| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0105/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/121 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/121
2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 2020/ШЦТ/121 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Хохирогч: “НИК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргал,
Шүүгдэгч: М.М нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2029000380088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.М нь 32-64 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “Сувд-Арвижих” ХХК эзэмшлийн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаарыг ашиглан бодит байдлыг нуух замаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаанхаданд байрлах, “Петровис” ШТС-ын ажилчдыг гэрээт тээврийн хэрэгсэл мэтээр төөрөгдөлд оруулж, 8-н удаагийн үйлдлээр нийт 2081 литр түлшийг залилан мэхэлж аван 4.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029000380088 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:
“...Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг цагаан хаданд үйл ажиллагаа явуулах “Петровис” шатахуун түгээх станцаас 8-н удаагийн үйлдлээр 2081 литр дизель түлш авсан. Би тухайн үед 32-64 УБЭ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр уртын тээвэрт явж байсан. Тэгээд түлшээ авах болохоор өмнө нүүрс тээвэрт явдаг байсан 83-78 УНС улсын дугаарыг зүүгээд Цагаан хаданд байх “Петровис шатахуун түгээх станц ороод түлшээ Ган-Эрдэнэ гэдэг нэр хэлээд авдаг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. “НИК” ХХК-д 3.900.000 төгрөг төлсөн. 262.000 төгрөгийг 2 хоногийн дотор барагдуулна. Би айл гэрээ авч явдаг айлын том хүү байгаа. Миний энэ байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргал гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
“...манай петровис шатахуун түгээх станцаас “Сувд-Арвижих” ХХК-ийн 83-78УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл түлш авах гэрээтэй 1-2 жил түлш авсан. Тэгээд тухайн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ган-Эрдэнэ гэх нэрээр нийт 8 удаа түлш авсан. Ингэж авсаны дараа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр “Сувд-Арвижих” ХХК-тай тооцоо хийх гэхэд тухайн компани манайд Ган-Эрдэнэ гэх хүн байхгүй. Манай 83-78 УНС улсын дугаартай машин танай 25 дахь км-т байдаг салбараас түлш авсан цагаан хадны салбараас аваагүй гэснээр манайх залилуулсанаа мэдсэн. Шүүгдэгч М.М нь хохиролд 3.900.000 төгрөгийг өгсөн, одоо 262.000 төгрөгөө өгчих юм бол компанийн зүгээс гомдол саналгүй болно” гэв.
-Ханбогд сумын цагдаагийн хэлтэст С.Цэцэгдэлгэрийн гаргасан өргөдөл /хх-11/,
-“НИК” ХХК-иас хууль ёсны төлөөлөгчөөр Б.Түмэнжаргалыг томилсон итгэмжлэл /хх-12/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг /хх-23-25/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг /хх-26-27/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Туяахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/,
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цэцэгдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг /хх-32-33/,
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Угтахбаярын өгсөн мэдүүлэг /хх-37/,
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Цолмонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-38
39/,
-Гэрч М.М, С.Угтахбаяр нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40-42/
-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01/30 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-45/,
- “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр шилжүүлэх гэрээ” /хх-56-61/,
- Зарлагын баримт /хх-62-63/,
- Шүүгдэгч М.Мөнхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/,
- Шүүгдэгч М.Мөнхтулгын суугаа газрын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-66-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.М нь 32-64 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “Сувд-Арвижих” ХХК эзэмшлийн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаарыг ашиглан бодит байдлыг нуух замаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаанхаданд байрлах, “Петровис” ШТС-ын ажилчдыг гэрээт тээврийн хэрэгсэл мэтээр төөрөгдөлд оруулж, 8-н удаагийн үйлдлээр нийт 2081 литр түлшийг залилан мэхэлж аван 4.162.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Түмэнжаргалын гарсан тайлбар, дүгнэлт
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын өгсөн “...Манай петровис ШТС-аас “Сувд арвижих” ХХК-ийн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл түлш авах гэрээтэй 1-2 жил авсан. Тэгээд тухайн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ган-Эрдэнэ гэх нэрээр нийт 8-н удаа түлш авсан. Ингэж авсны дараа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр “Сувд арвижих” ХХК-тай тооцоо хийх гэхэд тухайн компани манайд Ган-Эрдэнэ гэх хүн байхгүй. Манай 83-78 УНС улсын дугаартай машин танай 25 дахь км-т байдаг салбараас түлш авсан Цагаанхадны салбараас аваагүй гэсэн. Манай колонкоос хуурамч улсын дугаар зүүж түлш авсан байх” гэх мэдүүлэг /хх-24/
-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Туяахүүгийн өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны хооронд 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл хуучин манайхтай шатахуун нийлүүлэх гэрээтэй “Сувд арвижих” ХХК-ийн 83-78 УНС улсын дугаарыг үзүүлж энэ хугацаанд 2081 литр түлш авсан” гэх мэдүүлэг /хх-29/
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цэцэгдэлгэрийн өгсөн “Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагаан хаданд байх Петровис ШТС-д ээлжийн дагуу ажиллаж байхад 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 22, 24-ний өдрүүдэд манай колонктой хуучин шатахуун нийлүүлэх гэрээтэй байсан “Сувд арвижих” ХХК-ийн 83-78 УНС гэсэн улсын дугаартай машин миний ээлжин дээр 3, нөгөө ээлжийн хүмүүс дээр 5 удаа түлш авсан байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын тооцоог сарын эцсээр хийх болоход “Сувд арвижих” ХХК-иас манай компани 2081 литр түлш хариуцахгүй манай машин аваагүй гэсэн хариу өгснөөр 2081 литр түлш залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-31/
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Түмэнжаргалын: “...Манай петровис ШТС-аас “Сувд арвижих” ХХК-ийн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл түлш авах гэрээтэй 1-2 жил авсан. Тэгээд тухайн 83-78 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ган-Эрдэнэ гэх нэрээр нийт 8-н удаа түлш авсан. Ингэж авсны дараа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр “Сувд арвижих” ХХК-тай тооцоо хийх гэхэд тухайн компани манайд Ган-Эрдэнэ гэх хүн байхгүй. Манай 83-78 УНС улсын дугаартай машин танай 25 дахь км-т байдаг салбараас түлш авсан Цагаанхадны салбараас аваагүй гэсэн. Манай колонкоос хуурамч улсын дугаар зүүн түлш авсан байх” гэх мэдүүлэг /хх-31/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.М, С.Угтахбаяр нарыг нүүрэлдүүлж авсан “...цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг петровис шатахуун түгээх станцааас 32-64 УБЭ улсын дугаартай машинд 83-78 УНС улсын дугаар зүүж 8 удаа түлш авсан нь үнэн... би петровис ШТЦ-аас 3 удаа түлш авчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд за авчихсан бол авдаа тэгээд дараа мөнгө нь орохоор төлнөө гэсэн...тухайн 83-78 УНС улсын дугаартай машиныг хүлээлгэн өгөхдөө машины кабинд илүү хэд хэдэн дугаар байсаныг өөрийн эд зүйлтэй авсан” гэх мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-40-42/
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01/30 дугаартай шинжээчийн “Дизель түлш нэг бүрийн үнэ 2.000 төгрөг, 2081 литр түлш 4.162.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-45/,
- “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр шилжүүлэх гэрээ” /хх-56-61/,
- Түлш олгосон зарлагын баримт “2019 оны 8 сарын 03-нд 280 литр, 8 сарын 8-нд 280 литр, 8 сарын 10-нд 280 төгрөг, 8 сарын 14-нд 220 төгрөг, 9 сарын 14-нд 250 литр түлш, 9 сарын 15-нд 250 литр түлш, 9 сарын 17-нд 250 литр түлш, 9 сарын 18-нд 250 төгрөг, 9 сарын 19-нд 270 төгрөг, 9 сарын 22-нд 275 төгрөг, 9 сарын 24-нд 266 төгрөг, 9 сарын 27-нд 270 төгрөг, нийт 2081 литр” /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгчдэгч М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-д гэм хорын хохиролд 4.162.000 төгрөг /2081 литр түлш/-ийн хохирол учирсан болох нь түлш олгосон зарлагын баримт “2019 оны 8 сарын 03-нд 280 литр, 8 сарын 8-нд 280 литр, 8 сарын 10-нд 280 төгрөг, 8 сарын 14-нд 220 төгрөг, 9 сарын 14-нд 250 литр түлш, 9 сарын 15-нд 250 литр түлш, 9 сарын 17-нд 250 литр түлш, 9 сарын 18-нд 250 төгрөг, 9 сарын 19-нд 270 төгрөг, 9 сарын 22-нд 275 төгрөг, 9 сарын 24-нд 266 төгрөг, 9 сарын 27-нд 270 төгрөг, нийт 2081 литр” /хх-62-63/ болон Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01/30 дугаартай шинжээчийн “Дизель түлш нэг бүрийн үнэ 2.000 төгрөг, 2081 литр түлш 4.162.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-45/ зэргээр
тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мас “НИК” ХХК /Өмнөговь аймаг дахь нефть хангамжийн салбар/-д 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.700.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2.200.000 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт болон 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай “НИК” ХХК /Өмнөговь аймаг дахь нефть хангамжийн салбар/-ийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хохирлоос үлдэх 262.000 төгрөгийг шүүгдэгч нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2 хоногийн дотор төлөх болохоо илэрхийлсэн болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч М.М нь Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь хохиролд нийт 3.900.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 262.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг байдлыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.