээд өөрсдийнхөө 27 тооны ямааг ялгаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 114-115-р тал/,

Гэрч И.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би гэртээ унтаж байтал надтай цуг Улаангом политехник коллежид сурч байсан Б над руу залгаад чамд Хаан банкны карт байна уу надад карт байхгүй байна. Чиний данс руу мөнгө хийлгээд авчихмаар байна би 999 нэртэй авто угаалгын эзэн У ахаас мөнгө авах ёстой юм. Чи дансаа өгчихөөч гэхээр нь би Б.Бөд дансныхаа дугаарыг өгсөн. Тэгтэл тэр өглөө 1.500.000 төгрөг, үдээс хойш 300.000 төгрөг нийт 1.800.000 төгрөг орж ирсэн бөгөөд би тэр мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг нь данснаасаа авч өгөөд 300.000 төгрөг нь надад бэлнээр байсан болохоор би түүнд бэлнээр өгчихсөн. Б.Б нь урьд нь 999 нэртэй авто угаалгын газарт автомашин угааж байсан бөгөөд тэр газрын эзэн У гэдэг хүнээс мөнгө авч байна гэж хэлсэн. Ямар учиртай мөнгө болохыг нь би асуугаагүй, тэр ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 116-р тал/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны үед С.Б буюу У, Баатархүү буюу Хөхтэй цуг портер маркийн автомашинаар 27 тооны ямаа Улаангом сумаас авч ирлээ гэж маллаж байсан малд нийлүүлсэн. Тэгээд би тэр малыг нийлүүлээд маллаж байхад 2019 оны 11 дүгээр сарын 17, 18-ны үед миний мал маллаж байсан Түргэн сумын Өөг гэх газарт байсан Г гэдэг залуу өглөө манай мал бэлчээрт гарч байхад ирээд миний маллаж байсан малыг шүүж байгаад яваад өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа П.Э, Б.Б гэх танихгүй хоёр хүн ирээд манай мал шүүгээд танай малд бид хоёрын 27 тооны ямаа байна гэж хэлчихээд маргааш танай эзэн С.Бт хэлж маргааш авна гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь С.Бтэй цуг ирээд урд өдөр нь харсан 27 тооны ямаагаа ялгаж аваад яваад өгсөн. ...С.Б нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Улаангом сумаас мал худалдаж авсан 7-11 сарын хугацаанд нийт 3800 бог мал цуглаж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нядалж дууссан. Баатархүү буюу Хөх нь портер маркийн машинтай бөгөөд С.Бийн малыг байнга ачдаг жолооч нь байгаа юм. Тухайн 27 тооны ямааг ачиж ирэхдээ юу ч хэлээгүй би ч юм асуугаагүй худалдаж авч ирээд угаасаа малд нийлүүлдэг болохоор авч ирсэн малыг нь нийлүүлээд маллаж байсан. 27 тооны ямаануудын хувьд улаан голдуу зүстэй ямаанууд байсан би олон талаас цуглуулсан мал маллаж байсан болохоор ямар ямар насны мал болохыг нь мэдэхгүй, имийг нь ч гэсэн анзаараагүй, содон гэхээс алаг зүсмийн 1 ямаа л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 117-118-р тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...тэр өдөр П.Э гэдэг залуу “миний 9 дүгээр сард Улаангом сумын Арсай гэх газраас алдсан миний 19 тооны ямаа, Б.Б гэх залуугийн 8 тооны ямаа танай мал дотор байсан байна. Б.Б бид хоёр маргааш очиж танай малаас малаа авна гэхээр нь тэгвэл маргааш хамт явъя гээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө аймгийн төвөөс гараад П.Э, Б.Б гэх хоёр хүний мал дээр очоод ямааны им зүс, эвэрний будаг зэргийг үзээд миний нядалгааны мал дээр очоод малаа шүүгээд үзэхэд П.Э гэж залуугийн 19 тооны ямаа им, зүс, эвэрний будаг нь таарсан. Б.Б гэх залуугийн 8 тооны ямаа им, зүс, эвэрний будгаараа таараад тэр хоёр нийт 27 тооны ямаагаа аваад явсан юм. П.Э, Б.Б нар одоо бид хоёрын мал нэг, нэг тооны мал дутуу байна, танай мал дотор тэр хоёр тооны ямаа байхгүй байна. Малыг хэнээс авсан бэ гэж асуухаар нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б гэх залуу надад Буянт хороолол 640 хүүхдийн сургуулийн доод талаас авсан гэж хэлсэн. Тэр хоёр залуу ямаагаа 2019 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө ямаагаа алдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 123-124-р тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2-р багт Сарлагийн баяр үзэхээр хүний унаанд дайгдаж баяр үзсэн бөгөөд баяр үзэж байгаад орой бүрэнхий болж байхад Улаангом руу явсан. Би өдөр нь баяр үзэхээр явж байхдаа айлын эзэнгүй мал байгааг анзаарч харсан бөгөөд орой буцаж байхад тэр мал мөн байсан тул би тэр мал руу ороод таслахад 7 ишиг цуг байхаар нь тэр ишигнүүдийг ялгахад 2 ямаа цуг салахаар нь 7 ишиг, 2 ямааг ялгаж үлдээгээд 27 тооны ямааг туугаад Улаангом сумын 9 дүгээр багт байрлах өөрийнхөө хашаанд оруулж ирэхэд өглөө 04 цаг болж байсан. Тэгээд би тэр малыг манай хашаанд хадгалах гэхэд манай хашаа зай завсар ихтэй болохоор гараад гүйчих гээд байхаар нь манай хашаанд байсан М ахын бор өнгийн УАЗ-469 маркийн автомашинд 10 гаруйг нь хийгээд үлдсэнийг нь уяад тэр өдрөө өнжөөсөн. Маргааш нь би урьд нь ажиллаж байсан У буюу С.Б ах мал, мах авдаг болохоор тэр хүн рүү залгаад та мал авч байна уу, манайд мал ирсэн байна, ирээд үзээд аваач гэхэд У ах ирж үзээд 1.850.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд У ахаас та одоо мөнгийг нь өгчих гэхэд 1.500.000 төгрөгийг нь эхлээд өгөхөөр болж дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө найз Эын дансыг мэдэж байсан болохоор түүний дансыг өгчихсөн. Тэгээд Э руу залгаад би С.Б ахаас мөнгө авч байгаа юм, чиний дансаара авъя гэхэд зөвшөөрсөн. Үдээс хойш С.Б ах машинтай ирээд худалдаж авсан малаа ачихад нь би цуг ачилцсан. Тухайн үед манай арын айлын ах Я.Ганболд ямааг шахаж өгч тусласан. Тэгээд би малаа ачаад 300.000 төгрөгийг мөн Э руу шилжүүлж аваад Улаанбаатар хотоос хүнээс Хайрын түүх гэх 2 ширхэг номыг 18.000 төгрөгөөр нийт 36.000 төгрөгөөр авахаар болж мөнгийг нь С.Б ахын данснаас шилжүүлж 14.000 төгрөгийг бэлнээр авч хоол идсэн. Тэгээд би тэр өдрөө Эаас картыг нь аваад түүний данс руу шилжүүлсэн мөнгөө гаргаж авсан. Би тухайн мөнгөөр мод авсан, гэрт хоол хүнс аваад ойр зуурын зүйлд хэрэглээд мөрийтэй тоглоод дуусчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 154-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Э, Б.Б нарын 41 тооны ямааг сүргээс нь таслаж, 32 тооны ямааг нь авч явсан тул анх сүргээс тасалсан 41 тооны ямааг хулгайлсан гэж үзэх бөгөөд үүнд 18 тооны эх ямаа, 13 тооны эр ямаа /сэрх/, 3 тооны 4 настай ямаа, 7 тооны ишиг байжээ.

2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “2019 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймагт нас гүйцсэн эм ямаа 90.000 төгрөг, нас гүйцсэн эр ямаа 100.000 төгрөг, 4 настай эр ямаа 80.000 төгрөг, 3 настай эм ямаа 60.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Увс финанс Аудит ХХК-ийн 423 дугаартай дүгнэлт /хх-ийн II хавтасны 126-р тал/,

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2019 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймагт Ухна 120.000 төгрөг, эр ямаа 100.000 төгрөг, эх ямаа 90.000 төгрөг, 4 настай эр эм ямаа 80.000 төгрөг, 3 настай ямаа 60.000 төгрөг, борлон 50.000 төгрөг, ишиг 35.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх Увс финанс Аудит ХХК-ийн 450 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн II хавтасны 126, 134-р тал/-үүдээс үзэхэд дээрх 41 тооны ямаа нь 3.375.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш нь 7 ишиг, 2 эх ямаа зүсээрээ олдсон, иргэний нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч П.Эийн 8 тооны эх ямаа, 8 тооны эр ямаа /сэрх/, 1 тооны 4 настай эм ямаа, 2 тооны 4 настай эр ямаа, хохирогч Б.Бийн 8 тооны эх ямаа, 4 тооны эр ямааг авсан байна.

Хохирогч П.Эийн нэг тооны 5 настай эр ямаа, хохирогч Б.Бийн нэг тооны эр ямаа, гурван тооны эх ямаа олдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч нарын 41 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шөнийн цагаар хотноос авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч нарын “Бидний хохиролыг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх хохиролгүй болно” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн III хавтасны 81-р тал/-оор нотлоглогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-нээс 30-ны өдрүүдийн хооронд иргэн Б.Жгийн 23 тооны ямаа, 1 тооны хурга нийт 24 тооны бог мал хулгайлсан  болох нь

Хохирогч Б.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Түргэн сумын нутагт мал маллан амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн нутаг Гурвалжин гэх газарт ганц гэрээрээ намаржиж байсан юм. 2019 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд сумын төв рүү явж мод татуулсан бөгөөд би эхнэртэйгээ цуг сумын төвд байсан тул манай мал эзэнгүй бэлчээрээр байсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой гэртээ очиход манай бог мал гэрийн гадна бөөгнөрсөн байхаар нь хашаж хэвтүүлээд 10 дугаар сарын 01-ний өглөө босож малаа тоолж үзэхэд хонь бүрэн, ямаа 25 дутуу байна гэж тоолсон. Тэгээд ойр хавийн айлуудаар явж хайсан боловч олдоогүй, тухайн үед би манай малыг хулгай авсан гэж бодоогүй учир нь би 2 өдөр малаа бэлчээрт нь эзэнгүй орхисон байсан болохоор тасарч айлын малд нийлсэн байх гэж бодсон. Тэгээд хайгаад олохгүй болохоор цагдаад өргөдөл бичиж шалгуулсан. Цагдаад өргөдөл бичихийн өмнө дахин малаа тоолж үзэхэд 23 тооны ямаа, 1 хурга нийт 24 тооны мал дутаж байна гэж тооцоо гаргасан. Манайх хулгайд малаа алдсаны дараа манай суманд намаржиж байсан А гэдэг залуу надтай тааралдахдаа танай бололтой ямаа Хашхүү гэдэг айлын малд байна та очиж үзээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хашхүүгийн малд очиж малыг нь шүүж үзэхэд яг миний өөрийн 11 сэрх, 12 эх ямаа цэнхэр будагтай 1 хурга яг тоо ёсоор байсан. Тэгээд тэр малыг Хашхүүгийн гаднаас 11 дүгээр сарын 09-ний өдөр ялгаж аваад сумын төв рүү тууж яваад замдаа бүгдийг нь чононд идүүлсэн. Одоо түүний сэг, сэвс нь ч байгаа түүнийг хэсгийн төлөөлөгч Нямжав үзсэн. Хашхүүгийн хоттой малаас өөрийнхөө 23 ямаа, 1 хургыг ялгаж аваад сумын төв рүү туусан. Тэгээд сумын төвөөс 1 км орчимд чононд идүүлсэн. Би тэр үед өөрөө туугаагүй. Яагаад гэвэл би хулгайлснаар нь та нар тууж өг гээд Б.Б гэдэг залуугаар өөрөөр нь туулгасан. Тэгтэл сумын төвөөс 1 километрт манай ямааг чоно идсэн байсан. Би өөрийнхөө ямааг Хашхүү гэдэг айлын малд байхыг хараад манай мал байна гэхэд Хашхүү надад хандаж  энэ ямаа хургыг Э авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би И.Э гэдэг залуугаас миний ямааг хэн авч ирж өгсөн бэ гэж асуухад “би энэ жил ямаа худалдаж авч байгаа юмаа. Машин авах гэж байгаад энэ жил өнжөөд хавар авах гэж байгаа юм. Тэр мөнгөөрөө ямаа авч байна. Танай ямааг надад К.М буюу Таамаа, Б.Б буюу Хөх нар явганаар тууж авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би К.М, Б.Б нараас нэг нутгийн залуучууд байж яаж байгаа юм бэ гэхэд уучлаарай ах танай ямааг бид хоёр явганаар очиж тууж аваад Эт зарчихсан юмаа гэж хэлсэн. Миний малыг хулгайлсан хүмүүсийн гайгаар малаа сумын төв рүү оруулж байгаад малаа чононд идүүлсэн болохоор 23 ямаа, 1 хурганы хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 14-15-р тал/,

Иргэний нэхэмжлэгч И.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Б.Бийг 2009 оноос хойш танина. Бид хоёр нэг ангид цуг сурч байсан найз нөхдийн холбоотой. К.М гэдэг хүнийг бол танихгүй. Би 2019 оны 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн мал авч эхэлсэн. Би 2019 оны намар Хино загварын автомашин авах гэсэн боловч машин авах мөнгө маань хүрээгүй тул би нийт 13 сая төгрөгөнд мал цуглуулж өвөл нядалж ашиг олоод хавар ноолуурын мөнгө нэмээд машинаа авах зорилгоор мал цуглуулсан юм. Тэгээд би мал авч эхлэхэд манай найз Б.Б М гэдэг хүнтэй надад нийт 57 ямаа, 1 хурга нийт 58 тооны бог малыг өгсөн. Түүний мөнгийг тооцож үзэхэд нийт 4.650.000 төгрөг болж байсан. Үүнээс эхлээд 2019 оны 9 дүгээр сарын сүүлд намайг мал цуглуулж байх Б.Б над руу залгаад К.М ахынд зарах ямаа байна. Чи хүрч ирээд авчих гэхээр нь би тэдний гэрийг нь заалгаад яваад очиход Улаангом сумын 2-р багт К.М гэдэг айлын хашаанд 23 ямаа, 1 хурга байсныг би 1.800.000 төгрөгөөр тооцож аваад Улаангом сумын 2-р баг Цагаан худаг гэх газар руу явганаар туугаад Хашхүү ахын малд хүргэж тавьсан. Тухайн үед би мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд тухайн малыг 2019 оны 11 дүгээр сард Хашхүү ахын малд байхад эзэн нь гэх хүн ир ялгаж аваад явчихсан байсан. ...Би тэдний зарсан малыг хулгайн мал гэдгийг огт мэдээгүй. К.Мын, түүний ах дүү нарын мал гэж хэлээд зардаг байсан тухайн үедээ юм бодолгүй авчихдаг байсан. Энэ хэрэг шалгагдаж эхэлсний дараа би Б.Бөөс чи яагаад найздаа ийм хулгайн мал зарсан юм гэхэд “чи шинээр наймаа хийж байсан болохоор хүмүүс чамайг анзаарч мэдэхгүй байх гэж бодоод өгдөг байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 17-18-р тал /

Гэрч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гэртээ очиход манай бог мал мал гэрийн гадна бөөгнөрсөн байхаар нь малаа хашиж хотлуулж хонуулчихаад өглөө нь малаа бэлчээрт гаргахад бид хоёр малаа тоолоход 25 ямаа дутаж байна гэж тоолсон. Тэр үед 1 хурга алга болсныг мэдээгүй ямаа дутсан хонь бүрэн байна гэж бодсон. ...Түүний дараа манай суманд намаржиж байсан А манай нөхөртэй тааралдаж, Хашхүү гэдэг айлын малд танай малын имтэй ижил мал байна гэхээр нь явж очиж үзэхэд манай мал мөн байна гэж нөхөр Б.Ж ирсэн. Тэгээд сүүлд Хашхүү гэдэг айлаас ямаа, хурга авч ирж байгаад замд нь чононд идүүлсэн байсан. Тухайн үедээ манай малыг хэн хулгайлсныг мэдээгүй. Сүүлд манай сумын залуучууд болох Б.Б, К.М нар хулгайлсан гэдгийг мэдсэн бөгөөд тэд нар манай нөхөр Б.Жтэй уулзаж уучлаарай таныг мод татуулж байх хооронд хулгайлсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 21-22-р тал/,

Гэрч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “И.Э нь миний дүү бөгөөд бага байхдаа хүнд асрагдаж өөр овогтой болсон. 2019 оны 10 дугаар сарын эхээр 10 дугаар сарын 01, 02-ны үед И.Э манайд 11 сэрх, 12 нас гүйцсэн ямаа, 1 хурга нийт 24 бог мал авч ирж тавьсан. И.Э нь энэ намар ачааны машин авах гэж машины мөнгө цуглуулж, мөнгө нь хүрэхгүй болохоор машин авах мөнгөөрөө энэ намар ямаа авна гээд ямаа цуглуулсан бөгөөд цуглуулсан ямаагаа манайд болон Намсрай ахынд хадгалуулж байсан. Манайд энэ 24 бог малаас гадна өөр хавиас цуглуулсан 170 орчим ямааг надад хадгалуулж байсан. Түүний дараа 10 дугаар сарын 05-нд 12 сэрх авч ирж өгсөн бөгөөд манай малд тухайн малууд байж байтал 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А, Ж нар манайд ирж ямаагаа авна гэхээр нь өгч явуулсан. Б.Жгийн 23 ямаа, 1 хурга, Аийн 12 эр ямаа нийт 35 ямаа, 1 хургыг манай гаднаас туугаад явж байгаад замдаа чононд идүүлсэн байсан. Тэдгээр малуудыг Б.Ж, А нар манай гаднаас авч явахдаа хулгайлж авснаараа тууж ир гээд хулгайлсан гэх К.М, Б.Б нараар туулгаж явсан. ...Би тухайн малуудыг хулгайн мал гэдгийг мэдээгүй. Манай дүү И.Э ч мэдээгүй, тэрээр анх тухайн малыг ганцаараа тууж авч ирээд манай малд нийлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 22-23-р тал/,

Гэрч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны намар Увс аймгийн Түргэн сумын нутаг Хээр морьт гэдэг газар намаржиж байгаад 2019 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө өөрийн малаас 65 тооны бог малаа хулгайд алдсан. Тэгээд малаа хайж байгаад Хашхүү гэдэг айлын малд мал шүүж байтал миний өөрийн нас гүйцсэн 12 тооны эр ямаа байсан. Тэр үед тэдний малд манайхтай саахалт байсан Б.Жгийн имтэй баруун ганзага, зүүн чих он, цөгрөг имтэй ногоон будагтай ямаанууд болон цэнхэр будагтай нэг хурга байхаар нь би Б.Жд ирж Хашхүүгийн мал шүүхэд танай бололтой им будагтай ямаа байна. Та ямаагаа алдсан гэсэн үү, очиж үзээч гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 24-25-р тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр К.М бид хоёр Увс аймгийн Түргэн сумын төв дээр очиход Түргэн сумын төв дээр Б.Ж эхнэртэйгээ цуг хөрөө рам дээр мод татуулж байсан. Тэр хоёрын модыг харахад тэр өдрөө татуулж дуусахааргүй байсан тул тэдний мал эзэнгүй байгаа, малыг нь очиж авъя гээд бид хоёр орой болтол сумын төв дээр байж байгаад шөнө 01 цагийн үед Б.Жгийн гэрийн ойролцоо 2 километрт унаж явсан бор өнгийн 52-39 УВХ улсын дугаартай УАЗ-469 автомашинаа орхиод явганаар Б.Жгийн гэрийн гадна очоод малаас нь мал тасалж хөөгөөд машин дээрээ ирээд ачих гэхэд багтах шинжгүй байхаар нь бид хоёр Улаангом руу туухаар болж намайг “чи Улаангом руу туугаад хүрээд ир, би машинаа Улаангом оруулаад орхичихоод ирье” гээд К.М ах явж машинаа Улаангом оруулчихаад буцаж ирээд намайг тосож аваад бид хоёр өглөө үүр цайж байхад Улаангом сумын 2-р багт байрлах К.М ахын гэрт ирж хашаа руу нь хулгайлсан ямаагаа оруулж амбаарт хийгээд орж амраад өглөө хулгайлсан ямаагаа зарахаар болсон. Тэгээд бид хоёр хэнд зарах вэ гэж байгаад миний найз И.Э энэ намар мал авч ашиг олоод хавар машин авна гэж надад хэлж байсан болохоор би И.Э руу залгаад К.М ахын гэрийг зааж өгөөд И.Э ирж тухайн малыг үзэж тоолоход 23 ямаа, 1 хурга байсан. Тэгээд тэр малыг И.Э авахаар болж 1.800.000 төгрөгөөр тооцож, аваад бид хоёрт бэлнээр мөнгө тоолж өгөөд малаа тууж аваад явсан. Бид хоёр олсон ашгаа тэнцүү хуваагаад би 900.000 төгрөгөө хашаа авсан байсан. Тэр хашааныхаа тал мөнгийг өгч үлдсэнийг нь өөртөө зарцуулаад хөзөр тоглоод алдсан. И.Э бид хоёроос худалдаж авсан 23 ямаа, 1 хургаыг өөрийн ах Хашхүүгийнд хадгалж байхад бид хоёрын хулгайн хэрэг илчлэгдэж, тухайн малыг Б.Ж очиж ялгаж аваад энэ малыг хулгайлснаараа тууж хүргэж өг гэсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард туугаад явж байтал замд чононд дорж бүх мал чононд идүүлсэн. Б.Ж ах өөрөө нүдээрээ үзэж ялгаж аваад надаар туулгуулсан бөгөөд тухайн үед маш их манантай байсан бөгөөд чоно дайрч чононд идүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 54-55-р тал/,

Шүүгдэгч К.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Б бид хоёр Увс аймгийн Түргэн сумын төв дээр очиход Түргэн сумын төв дээр Б.Ж эхнэртэйгээ цуг хөрөө рам дээр мод татуулж байсан. Тэр хоёрын модыг харахад тэр өдрөө татуулж дуусахааргүй байсан тул тэдний мал эзэнгүй байгаа, малыг нь очиж авъя гээд бид хоёр орой болтол сумын төв дээр байж байгаад шөнө 01 цагийн үед Б.Жгийн гэрийн ойролцоо 2 километрт унаж явсан бор өнгийн 52-39 УВХ улсын дугаартай УАЗ-469 автомашинаа орхиод явганаар Б.Жгийн гэрийн гадна очоод малаас нь мал тасалж хөөгөөд машин дээрээ ирээд ачих гэхэд багтах шинжгүй байхаар нь Б.Б тууж би машинаа унаж хашаандаа машинаа орхичихоод Б.Бийг тосож очиж туулцаад Улаангом сумын 2-р багт байрлах манай гэрт ирж хашаа руу нь хулгайлсан ямаагаа оруулж амбаарт хийгээд орж амраад өглөө хулгайлсан ямаагаа зарахаар болсон. Тэгээд бид хоёр хэнд зарах вэ гэж байтал Б.Б манай найз И.Э энэ намар мал авч ашиг олоод хавар машин авна гэж надад хэлсэн. И.Э ирж тухайн малыг үзээд 11 сэрх, 12 эх ямаа, 1 хурга байсан тэгээд эх ямааг 50.000 төгрөгөөр, эр ямааг нь 100.000 төгрөгөөр бодож нийт 1.800.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан бөгөөд мөнгөө бэлнээр өгөөд ганцаараа ямаагаа туугаад явсан. Б.Б бид хоёр мөнгөө тэнцүү хувааж аваад би банканд зээлтэй байсан тул 500.000 төгрөгийг зээлд төлөөд 400.000 төгрөгөөр өөрийнхөө машинд бензин хийж Алтанхундага ахын машинд мөн бензин хийгээд нэг мэдэхэд дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 66-67-р тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь хохирогчийн 11 тооны сэрх, 12 тооны эх ямаа, 1 тооны хурга, нийт 24 тооны бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б, К.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Гэрэгэ Эстимейт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19/196 дугаартай “Нас гүйцсэн эр ямаа 110.000 төгрөг, эм ямаа 60.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 35-р тал/, Увс финанс-Аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хурганы зах зээлийн үнэлгээ 30.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 39-р тал/-үүдээр хохирогч Б.Жгийн 23 тооны ямаа, 1 тооны хурга нь нийт 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хохирогч Б.Жгийн“К.Маас хохиролыг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх хохиролгүй болно” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлоглогдож байна.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

 

3. Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бүлэглэн Увс аймгийн Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Хээр морьт” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч Ш.Аийн 65 тооны буюу олон тооны бог мал хулгайлсан болох нь:

Хохирогч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх 2019 оны намар Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт гэх нэртэй газарт намаржиж байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай хоттой хониноос ямаа хулгайлагдсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө малаа бүртгэж үзэхэд 35 тооны ямаа буюу түүнээс 20 тооны нас гүйцсэн эр ямаа буюу сэрх, 15 тооны нас гүйцсэн эх ямаа дутсан. Үүнээс 12 сэрхийг нь Хашхүү гэх айлаас олж аваад мал хулгайлсан Б.Бөд туулгуулж, хулгайлсан малаа хүргэж өг гээд би түрүүлээд явсан. Тэр залуу миний 12 сэрхийг замдаа чононд идүүлсэн байсан. Миний малнаас 2019 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 65 тооны ямаа хулгайлагдсан. Үүнээс манай гэрээс 2 километрийн зайд манай хэдэн тооны мал байна гэж манай найз Болдоо хэлэхээр нь очиж харахад манай 30 тоооны ямаа байсныг малдаа авч ирж нийлүүлсэн. Үлдэх 35 тооны малаас 12 сэрхийг нь Хашхүү гэх айлаас олсон боловч Бөөр туулгаж байгаад чононд алдсан. Одоо 8 нас гүйцсэн эр ямаа, 15 нас гүйцсэн эх ямаа нийт 25 ямаа олдохгүй байна. ...Би К.М, Б.Б нарыг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Миний малыг тэр хоёр залуу хотноос тасалж хулагайлсан гэдгээ хүлээсэн. Түүнээс 12 сэрхийг И.Э гэдэг залууд зарж, И.Э нь Хашхүүгийнд аваачиж тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 34, 35-36, 37-38-р тал/,

Гэрч И.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад К.М, Б.Б нар нийт 4 удаа мал авч ирж өгсөн. Мал авч ирж өгөхдөө К.М нь миний мал, манай ах дүү нарын мал, мөнгө хэрэгтэй болоод зарж байна гэж авч ирж өгсөн. Би Б.Бийг малгүй гэдгийг мэддэг болохоор ямар учиртай мал вэ гэхэд минийх бишээ, К.М ахын мал, К.М ах 10 гаруй ах дүүтэй, тэр хүмүүсээсээ авсан, зарим нь өөрийнх нь мал гэж хэлдэг байсан. ... 2019 оны 10 дугаар сарын эхээр буюу хоёр дахь удаагаа мал авахад 12 тооны нас гүйцсэн эр ямаа буюу сэрх авсан. Тухайн 12 тооны ямааг Цагаан худагт Хашхүү ахынд малд хүргээд өг гэсэн чинь бид хоёр амжихгүй, ажилтай явна гэж хэлээд 12 сэрхийг манай хашаанд байдаг амбаар руу оруулж өгөөд  үнэ болох 1.200.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг нь өгөөд талыг нь дансаар шилжүүлнэ гэж хэлээд явуулсан юм. Хэд хоногийн дараа надраа Б.Б 95299494 гэсэн дугаарын утаснаас мессеж явуулаад энэ данс руу үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь явуулсан данс руу нь 700.000 төгрөгийг Балжинням гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 39, 40-41-р тал/,

Гэрч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр И.Э 12 тооны нас гүйцсэн ямаа тууж авч ирж миний малд нийлүүлж байсан. Гэтэл тэр 12 тооны ямаа нь сүүлд хулгайн мал болж таарсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 ямааны эзэн Ш.А гэдэг хүн болон өмнө нь манайд байсан 24 бог малын эзэн Б.Ж нар ирж малаа авна гэж ялгаж аваад манай гаднаас нийт 36 тооны бог мал ялгаад тус ямааг хулгайлсан гэж 2 залууг та хоёр хулгайлснаараа тууж хүргэж өг гээд туулгуулаад явж байгаад чононд алдсан байсан. Би К.М, Б.Б нарыг танихгүй. Тухайн малуудыг хулгайн гэж мэдээгүй. Манай дүү И.Э ч гэсэн хулгайн мал гэж мэдээгүй. Машин авах гээд мөнгө дутсан учир мал худалдаж авч байсан” гэх мэдүүлэг/хх-ийн II хавтасны 42-43-р тал/,

Гэрч Ц.Д /Болдоо/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны намар манайх Увс аймгийн Түргэн сумын нутаг Хээр морьт гэх газар Ш.Аийнхтай айл саахалт буусан байсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө би гэрээсээ гараад морьтой явж байтал Хээр морьт гэх газраас 2 км орчим зайнд 30 тооны ямаа Онгоцны буудлын ард байхаар нь очиж харахад манай саахалт айл Ш.Аийн мал байсан бөгөөд манай хоёр айл саахалт болохоор тэдний малыг имээр нь танина. Тухайн ямаанууд нь зүүн урдаас он, баруун чих нь цөгрөг имтэй ямаанууд байсан. Тус 31 тооны ямааг туугаад Ш.Аийн хүргэж өгчихөөд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 44-45 тал/,

Гэрч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 сард нэгэн орой ажлаа тараад гэртээ очиход манай амбаар дотор мал майлах дуу гарахаар нь би гадна ямар мал майлаад байна гэж К.Маас асуухад К.М надад Э гэдэг залуу машин авах гэж байгаа юм гэнээ тэгээд мал цуглуулж худалдаж авч байгаа юм байна. Мал аваад хадгалах газар байхгүй болохоор манай амбаарт энэ шөнө хонуулаад маргааш аваад явна гэж хэлсэн юм. Тэгээд амбаарт хийсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 48-49-р тал/,

Шүүгдэгч К.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 04-ий өдөр Б.Б бид хоёр Увс аймгийн Түргэн сум руу явж гэрийн тооно, хаалга авах гэж явсан бөгөөд байхгүй болохоор нь Улаангом руу явах гэж байгаад замаараа хэдэн мал хулгайлж ачиж аваад оръё гээд шөнө 01-02 цагийн үед Түргэн сумын нутаг Хээр морьт гэх газарт очоод машинаа засмал зам дагуу үлдээгээд явганаар айлын гадна очиж малыг нь таслаад машин дээрээ авч ирээд ачъя гээд миний унаж явсан манай ахын бор өнгийн УАЗ-469 загварын автомашин руу ачсан. Тэгэхэд машинд нийт 12 эр ямаа ороод дахин багтахгүй болохоор нь тасалсан малаа үлдээгээд явсан. Бид хоёр Улаангом сум руу оруулаад өглөө болоход Эын хашаа руу оруулаад түүнд эр ямаа байна авчих гэхэд зөвшөөрч та хоёр наад малаа Арсай гэх газарт хүргээд өг гэхэд бид хоёр чадахгүй гэсэн. Тэгээд Эын хашаанд буулгачихаад бид хоёр явсан. Тухайн 12 тооны эр ямааг 1.200.000 төгрөгөөр өгсөн бөгөөд Эт бэлэн мөнгө байхгүй гэхээр дансаар шилжүүл гээд эхнэр Балжиннямын дансыг өгсөн. Балжиннямын карт тухайн үед надад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 73-р тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 04-ий өдөр К.М бид хоёр Увс аймгийн Түргэн сум руу явж гэрийн тооно, хаалга авах гэж явсан бөгөөд байхгүй болохоор нь Улаангом руу явах гэж байгаад замаараа хэдэн мал хулгайлж ачиж аваад оръё гээд шөнө 01-02 цагийн үед Түргэн сумын нутаг Хээр морьт гэх газарт очоод машинаа засмал зам дагуу үлдээгээд явганаар айлын гадна очиж малыг нь таслаад машин дээрээ авч ирээд ачъя гээд бор өнгийн УАЗ-469 загварын автомашин руу ачсан. Тэгэхэд машинд нийт 12 эр ямаа ороод дахин багтахгүй болохоор нь тасалсан малаа үлдээгээд явсан. Бид хоёр Улаангом сум руу оруулаад өглөө болоход Эын хашаа руу оруулаад түүнд 1.200.000 төгрөгөөр зарсан. Тэрнээс авсан мөнгөө би яг юунд зарцуулснаа санахгүй байна. Нэг мэдэхэд л дууссан байсан. Тэгж байтал сүүлд бид хоёрын мал хулгайлсан нь илчлэгдэж, Хашхүүгийн малаас Ш.А малаа ялгаж аваад би өөрийн малаа хоттой малдаа нийлүүлэхгүй. Хулгайн малыг мал руугаа оруулж болохгүй гэж лам хэлсэн. Та хоёр хулгайлснаараа сумын төв рүү тууж оруулж өг, тэндээ зарж борлуулахаас гэхээр нь би тууж Б.Жгийн 24 мал нийт 36 малт тууж яваад сүрэг чононд малаа оруулж бүх малыг чоно идчихсэн. ...Ш.Аийн гаднаас хэдэн малыг тасалж тууснаа мэдэхгүй байна. 12 ямааг ачаад бусдыг нь үлдээсэн. Би Ш.Ат учирсан хохирлыг ганцаараа төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 82-83-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь хохирогчийн 65 тооны ямааг хотноос нь таслан авч өөрийн эзэмшилд авсан боловч ачих авто машины багтаамжаас хамааран 12 тооны сэрх ачиж яваад үлдээсэн 53 тооны ямаанаас 30 ямаа нь олдож, 23 ямаа нь олдоогүй байна.

Шүүгдэгч нарын хохирогчийн 65 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б, К.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Гэрэгэ Эстимейт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19/195 дугаартай 2019 оны 10 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр ямаа 110.000 төгрөг, эм ямаа 60.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн II хавтасны 52-р тал/-ээр хохирогч Ш.Аийн хулгайд алдагдсан 20 тооны сэрх, 22 тооны эх ямаа, 10 тооны 4 настай эр ямаа, 5 тооны 2 настай эр ямаа, 8 тооны 2 настай эм ямаа нь нийтдээ 5.070.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас 5.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

20 тооны сэрх, 15 тооны эх ямаа олдоогүй тул шүүгдэгч нарыг 3.100.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзнэ.

Хохирогч Ш.А нь “Хохирлоо бүрэн төлүүлж авсан тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү ” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үнэлээд шүүгдэгч нарыг хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

 

4. Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бүлэглэн Увс аймгийн Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Гурвалжин” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө иргэн Б.Оийн 76 тооны ямаа буюу олон тооны бог мал хулгайлсан болох нь:

Хохирогч Б.Оийн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө би бог малаа усанд оруулаад бэлчээрт гаргаад гэрт ирээд орой 18 цагийн үед сумын төвд айлын найранд ороод шөнийн 01 цагийн үед гэртээ ирээд малын хажууд байсан эхнэр дээрээ очоод бид хоёр хамт хоноод байж байтал өглөө 08 цагийн үед манай сумын Басан гэх залуу над руу яриад танай мал засмал замын хажууд байна гэхээр нь эхнэр бид хоёр очоод харахад миний 37 тооны ямаа байсныг тууж гэрийн хажууд ирээд малтайгаа нийлүүлээд тоолоход миний ямаанаас 34 тооны ямаа дутсан бөгөөд дахин тоолоход 39 тооны ямаа дутсан. Манайх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ямаагаа тоолоход 292 ямаа байсан. Өчигдөр ямаагаа тоолоход 258 тооны ямаа байсан юм. Алга болсон ямаан дотор зүсээр мэдэж байгаа гэвэл баруун зүрхэн имтэй, зүүн чих араасаа цөгрөг имтэй цоохор сэрх, улаан буурал сэрх, хөх буурал сэрх, баруун чих зүрхэн, зүүн чих араасаа сод имтэй хөх буурал сэрх, шар сэрх зэрэг ямаанууд байхгүй байсан бөгөөд бусад ямаануудын зүсийг нь мэдэхгүй байна. Манай ямаанууд баруун чих зүрхэн имтэй, зүүн чих араасаа сод имтэй юм. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манайд эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би айлын найранд яваад манай эхнэр мал дээрээ байсан юм. ...малаа бүртгэж үзэхэд 17 д сэрх буюу нас гүйцсэн эр ямаа, 2 борлон, 4 ишиг, 47 эх ямаа, 4 настай эх ямаа 6 нийт 76 ямаа манай малаас тасалж хулгайлсан байснаас гэрээс 500-800 метр орчим газарт 37 толгой мал байсныг олж аваад сүүлд хэсгийн төлөөлөгч Нямжав Намсрай гэдэг айлын маланд 12 тооны сэрх байна очиж үз гэхэд би очиж үзэхэд миний имтэй яг зүсээр 12 сэрх байсан. Тэгээд энэ ямааг хэн авч ирж өгсөн бэ гэхэд манай сумын К.М буюу Таамаа, Б.Б буюу Хөх нар авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд 27 тооны мал ямаа байхгүй байсан бөгөөд тухайн 27 тооны ямааны хохирлыг барагдуулж байна гээд надад яг тоо ёсоор ямаа авч ирж өгч миний хохирлыг барагдуулсан тул одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 217-218, 219-220-р тал/

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө босоод аймаг явах ажилтай замаар явж байтал замын дээд талд ямаа байхаар нь ямар ямаа өглөө явж байдаг билэээ гэж бодоод очоод харахад Б.О ахын имтэй ямаа байхаар нь Б.О ах руу яриад танай имтэй ямаа замын хажууд байна гэж яриад байж байтал Б.О ах эхнэрийн хамт ирээд манай мал байна гээд тухайн ямааг бид гурав тоолж үзэхэд 4 ишигтэй нийт 37 тооны ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 221-р тал/,

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед бог малаа гэрээсээ 200-300 метрийн зайтай газарт байдаг малын хотонд авч ирээд 20 цагийн үед гэрт ирээд хоол унд хийж идээд гарахад 21 цаг 30 минут болж байсан байсан. ...Өглөө босоход манай саахалт байсан Басан яриад танай имтэй мал хар замын хажууд байна гэхээр нь нөхөр бид хоёр очоод харахад манай имтэй 37 тооны ямаа байсныг гэрийн гадаа авч ирсэн. Малаа тоолж үзэхэд 258 ямаа байсан. Манайх өмнө нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр малаа тоолоход 292 тооны ямаа тоолсон юм. ...Хэд хоногийн дараа Б.О надад манай малаас 34 ямаа биш, 39 тооны ямаа дутаж байна, бид хоёр буруу тоолсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 222-224-р тал/,

Гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед 95299494 мдугаарын утаснаас залгаад та ямаа авч байгаа юу гэж асуухаар нь авч байна гэхэд Улаангом суманд аваад ирчихсэн байгаа, та ирээд үз гэсэн. ...би хөдөө ажилтай явж байгаад Г гэх залуутай хамт зааж өгсөн хашаанд очиход гэрээс өндөрхөн нуруутай залуу гарч ирээд гэрийн ар талд байсан 2 амбаар онгойлгоод ямаа үзүүлэхээр нь би “хэзээ, хаанаас ирсэн, хэний ямаа юм бэ” гэхэд Цэхэ гэж манай ахын ямаа, Арсай руу явчихлаа, ямаа авч байгаа хүнд үзүүлчих гэсэн юм гэж хэлэхээр нь ямааг нь үзээд 5 тооны дундын эр ямааг 450.000 төгрөгөөр, 3 настай, 4 настай 6-7 орчим ямаа байсныг нийт 1.300.000 төгрөгөөр, 2 борлон зусаг ямааг 100.000 төгрөгөөр авъя гэхэд ямаа өгнө гэж ярьсан залуу би Цэхэ ахаас асууя гээд утсаар яриад өгчих гэж байна гэхээр нь тэгвэл машинд ачаад өг гээд надтай хамт явсан Г, өндөр, намхан нуруутай хоёр залуугийн хамт надад том, жижиг нийлсэн 27 тооны ямаа ачиж өгсөн. ...95299494 дугаарын утаснаас 5800473821 Батсүх Б мобайл хийчихтэн гэнэ гэсэн мессеж ирээд удаагүй байтал 95299494 дугаараас залгаад та мөнгөө хийсэн үү дансаа явуулчихсан шүү гэхээр нь бэлнээр аваад явж байна, чи эмнэлгийн гадна ирээд мөнгөө авчих гэсэн чинь өндөр залуу нь ирээд надаас 1.850.000 төгрөг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 225-227-р тал/,

Гэрч И.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний үед манай найз болох Б.Б утсаар яриад ямаа авах уу 12 сэрх байна гэхээр нь хаана байгаа мал вэ? Очиж үзье гэхэд М ахын хашаан дээр хүрээд ир гэсэн бөгөөд яваад очиход гэрийн ар талын амбаар онгойлгоод 12 том сэрх гаргаж ирсэн. Тухайн 12 сэрхийг нэгийг нь 100.000 төгрөгөөр тооцоод 1.200.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд Арсайд байдаг Намсрай ахын гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 228-р тал/,

Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н.Ц бид хоёр цуг явж байтал түүний гар утас руу хүн залгаад ямаа өгнө гэх шиг болсон. Тэгээд Н.Ц чи надтай цуг яваад ямаа авалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч Улаангом сумын 2 дугаар баг хуучин Гурилын үйлдвэрийн дээд талаар яваад нэг айлын хашаанд очиход 2 залуу гарч ирээд ямаа өгнө гэсэн. Тэгээд нэг амбаараас ямаа тоолж гаргаж ирээд бид 4 Н.Ц-н пронтер загварын автомашинд ачсан. Нийт 27 тооны ямаа ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 221-222-р тал/,

Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд яг аль өдөр гэдгийг нь санахгүй байна. И.Э нь 12 тооны нас гүйцсэн эр ямааг ганцаараа тууж авч ирээд эдгээр ямааг танай малд нийлүүлнэ. Би тухайн ямааг хулгайн ямаа гэдгийг мэдээгүй. Сүүлд Түргэн сумын иргэн Б.О гэдэг хүн ирж ямааг авахад л хулгайн гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 231-232-р тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “К.М бид хоёр мал хулгайлах санааг аль аль нь өмнө нь гаргасан байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би К.М ахынд очоод хүйтэн боллоо, түлээ нүүрс аваагүй, хоёулаа нэг яваад ирье, хулгай хийе гэхэд К.М ах зөвшөөрч бид хоёр Түргэн сум руу явахаар болж 10 дугаар сарын 16-ны өдөр үд болж байхад тэдний гэрээс гарсан. К.Мт түүний ах А-ын бор өнгийн 52-39 УВХ улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин байсан бөгөөд М өмнө нь 2019 оны 9 дүгээр сард ахаасаа айлын гэр нүүлгэнэ гэж гуйж авсан байсан. ...Бид хоёр М ахын гэрээс гарч машиндаа бензин хийгээд Увс аймгийн Түргэн сум руу гараад сумын төв дээр очоод орой болохыг хүлээгээд шөнийн 01-02 цагийн үед сумын төвөөс гарч Г гэх газарт ирж машинтай айл руу дөхвөл мэдчихнэ гээд машинаа засмал зам дагуу үлдээгээд явганаар айлын гэрийн гадна очоод мал руу нь орж мал таслаад машин дээрээ ирээд ачих гэхэд машинд багтахааргүй байхаар нь явганаар туучихъя гэж ярилцаад жижиг цогцостой бага малыг нь ялгаж үлдээгээд том голдуу малыг нь тууж Улаангом сум руу өглөө үүрээр оруулж ирээд М ахын хашаанд доторх амбаарт нь хийгээд өглөө сэрхүүдийг нь ялгаж 12 сэрхийг ялгаж амбаарт хийгээд бага цогцостой ямаануудыг нь мал, мах авна гэсэн ченжийг дуудаж үзүүлэхэд үнэ доогуур авна гэхээр нь энэ бид хоёрын мал биш, Цэхэ гэдэг ахын мал байгаа юм, үнэ арай бага байна, Цэхээ ахаас асууя, та жаахан нэмээд аваач гэхэд үнэ нэмээгүй. Тэгэхээр нь К.М ах би Цэхээ ахаас асууя гээд утсаа бариад худал дуудлага хийж таслаад з аза өг гэнээ гээд тэр хүнд 27 тооны ямааг 1.850.000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд бид хоёр мөнгөө бэлнээр аваад үлдсэн байсан 12 сэрхийг И.Эыг дуудаж өгсөн. Э ченж нарыг бодвол арай өндөр үнээр авч байсан болохоор түүнийг дуудсан. Э ирээд 1.200.000 төгрөгөөр тооцож бэлнээр мөнгө өгөөд тэр 12 сэрхийг тууж аваад явсан. Бид хоёр нийт 39 ямаа тууж ирсэн байсан бөгөөд нийт 3.050.000 төгрөг болж түүнийг тэнцүү хувааж аваад би мөнгөөрөө 500.000 төгрөгөнд нүүрс авч, 500.000 төгрөгөөр нь хашааны дутуу мөнгийг өгч, үлдсэн мөнгөөр нь хүнсний зүйл аваад дууссан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр бид хоёрын хулгайн хэрэг илчлэгдэж, Э бид хоёроос авсан 12 ямааг буцаагаад эзэн нь авчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 250 тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч К.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Б.Б бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би манай гэрт уулзаж, ярилцаад хоёулаа хэдэн мал тасалж авч ирээд зарж борлуулж мөнгө болгоё гэж тохироод бид хоёр манайд байсан миний ахын бор өнгийн 52-39 УВХ улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд бензин хийгээд Увс аймгийн Түргэн сум руу гараад сумын төв дээр очоод орой болохыг хүлээгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад сумын төвөөс гарч Гурвалжин гэх газарт очоод машинаа үлдээгээд явганаар нэг танихгүй айлын гэрийн гадна очоод мал руу нь орж мал таслаад машин дээрээ ирээд ачих гэхэд машинд багтахааргүй байхаар нь явганаар туучихъя гэж ярилцаад малыг тасалж, тэр газраасаа 2 км орчим газарт Б.Бтэй цуг тууж байгаа Б.Бийг туугаад ороод ир, би машинаа хүргэчихээд буцаад ирье гэж хэлээд машинаа Улаангомд гэрийн гадна тавиад Б.Бийг тосоод бид хоёр  Улаангом сум руу өглөө үүрээр оруулж ирээд М ахын хашаан доторх амбаарт нь хийгээд өглөө тоолоход 39 тооны ямаа байсан. Тэгээд И.Эт өгөх гэж байгаад бүгдийг нь өгөлгүй 12 тооны сэрхийг ялгаж өөр амбаарт хийгээд жижиг ямаануудыг нь мал, мах авна гэсэн ченжийг дуудаж өгсөн. 12 сэрхийг И.Эыг дуудаж нэг сэрхийг 100.000 төгрөгөөр бодож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 10-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь хохирогчийн 76 тооны ямааг хотноос нь таслан авч өөрийн эзэмшилд авсан боловч тууж явах замдаа 37 тооны ямааг орхиж, 39 тооны ямааг авч явжээ.

Шүүгдэгч нарын хохирогчийн 76 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б, К.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Увс финанс аудит ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “2019 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд Ухна 120.000 төгрөг, эр ямаа 110.000 төгрөг, эх ямаа 70.000 төгрөг, 4 настай эр ямаа 90.000 төгрөг, 4 настай эх ямаа 60.000 төгрөг, 3 настай /эр, эм/ ямаа 55.000 төгрөг, борлон 50.000 төгрөг, ишиг 40.000 төгрөгийн үнэ ханштай байна” гэх дүгнэлтээр /хх-ийн I хавтасны 234-235-р тал/ хохирогч Б.Оийн 17 тооны сэрх, 47 тооны эх ямаа, 6 тооны 4 настай эм ямаа, 2 тооны 2 настай эр ямаа, 4 тооны ишиг нь 5.780.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас 5.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Хохирогч нь 76 ямаанаас 49 ямааг зүсээр нь авсан, 27 ямааг үнийг төлүүлж авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул  шүүгдэгч нарыг хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

 

5. Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бүлэглэн Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Коло гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө иргэн Б.Мын 16 тооны ямааг хулгайлсан болох нь:

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө гадаа шуургатай байсан тул малаа гэрийн баруун урд байх хонхор дотор ээрч хонуулаад 23 цагт унтсан юм. ...2019 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед эхнэр Буян бид хоёр босоод малаа ялгаж бэлчээрт нь явуулсан. ...09 цагийн үед манай гэрээс зүүн урд зүгт зам дагуу хэдэн ямаа харагдахаар нь очиж үзсэн чинь манай 6 тооны ишиг байсныг тууж авч ирээд малдаа нийлүүлсэн юм. Тухайн ишиг байсан газарт манай мал хотлуулж хоносон газраас мал хөөгдөж очсон байдалтай бог малын ул мөр байсан. Гэрийн гадна ирж малаа бүртгэж үзэхэд 6 ишигнээс гадна 9 тооны ямаа дутаж байгаа юм. ...2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02-07 цагийн хооронд миний мал хулгайлагдсан байсан. ...тэр шөнө миний малнаас 16 ямаа тасалж, 6 жижиг ямаа буюу 5 ишиг, 1 зусаг ямааг үлдээгээд нас гүйцсэн 9 эх ямаа, 4 настай 1 эх ямааг авч явсан байсан.  ...Б.Б, К.М хоёр миний ямааг хулгайлж машинд ачаад Э гэдэг залууд зарж тэр нь Намсрай гэдэг айлын малд нийлүүлсэн байсныг олж авсан. ...Би өөрийнхөө хулгайд алдсан малыг тоо толгойгоор нь хүлээж авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 123-124, 125-126-р тал/,

Гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 22-ны өглөө босоод байж байтал Б.Мын эхнэр Буянхүү над руу яриад мал таслаж, хулгай авсан юм шиг байна гэж хэлсний дараа миний эхнэр Дулмаа над руу яриад өчигдөр шөнө бог мал хулгайлагдсан юм шиг байна хурдан ир гэхээр нь би хөдөө гэрт ирсэн юм. Би өөрийнхөө малыг бүртгэж үзэхэд бүрэн юм шиг харагдсан. Харин Б.Мын ямаанаас одоогийн байдлаар 9 ямаа дутаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 127-128-р тал/,

Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө гадаа цас орж, шуургатай байсан тул би шөнийн 01 цагтийн үед гэрийн урд талд малаа ээрээд харж байтал манай гэрийн зүүн хойд зүг Хээр морьт гэх газрын урд талын голын хойд замаар хоёр машин Түргэн сумын төвийн чиглэлд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 129-130-р тал/,

Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед бид босоод малаа бэлчээрт явуулж байсан ба манай гэрээс урд зүгт засмал зам дагуу хэдэн ямаа байсныг нөхөр Б.М очиж үзэхээр явсан. Гэтэл тухайн мал нь манай мал байсан ба 6 ишиг байна гээд нөхөр тууж авч ирээд малд нийлүүлсэн. Тэгээд мал хотлуулсан газраас мөр хөөж үзэхэд хэсэг бог малыг урд зам буюу ишигнүүд байсан газар руу туусан ул мөр байсан. Мөн 2 хүний гутлын ул мөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 136-139-р тал/,

Гэрч И.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гурилын үйлдвэрийн дээд талд Б.Б гэдэг залуу К.М гэдэг хүнтэй хамт хашааны гадна талд бор өнгийн УАЗ-469 загварын машины хажууд байхаар нь машинтай явж байгаад зогссон. ...Б.Б чи надаас ямаа авах уу гэхээр нь ямар ямаа байна, үзье гэхээр нь К.Мын хашаа руу ороод гэрийн хойд талд байсан 2 амбаарын доод талын амбаарыг онгойлгоод 10 ямаа харуулаад манай ахын ямаа байгаа юм, банкны зээл төлөх ёстой юм, чи 500.000 төгрөгөөр авчих гэсэн. ...Б.Бөөс 450.000 төгрөгөөр 9 эх ямаа, 3 настай 1 ямаа худалдаж авахаар болоод маргааш  ирж ямаагаа авна, мөнгийг нь дансаар явуулна, дансаа миний дугаар руу мессежээр явуулчих гээд хэлээд яваад өгсөн. Маргааш нь К.Мын гэрээс малаа авахаар ирэхэд К.М хоёр хүүхдийн хамт унтаж байхаар нь амбаарыг нь онгойлгоод 10 тооны ямаагаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 140-142-р тал/,

Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...И.Э манайд 15 эх ямаа авч ирээд маллаж өгөөч гэж манай малд тавьсан. Тэр 10 ямаагийн 9 тооны ямаа нь нас гүйцсэн эх ямаа, нэг ямаа нь 4 настай эх ямаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 145-148-р тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19/88 дугаартай “...Харин зураг №6 гэж дугаарласан мөрийг хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь харьцуулсан шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай харьцуулах боломжтой. Зураг №6 гэж дугаарласан гутлын улны дардастай харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Б-өөс хураан авсан гэх гутлын улны дардастай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Хэлбэр дүрс хээн зураглал, өсгий, нум, өлмийн хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 156-158-р тал/,

Шүүгдэгч К.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Б бид хоёр манайд уулзаад ярилцаж байгаад нүүрс түлээ авах мөнгөггүй болохоор нь мөнгө хэрэг болоод байна хоёулаа одоо нэг гараад хэдэн мал хулгайлаад ирье гэж ярилцаж байгаад явахаар болж надад байсан манай ахын бор өнгийн УАЗ-469 маркийн автомашинаар 00 цаг өнгөрч байхад Улаангомоос гарч Түргэн сумын Коло гэх газрын ойролцоо машинаа засмал зам дагуу үлдээж явганаар яваад шөнө 01-02 цагийн үед айлын мал руу орж хэдэн мал таслаад машин дээрээ тууж ирээд машин руугаа ачиж оруулахад 10 ямаа орсон. Тэгээд жижиг ишигнүүдийг нь үлдээгээд бид хоёр Улаангом сум руу оруулж ирэхэд өглөө болсон тул шууд Эын гэрт очоод Эт хэдэн ямаа байна авчих, манай ахын мал байгаа юм гэж хэлээд 500.000 төгрөгөөр авчих гэхэд 450.000 төгрөгөнд авъя гэхэд заза ав гээд өгсөн. Тэгээд мөнгийг нь би эхнэрийнхээ данс руу хийлгэж авсан бөгөөд надад данс байхгүй, манай эхнэрийн карт Б.Бөд байсан. Тэгээд бид хоёр бэлнээр авсан 50.000 төгрөгөөр хоолонд орсон. Манай эхнэрийн данс руу орсон 400.000 төгрөгийг Б.Б бид хоёр зах дээр хүмүүс хөзөр тоглож байхаар нь тэнд орж тоглоод мөнгөө алдчихсан. Тэгээд нүүрс, түлээ авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 175-р тал/,

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр К.М ахын гэрт очоод байж байтал К.М ах хоёулаа яваад хэдэн мал таслаад ирье, манайд түлээ нүүрс алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч бид хоёр 52-39 УВХ улсын дугаартай бор өнгийн УАЗ-469 маркийн автомашин унаад Увс аймгийн Түргэн сум руу явсан. Тэр үед цас орж байсан бөгөөд бид хоёр явж байгаад замдаа цасанд суухад бид хоёрын хажуугаар явж байсан “Пикап” загварын автомашин бид хоёрын машиныг татаж гаргаж өгчихөөд явсан. Бид хоёр цаснаас гараад шөнө 01-02 цагийн үед Увс аймгийн Түргэн сумын нутаг Коло гэх газарт байсан нэг айлын хоттой мал руу орсон. Бид хоёр айл руу явахдаа машинаа засмал зам дагуу тавьсан байсан. Тэгээд бид хоёр айлын мал руу орж таслахад мөн л ямаанууд нь захад нь байсан тул хэдэн ямаа таслаад машин дээрээ тууж ирээд ачихад 6 ишиг байхаар нь орхиод 10 ямааг нь машиныхаа ард ачиж аваад Улаангом орж ирээд өглөө амбаар луу оруулаад Эыг М ах дуудаж банкны мөнгө хийх гэсэн юм хэдэн ямаа байна ирээд аваач гэхэд Э ирж үзээд тухайн ямаануудыг 450.000 төгрөгөөр авахаар тохирч мөнгө бэлэн байхгүй байна. Данс байна уу гэхэд Балжинням эгчийн карт надад байсан болохоор би К.М ахын эхнэр Балжинням эгчийн дансийг хэлж 400.000 төгрөг шилжүүлүүлж авсан. Тэгээд маргааш нь зах дээр явж байгаад К.М ах 50.000 төгрөг авсан. Би тэр ямааны ашгаас 200.000 төгрөг авч хөзөр тоглож талыг нь алдаад талаар нь хоол унд идээд дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 185-р тал/-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь хохирогчийн 16 тооны ямааг хотноос нь таслан авч өөрийн эзэмшилд авсан боловч ачих авто машины багтаамжаас хамааран 10 тооны эх ямааг авч яваад, 6 тооны ишиг үлдээсэн байна.

Шүүгдэгч нарын хохирогчийн 16 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б, К.М нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэсэн өөрчлөлт оруулсан нь энэ хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүй болно.

Увс финанс аудит ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаартай “2019 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн сумынд Эх ямаа 70.000 төгрөг, 4 настай эм ямаа 60.000 төгрөг, ишиг 40.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 151-р тал/-ээр хохирогч Б.Мын алдсан 9 тооны эх ямаа, 1 тооны 4 настай эм ямаа, 6 тооны ишиг нь 945.000 /есөн зуун дөчин таван мянга / төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.   

Хохирогч Б.М нь “Хохирлоо бүрэн төлүүлж авсан тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү ” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үнэлээд шүүгдэгч нарыг хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Б, К.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн I хавтасны 88-р тал/, шүүгдэгч К.М нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн I хавтасны 90-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ж.Э-ын өгсөн: “Б.Б бид хоёр 2009 онд Улаангом Политехникийн коллежийн тариалангийн ангид нэг ангид орж танилцаж байсан. Бид хоёр цуг нэг ангид сурч төгссөн. Зан байдлын хувьд нэр хүндтэй, шогч, наргиач, бусадтай зөв боловсон харилцаатай, нийтэч залуу байгаа юм. Ямарваа нэгэн зүйлд сэтгэлээрээ ханддаг, ахуйн амьдралын талаар нь мэдэхгүй байна... /хх-ийн II хавтасны 26 тал/, Гэрч Б.Н-ийн өгсөн: “Миний дүү Б.Б нь 1993 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, эхээс хоёулаа, айлын бага хүүхэд байгаа юм. 2009 оноос Улаангом Политехник коллежийн агротехникийн ангийг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 2014 онд Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0245-р ангид 1 жилийн цэргийн албыг хааж ирээд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Одоогоор манайх Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн задгайд аав бид 3 цуг амьдарч байгаа. Зан байдлын хувьд айлын бага хүүхэд болохоор жаахан дураараа, бусдад тусархуу, ажил хийхээрээ нягт нямбай хийж гүйцэтгэдэг залуу байгаа юм. Тамхи татдаг муу зуршилтай. Б.Бөд хувьд ногдох эд хөрөнгө гэж байхгүй. Түргэн сумын нутагт манай аавын нэр дээр 3 га газар байсныг Б.Бийн хулгайн хэрэгт хохирогч нарын хохирлыг төлөх гээд өгчихсөн өөр эд хөрөнгөгүй. Түүний хувьд хулгай хийж манай гэрт авсан эд зүйл эд хөрөнгө байхгүй, түлээ нүүрс хоол хүнс авч ирээд идээд дуусчихсан. Тухайн түлээ нүүрс хоол, хүнсийг ямар мөнгөөөр авсныг нь мэдэхгүй. Би бодохдоо түүнийг авто угаалгын газарт ажиллаж байгаа байх л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 32-33-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч К.Мын хувийн зан байдлын талаар: Гэрч О.Н-ын өгсөн: “К.М нь бүрэн бус дунд боловсролтой байх, 6 дугаар анги хүртэл сургуульд сурч байгаад сургуулиасаа гарч ээжийнхээ дэргэд мал маллаж байгаад цэргийн албанд явж, Налайх дүүрэгт 1 жилийн цэргийн алба хаагаад Улаанбаатар хотод хувийн компанид ажиллаж байсан. Түүний зан байдлын хувьд хэлэхэд төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, ажилсаг хөдөлмөрч залуу байгаа юм. .” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 27-28-р тал/, гэрч К.А-ийн өгсөн: К.М нь миний төрсөн дүү бөгөөд бид нар эхээс 16-уулаа, К.М нь айлын 13 дахь хүү бөгөөд доороо 2 эрэгтэй дүүтэй. Түүний хувьд мал маллаж амьдарч байгаад Налайх дүүрэгт цэргийн алба хааж, залгуулан Улаанбаатар хотод хувийн компанид ажиллаж байгаад 2012 онд Улаанбаатар хотоос Улаангомд ирж О.Балжиннямтай гэр бүл болсон. ...К.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, эхнэр О.Балжинням нь Улаангом суманд Зогсоо хайрхан ресторанд тогоочоор ажилладаг. К.Мыг бид нар Таамаа гэж дууддаг. К.М нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа боловч хаяг нь Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт харьяалагддаг. Тэрээр зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ер нь бусдад тусархуу, хүний үгнээс гардаггүй, элдэв муу зуршилгүй, цагаан цайлган сэтгэлтэй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байсан удаагүй. Түүний сул тал нь гэвэл хааяа мөрийтэй хөзөр тоглоод байдаг гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 29-30-р тал / -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэн” гэж заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нар нь хохирогч Ш.А-ийн 12 тооны сэрхийг иргэний нэхэмжлэгч И.Эт худалдан борлуулж 1.200.000 төгрөг, хохирогч Б.О-ийн 27 тооны ямааг Ц.Ц-т худалдан борлуулж 1.850.000 төгрөгийн орлого олсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 52-39 УВХ улсын дугаартай, УАЗ-469 загварын авто машин нь К.А-ын өмч болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан УАЗ-469 загварын авто машины үнэ 1.875.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.050.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, К.М нараас хувь тэнцүүлэн хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Бийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, шүүгдэгч К.Мын дундын өмчлөлийн 6 ханатай монгол гэрийг тус тус прокурорын тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул прокурорын дээрх тогтоолуудын хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, К.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш овогт Б-ийн Б, И овогт К-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бөд 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч К.Мт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б, К.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан УАЗ-469 авто машины үнэ 1.875.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.050.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн  хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бийн дундын өмчлөлийн 5 ханатай, К.Мын дундын өмчлөлийн 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, К.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ