| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04179/И |
| Дугаар | 181/ШШ2017/00598 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2017/00598
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 181/ШШ2017/00598 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Даваасүрэн, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 39 тоотод оршин суух Бүдүүн овогт Тазнаагийн Занашир\РД:ХА54123113\-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай бюлдинг ХХК -ийн байранд байрлах Алтай констракшн ХХК /РД: 2761165/-д холбогдох
Хохиролд 25.378.241 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Занашир, хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхболд, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Би Алтай констракшн ХХК-тай харилцан тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх, үүсэх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх тухай гэрээг 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж Алтай констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэргийг хянан хэлэлцэж 2527\С дугаартай шийдвэр гаргасан. Уг шийдвэрээр Алтай констракшн ХХК-иас 242.375.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1.369.825 төгрөгийн хамт нэхэмжлэгч Т.Занашир надад олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад миний бие хууль зүйн туслалцаа авч Цогц-Эрхэт партнерс ХХН-тэй гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 13.200.000 төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад хүрсэн. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг тус тус байгуулж гэрээнд заасны дагуу 12.187.241 төгрөгийг суутгуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу надад олгогдох ёстой төлбөрөөс өмгөөллийн хөлс болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нийт 25.387.241 төгрөгийг Алтай констракшн ХХК-иас гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг хийсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Занашир би нэхэмжлэлийн шаардлага болох 25.387.241 төгрөгнөөс 20.378.241 төгрөгийг хасч, үлдэх 5.000.000 / таван сая/ төгрөгийг хариуцагч Алтай констракшн ХХК-нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны дотор Т.Занаширт төлөхөөр эвлэрч эвлэрийн гэрээг хийсэн болно гэв.
Хариуцагч Алтай констракшн ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Занашир нь хариуцагч Алтай констракшн ХХК -иас 25.387.241 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож нэхэмжлэгч Т.Занашир нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.387.241 төгрөгнөөс 20.378.241 төгрөгийг хасаж, үлдэх 5.000.000 / таван сая/ төгрөгийг хариуцагч Алтай констракшн ХХК-нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны дотор Т.Занаширт төлөхөөр эвлэрч эвлэрийн гэрээг хийсэн болно гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Занашир нь Алтай констракшн ХХК-иас хохиролд 25.387.241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Т.Занашир нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.387.241 төгрөгнөөс 20.378.241 төгрөгийг хасч, үлдэх 5.000.000 / таван сая/ төгрөгийг хариуцагч Алтай констракшн ХХК-нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны дотор Т.Занаширт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар Эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Энэ гэрээ нь Иргэний хуульд нийцсэнэрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлах үндэстэй.
ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Занашир нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.387.241 төгрөгнөөс 20.378.241 төгрөгийг хасч, үлдэх 5.000.000 / таван сая/ төгрөгийг хариуцагч Алтай констракшн ХХК-нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны дотор Т.Занаширт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5,106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284.886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН
С.ХИШИГБАТ