Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      В.О-н нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/40 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

               Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

               Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

               Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

 

Хэргийн оролцогчид: 

               Нэхэмжлэгч В.О

               Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, ажилгүйдлийн тэтгэмж авах материал хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгохыг даалгах” 

Шүүх хуралдааны оролцогчид:

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М

 

Хэргийн индекс: 128/2021/0932/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/40 дүгээр шийдвэрээр “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг хүлээж авахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож , өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, үлдсэнийг буюу “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ыг “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагч тэтгэмж авах Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид тэтгэмж олгох тухай зохицуулсан байна. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 22 дугаар тогтоолын хавсралт Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 5.7-д Ажилгүй болсон даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч хүндээр өвчилж асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллаГ-ын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн лавлагааг хугацаанд бүрдүүлээгүй, гадаад улсад зорчсон)-ны улмаас энэ журмын 5.2-д заасан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын дотор гарган Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх; гэж хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 128/ШШ2022/40 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг хүлээж авахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож , өргөдлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж гэснийг хүчингүй болгон, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан В.О-н гаргасан ажилгүйдлийн тэтгэмж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянахад нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч В.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 123 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар зарлигаар чөлөөлөгдөж, зарлигийг 2 дугаар сарын эхээр авсан боловч Засгийн газрын цар тахлын улмаас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээг удаа дараа авсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийг 2 ч удаа өгсөн боловч “өргөдөл гаргах хугацаа өнгөрсөн тул хүлээн авах боломжгүй гэсэн хариуг амаар хэлж буцаасан ...Гомдлын шаардлашын зөвлөлөөс “хуулийн хугацаанд өргөдлөө гаргаж материалаа ирүүлээгүй” гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн тул Короновируст халдварт /Ковид 19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээж авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.

3. Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, маргаантай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулаагүй, хэрэглэх ёсгүй Татварын ерөнхий хуулийг хэрэглэж, “хорио цээрийн дэглэм тогтоосныг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4. Харин нэхэмжлэлийн үндэслэл болсон Короновируст халдварт /Ковид 19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасныг “өргөдөл, гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулахад чиглээгүй, нийгмийн даатгалын хэлтсээс энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй гэх асуудал нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй” гэж зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Гэвч хариуцагч нийгмийн даатгалын байгууллаГ-ын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэл гаргасан байхад уг тэтгэмж авах нөхцөл бүрдсэн эсэхтэй холбоотой баримтуудыг үнэлээгүй, энэ талаар зохицуулсан хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах эсэх талаар баримтыг тал бүрээс нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. 

6. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хэрхэн бүртгүүлэх, “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах тохиолдлын талаар доорх журмаар тусгайлан зохицуулсан.

7. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллаГ-ын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам[1]-ыг баталжээ.

8. Уг журмын 5.2-т “Ажлаас халагдсан (чөлөөлөгдсөн) даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор  оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй” гэж, 5.7-д “Ажилгүй болсон даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч хүндээр өвчилж асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон,  ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллаГ-ын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн  лавлагааг хугацаанд бүрдүүлээгүй, гадаад улсад зорчсон)-ны  улмаас энэ журмын 5.2-д заасан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын  дотор гарган Нийгмийн даатгалын байгууллагад  бүртгүүлэх” гэж тус тус заасан.

9. Засгийн газраас цар тахалтай холбоотой удаа дараа өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон боловч 2021 оны 02 дугаар сараас 05 дугаар сар хүртэл бүх хугацаанд хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоогоогүй, бэлэн байдлын зэргээс шалтгаалж, хязгаарлах үйл ажиллагааны дотор төрийн байгууллаГ-ын бүхий л үйл ажиллагааг зогсоосон, иргэдийг төрийн байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллагад цахимаар болон шуудангаар гаргах боломж хязгаарлагдаагүй байна.

10. Түүнчлэн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлаГ-ын зөвлөлийн албан бичгүүдэд 2021.01.01-2021.06.30 хүртэл цахимаар 15, шуудангаар 44, нийт 1230 даатгуулагчийн материалыг хүлээн авч ажилгүйдлийн тэтгэмж олгосон талаар дурдсан, нэхэмжлэгч нь дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн хугацаанд хандаж 2021.04.09-ний өдрийн 30/14040 дүгээр албан бичгийг хүлээн авч нэхэмжлэлдээ хавсаргасан зэргээс үзвэл нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаан”-аар дээрх хууль, журамд заасан өргөдөл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

11. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэжээ.

   Нэхэмжлэгч В.О нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалд томилогдохоос өмнө, томилогдсоноос хойш, мөн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар зарлигаар чөлөөлөгдсөнөөс хойш ч 2021 оны 2,3,4 сард үргэлжлүүлэн ажиллаж цалин хөлс авч байсан болох нь  хэрэгт авагдсан /15-24 дугаар хуудас/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, уг дэвтэрт МУИС-ийн Хууль зүйн сургуулиас чөлөөлөгдсөн, халагдсан талаар тэмдэглэгдээгүй зэргээр тогтоогдож байх тул дээрх хуульд “ажилгүй болох” гэж заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзэхээр байна.

12. Иймд “... ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг ханган, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Короновируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т заасныг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хугацааг баримтлахдаа дагаж мөрдөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж авах материал хүлээн авахаас татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгохыг даалгах” шаардлага бүхий В.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 71718 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч В.О-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хонО-н дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

[1] ХЗДХ-ийн яамны хэм хэмжээнйи актын бүртгэлийн 3664-т бүртгэлтэй