Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00495

 

    2017 оны 02 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00495

                Улаанбаатар хот

                                     

    

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 оршин байгаа, Худалдаа хөгжлийн банкны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9б байр, 42 тоотод оршин суух, Хатиган овогт Чулуунбатын Батчимэг /РД-ЧК87032807/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,346,090.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Батчимэг нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус банктай 2014/00350/0159 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан.

Зээлдэгч Ч.Батчимэг нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний  өдөр тус банктай байгуулсан зээлийн гэрээний баталгаа болгож 415008797 тоот цалингийн дансны орлогыг барьцаалж баталгаажуулсан.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 4,000,000 төгрөгөөс 2,914,645.69 төгрөг, хүүгийн төлбөр 1,114,301.88 төгрөгөөс 853,565.65 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,085,354.31 төгрөг, зээлийн үндсэн хүү 220,377.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,358.76 төгрөг, нийт 1,346,090.54 төгрөг болсон байна.

Зээлдэгч Ч.Батчимэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй.

Иймд банкны зүгээс зээлийн гэрээний 8.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, Ч.Батчимэгээс нийт 1,346,090.54 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк нь Ч.Батчимэгээс зээл, хүүгийн төлбөрт 1,346,090.54 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь уг төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 01-нд 450,000 төгрөг, 4 дүгээр сарын 01-нд 450,000 төгрөг, 5 дугаар сарын 01-нд 446,090.54 төгрөгөөр тус тус төлөх хүсэлт өгснийг манай банк зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч Ч.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 1,346,090.54 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр 3 хувааж өөрөөр хэлбэл 3 дугаар сарын 01-ний өдөр 450,000 төгрөг, 4 дүгээр сарын 01-ний өдөр 450,000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдөр 446,090.54 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                  

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ч.Батчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,346,090.54 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,346,090.54 /нэг сая гурван дөчин зургаан мянга ерэн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 хувааж өөрөөр хэлбэл 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг нь 4 дүгээр сарын 01-ний өдөр, 446,090.54 /дөрвөн зуун дөчин зургаан мянган ерөн төгрөг тавин дөрвөн/ төгрөгийг 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,244 төгрөг, хариуцагч Ч.Батчимэгээс 18,244 төгрөгийг тус тус гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Ч.Батчимэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ч.Батчимэгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,346,090.54 /нэг сая гурван дөчин зургаан мянга ерэн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 хувааж өөрөөр хэлбэл 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 4 дүгээр сарын 01-ний өдөр, 446,090.54 /дөрвөн зуун дөчин зургаан мянган ерөн төгрөг тавин дөрвөн/ төгрөгийг 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус Худалдаа хөгжлийн банкинд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,244 төгрөг, хариуцагч Ч.Батчимэгээс 18,244 төгрөгийг тус тус гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

                                                   ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД