Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00534

 

2017 оны 02 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00534

                 Улаанбаатар хот

 

  

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 11 хаягт өөрийн байранд оршин байгаа Улаанбаатар хотын банк ХХК /РД-2637545/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 10 дугаар байрны 36 тоотод оршин суух, Тайж нар овогт Наймалдайгийн Оюунбилэг /РД:УО63080102/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байрны 8 тоотод оршин байгаа “ЦЮБ” ХХК /РД-5277124/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байрны 8 тоотод оршин суух, Зуунай овогт Цэвээнпүрэвийн Батсүх /РД:ПЭ62041314/ нарт холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,719,543 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад       

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЦЮБ” ХХК нь манай банктай 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ0003/111109 тоот Зээлийн гэрээ байгуулж, 175,000,000 төгрөгийн 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй /төслийн/ зээл авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗБГ0003/111109 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0001/121219 тоот Зээлийн барьцааны гэрээнүүдээр Улсын бүртгэлийн Ү-2206002367 тоот дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 дугаар байрны 8 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болон 44-88 УНС улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3,06 га, улсын бүртгэлийн 0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай 10 га эзэмших эрхтэй газруудыг тус тус барьцаалсан.

Мөн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗБДГ0002/111109 тоот Зээлийн батлан даалтын гэрээгээр “ЦЮБ” ХХК-ийн зээлийг иргэн Н.Оюунбилэг, Ц.Батсүх нар өөрсдийн бүх хөрөнгөөр батлан даасан.

“ЦЮБ” ХХК нь 2013 оноос эхлэн зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээл төлөх тухай мэдэгдэл шаардлагыг удаа дараа гардуулж хугацаа олгож байсан боловч зээлийн төлбөрөө төлөхгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан.

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 22,200,000 төгрөг, хүү 1,389,486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,000 төгрөг, нийт 23,466,486 үлдсэн байна.

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу банкны эх үүсвэр рүү шилжсэн 51,855,334 төгрөг, хүү 2,297,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,436 төгрөг, нийт 54,253,057 төгрөг байна.

Иймд “ЦЮБ” ХХК болон батлан даагч Н.Оюунбилэг, Ц.Батсүх нараас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт 77,719,543 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхийг шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэсэн заалтуудыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “ЦЮБ” ХХК захирал Ц.Батсүх, Н.Оюунбилэг бид Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 77,719,543 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот, 1 өрөө орон сууц болон 4488 УНС дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, УБ0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га эзэмших эрхтэй газар, УБ0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг Шар шувуутын голын 10 га эзэмших эрхтэй газраар төлж барагдуулна. Гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэжээ.

 

          Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Н.Оюунбилэг, “ЦЮБ” ХХК, Ц.Батсүх нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,719,543 төгрөг шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 77,719,543 /далан долоон сая долоон зуун арван есөн мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Улаанбаатар хотын банкинд бүрэн төлж барагдуулахаар, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот, 1 өрөө орон сууц болон 4488 УНС дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, УБ0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га, УБ0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг Шар шувуутын голын 10 га эзэмших эрхтэй газрууд зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх-35 дугаар хуудас/  

Хэрэгт авагдсан баримтаас харахад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Нэхмэлийн 3 дугаар байр, 8 тоот хаягт байрлах, 11 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц нь Г.Галбадрах, Д.Даваажав нарын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Г.Галбадрах нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, хүлээн авах, захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр Д.Даваажавт, Д.Даваажав нь дээрх орон сууцыг Улаанбаатар хотын банкны барьцаанд барьцаалах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг “ЖЦС” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Оюунбилэг, “ЦЮБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Батсүх нарт итгэмжлэлээр тус тус олгосон байна.  /46, 48 дугаар хуудас/

Шүүх иргэн Г.Галбадрах, Д.Даваажав нарт тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа талаар мэдэгдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт ирүүлээгүй, харин барьцаа хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Иймээс шүүх, хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч “ЦЮБ” ХХК, Ц.Оюунбилэг, Ц.Батсүх нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 273,273.5 төгрөг, хариуцагч нараас 273,273.5 төгрөгийг тус тус гаргуулан “Улаанбаатар хотын банк” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ЦЮБ” ХХК, Н.Оюунбилэг, Ц.Батсүх нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 77,719,543 /далан долоон сая долоон зуун арван есөн мянга таван зуун дөчин гурван/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-8 тоот, 1 өрөө орон сууц болон 4488 УНС дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин, УБ0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га, УБ0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг Шар шувуутын голын 10 га эзэмших эрхтэй газрууд зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 273,273.5 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 273,273.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

                               

ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД