Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0833

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

Улсын яллагч Д.Нямбат,

Хохирогч М.Т ,

Шүүгдэгч Ё.Б , түүний өмгөөлөгч Ц.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Б од холбогдох эрүүгийн 1908 06398 1902 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг суманд малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар баг .... гэдэг газарт оршин суух, урьд

  • Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай захиргааны шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 10 хоног баривчлагдсан,
  • Архангай аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Ж овогт Ё.Б  /РД:......./.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ё.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т г:

- 2019 оны 4 дүгээр зүйлийн 27-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн

13 дугаар хороо, ....... тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хэвлий хэсэг рүү нь өшиглөж, гараараа толгой хэсэгт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

  • 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-38 тоотод бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т тай "гадуур хоносон биз дээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар өвчүү ясны цуурал, эгэм хэсэгт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
  • 2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урд зам дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр, гуя хэсэгт цохиж зодож биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ё.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т г байнга:

  • 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 18 дугаар гудамжны 408 тоотод оршин суух М.Т  гийн гэрт унтаж байхад нь "бос муу гичий минь” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар үсдэж догшин авирлаж зодсон,
  • 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын ........ багийн нутаг дэвсгэрт хөдөө гэртээ чанасан мах идэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн талын ташаа руу нь хутгаар хатгаж догшин авирлаж зодсон,
  • 2019 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 05 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны ..... тоот гэртээ "миний гадуур хонох нь чамд хамаагүй” гэх шалтгаанаар хөлөөрөө өшиглөж, цохиж догшин авирлаж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн М.Т гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх11/, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл /1хх115/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх117-121/, хохирогч М.Т гийн мэдүүлэг /1хх127-129/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /1хх154/, хохирогч М.Т гийн мэдүүлэг /1хх188/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14526 дугаартай дүгнэлт /1хх198/, насанд хүрээгүй гэрч Б.Э ын мэдүүлэг /1хх148-149/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /1хх224/, насанд хүрээгүй гэрч Б.Н гийн мэдүүлэг /1хх151-152/, цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол ирснийг бүртгэсэн тухай лавлагаа /2хх163/, аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /2хх182-191/, хохирогч М.Т гийн мэдүүлэг /2хх198-199/, хохирогч М.Т гийн дахин мэдүүоэг /2хх202/, гэрч М.Л  ын мэдүүлэг /2хх204/, гэрч Э.Сүхбатын мэдүүлэг

/2хх207-208/, гэрч Г.Н ийн мэдүүлэг /хх221/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5035 дугаартай дүгнэлт /2хх214-215/, эмчилгээтэй холбоотой 3 ширхэг баримт /2хх220/, шүүгдэгч Ё.Б ын мэдүүлэг /2хх228/, гэрч М.Т  гийн мэдүүлэг, гэрч Б.Б   ийн мэдүүлэг /1хх242/, гэрч Б.Э ийн мэдүүлэг /2хх5/, гэрч П.О ийн мэдүүлэг /1хх143-144/, насанд хүрээгүй гэрч Б.Э ын мэдүүлэг /1хх148-149/, фэйсбүүк хаягаар явуулсан гэрэл зургууд /2хх58-59/, гэрч Б.А ийн мэдүүлэг /2хх69/, хохирогч М.Т гийн мэдүүлэг /1хх17/, гэмт хэргийн шинжтэй дуудлагын лавлагааны хуудас /1хх5/, хохирогч М.Т гийн мэдүүлэг /1хх16-17/, гэрч Г.Х ийн мэдүүлэг /1хх21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 86 дугаартай дүгнэлт /1хх24-25/, аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1хх89-101/, шүүгдэгч Ё.Б ын мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ё.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн иргэн М.Т гаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх114/,
  2. Хохирогч М.Т гийн "...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө нөхөр Б  гэрээсээ гарч яваад шөнө 02 цагийн үед согтуу ирэхээр нь хаалгаа тайлж өгөөгүй. Манай нөхөр архи уухаараа их агсам согтуу тавьдаг учраас айгаад гэртээ оруулаагүй юм. Маргааш нь гэртээ ирээгүй. Тэгээд 2019 оны 4 дүгэр сарын 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө ажилдаа явах гэж байхад нөхөр орж ирсэн. Тэгээд ажлын газрын хүмүүстэй Төв аймгийн Баянчандмань суманд ногоо тарих гэж газар цэвэрлэж байгаад орой гэртээ 21 цагийн үед ирэхэд нөхөр байрны үүдэнд хүлээгээд зогсож байхаар нь араар нь гараад гэртээ ороод гал тогооны өрөөнд байж байхад араас орж ирээд чи яасан их явдаг хүн бэ гэж хэлээд миний хэвлий рүү өшиглөхөөр нь би хоол идэж байсан тавгаа өөдөөс нь шидсэн боловч оноогүй. Тэгтэл яахаараа офисс менежер ногоо тариад явж байдаг юм бэ гээд дахиад салтаа руу 2-3 удаа өшиглөөд, үснээс зулгаагаад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл нөхөр гал тогооноос хоол хийдэг хар иштэй хутгаа шидчихээд гараад явсан. Эмнэлэгт 5 хоног 100.000 төгрөгөөр эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх127-129/,
  3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5313 дугаартай ...М.Т гийн биед тархи доргилт, доод уруул, эрүү, хоолой, зүүн нүдний гадна хэсэг, зүүн шуу, гарын алганд цус хуралт, шалбаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар, тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх154/,
  4. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн иргэн М.Т гаас цагдаагийн

байгууллагад гаргасан өргөдөл /1хх183/,

  1. Хохирогч М.Т гийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн "...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад ирэхэд нөхөр 00-д тамхи татаад сууж байхаар нь уур хүрээд цүнхээрээ цохиод авсан. Манай нөхөр миний үснээс зулгаагаад доошоо үстээд дарахаар нь хөлөөрөө салтаа руу нь 1 удаа өшиглөхөд миний элэг рүү 2-3 удаа цохисон тэр үед хүүхдүүд дундуур орж салгасан. Тэгээд нөхөр гал тогооны өрөө рүү ороход нь араас нь хэрүүл хийгээд ороход миний цээж рүү гараараа унатал хэд хэдэн удаа цохисон тэр үед хүүхдүүд дундуур орж салгасан. Тэгээд нөхөр гал тогооны өрөө рүү ороход нь араас нь хэрүүл хийгээд ороход миний цээж рүү гараараа унатал хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би босох гэтэл босож чадахгүй цээж өвдөөд амьсгалж чадахгүй байхаар нь түргэн дуудаад өгөөч гэхэд баашилж байгаа юм гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх188/,
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 14526 дугаартай "...М.Т гийн биед цээжин дэх цус хуралт, өвчүү ясны цуурал, эгэмний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /1хх198/,
  3. Насанд хүрээгүй гэрч Б.Э ын "...аав Б  хааяа хааяа гэрээсээ гарахаараа архи ууж ирээд ээж Т д агсам тавьж хэрүүл хийдэг. Аав ээж хоёр гал тогооны өрөөнд ороод маргалдаж байхад ээж гэнэт газар унаад "босож чадахгүй байна эмч дуудаарай” гэхэд аав худлаа маяглаад бай гэж хэлээд эмч дуудаагүй. Ээжийн цээж нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх148-149/,
  4. Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн "...өвчүү ясны хугарал нь хугарал биш, ясны хальс нь гэмтсэнийг хэлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх244/,
  5. Насанд хүрээгүй гэрч Б.Н гийн "...он сарыг нь сайн мэдэхгүй байна. Урьд өдөр нь аав гэртээ ирж хоноогүй юм. Тэгээд ээж өглөө ажилдаа явсан хойгуур аав ирээд, ээж орой 21 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд аавыг 00-н өрөөнд бие засаад сууж байхад ээж цүнхээрээ аавыг цохиод би дундуур нь орж болиулсан. Тэгээд аав ээж хоёр гал тогооны өрөөнд маргалдаж байгаад ээж газар унаад босож чадахгүй газар хэвтээд амьсгалж чадахгүй байна эмнэлэг ормоор байна гэхэд аав битгий баашлаад бай гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа аав ээжийг цохиж зодож байсан, хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх151-152/,
  6. Цагдаагийн байгууллагад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр "...нөхөр зодлоо...” гэх утгатай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирснийг бүртгэсэн тухай лавлагаа /2хх163/,
  7. Хохирогч М.Т гийн "...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад нөхөр Б  ирээд хэл амаар доромжлоод ажлаас чинь гаргана, компанийг чинь шүүхэд өгнө гээд хэрүүл хийхээр нь гэрээсээ хөөж гаргаад гадаа гараад машинд сууж хэрүүл үргэлжилсэн. Тэгтэл нөхөр машинаа хөдөлгөөд 1 дүгээр хорооллын арын зам дээр явж байхдаа баруун нүдэнд гараараа 2 удаа цохиход нь би айгаад машинаас нь үсэрч буугаад цагдаа дуудсан. Тэр өдрөө шүүх эмнэлэг цагдаа гэж явж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Б  орцонд зогсож байсан. Гэртээ орох гэхэд хаалга хаалгахгүй байсан. Цүнхэнд байсан гар утас дуугарахад миний цүнхийг булааж аваад явсан. Маргааш нь ахынх нь гэрт очиход миний цүнхэнд байсан гар утас, 100.000 гаран төгрөг байсан байхгүй болсон байсан. Төрсөн өдөр гээд ажлын газрын хүмүүс надад өгсөн мөнгө байсан юм. 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. 120.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан. 50.000 гаран төгрөгөөр эм тариа авсан...” гэсэн мэдүүлэг /2хх198-199/,

 

  1. Хохирогч М.Т гийн "...шүүхээс буцсан хэрэгт нөхөр Б оос 2.500.000 төгрөгийн хохирлын мөнгө авсан. Энэ хэрэгт эмчилгээтэй холбоотой 249.650 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, цүнхэнд байсан 100.000 төгрөг буюу нийт 357.650 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2хх200/,
  2. Гэрч М.Л  ын.”...манай ажлын эгч Т гийн төрсөн өдөр байсан ба өдөр 14 цагийн үед ажил дээр байхад захирал Т  эгчид төрсөн өдрийн мэнд хүргэе гээд дугтуйтай мөнгө гардуулж өгсөн. Дотор нь хэдэн төгрөг байсан эсэхийг мэдэхгүй. Орой 18 цагийн үед ажил тараад Т  эгчийг гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 10 цагт Т  эгч над руу залгаад нөхөр зодоод нүд хөхөрчихсөн ажил дээрээ яаж очдог юм билээ гэсэн. Тэгээд өдөр 13-14 цагийн үед ирэхэд баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /2хх204/,
  3. Гэрч Э.Сүхбатын мэдүүлэг "...дуудлагын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 21 цаг 40 минутад очиход Т  гэгч эмэгтэй манай нөхөр намайг зодчихлоо, машинд суулгаад дагуулж явсан, замын цагдаагийн тэнд зогсохоор нь би машинаас нь буусан гэж мэдүүлж байсан. Биеийнх нь гарынх нь булчингийн хэсэгт бага зэрэг улайсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад явсан. Шөнө 00 цагийн үед Т  гэгч эмэгтэй цүнхээ алдчихлаа гэж дахин дуудлага өгсөн. Тэгээд 8 дугаар байрны гадаа яваад очиход Т  гэх эмэгтэй би сая орц руугаа ороход манай нөхөр орцонд зогсож байсан надтай маргалдаад миний цүнхийг аваад явчихлаа гэж хэлсэн. Нөхрийнх нь явсан чигтэй яваад хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /2хх207-208/,
  4. Гэрч Г.Н ийн "...манай хажуу айлын иргэн Т  2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хаалгыг тогшоод цагдаа дуудаад өг гэхээр нь дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх211/,
  5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5035 дугаартай "...М.Т гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар, тогтонгид нөлөөлөхгүй. Зүүн бугалгад үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /2хх214-215/.
  6. Шүүгдэгч Ё.Б ын "...эхнэр Т гаас тусдаа амьдарч байгаа. Дунд хүү Н  ээж, ах 2 дээрээ очиж хоноод буцаж ирэхдээ гэр утсаа орхиод ирсэн байсан тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой 20 цаг өнгөрч байхад Сонгинохайран дүүргийн 8 дугаар байрны 56 тоотод очоод утсыг нь том хүүгээсээ аваад гарахад эхнэр Т  машины дэргэд зогсож байсан. Шөнө 00 цагийн үед том хүүгээ авах гээд мөн гэрт нь очиход Т тай таарсан эхнэрийнхээ цүнхийг гартаа барьсан чигээрээ салж яваад ахынхаа гэрт очсон. 2-3 хоногийн дараа цүнхийг нь өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг /2хх228/,

Хоёр: Шүүгдэгч Ё.Б ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. Гэрч М.Т  гийн "...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т  нөхөртэйгөө маргалдсан гээд манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18-408 тоотод ирчихсэн байхад Б  нэг шил архитай хүрч ирээд архиа өөрөө уугаад Т г унтаж байхад "бос муу гичий минь” гээд үснээс нь зулгааж чирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх242/,
  2. Гэрч Б.Б   ийн "...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т  нөхөртэйгөө маргалдаад манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18-408 тоотод ирчихсэн байхад Б  нэг шил архитай хүрч ирээд манай аавыг ууя гээд

байсан. Гэхдээ аав Б той архи уугаагүй. Тэгээд нөгөө архиа ганцаараа ууж дуусаад Т  эгчийг унтаж байхад босоод ир гээд үснээс нь зулгаагаад татаж босгоод газар чирээд алгадаад зодоход аав ээж 2 салгасан...” гэсэн мэдүүлэг /1хх242/,

  1. Гэрч Б.Э ийн "...Би гэртээ унтаж байхад шөнийн 00 цагийн үед байхаа Т  над руу залгаад Б  согтуу манай эгч Т  гийн гэрч буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын ... тоотод ирчихсэн байна. Та ирээд аваач гэхээр нь би шөнө очиж авсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх5/,
  2. Гэрч П.О ийн "...Архангай аймагт Т  нөхөртэйгөө мах чанаад идээд сууж байтал жаахан маргалдтал гэнэт ухасхийгээд миний бөөр рүү хутгалчихлаа, эмнэлэгт боолт хийлгэж байна. Гадаа Б  байгаа илүү юм ярьж чадахгүй байна гэхээр нь би эмчтэй нь яриад шархных нь зургийг утсаараа аваад явуулчих гэж хэлээд авсан. Одоо чатнаас харж байхад 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр явуулсан зураг байна. Мөн нэг удаа Т  над руу яриад Б  намайг зодоод би бага охиноо дагуулаад зугтааж гараад хээр хоносон гэхээр нь би цагдаа руу дуудлага өгөөд арга хэмжээ авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх143-144/,
  3. Насанд хүрээгүй гэрч Б.Э ын "...2017 оны өвөл амралтаараа хөдөө аав ээжийнхээ гэрт очиход ээж "аав чинь мах идэж байхдаа хутгаар хутгалсан” гээд ташаа хавьцаанаа сорви харуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх148-149/,
  4. Фэйсбүүк хаягаар явуулсан гэрэл зургууд /2хх58-59/,
  5. Гэрч Б.А ийн "...Би юунаас болсон юм гэж асуухад манай нөхөр хутгалсан юм хүнд битгий хэлээрэй гээд надаас гуйгаад байсан. Цагдаагийн байгууллагад хандаарай дахин ирж шархаа цэвэрлүүлнэ шүү гээд явуулсан. Тухайн үедээ баримт болгон шархны зургийг дарсан боловч М.Т  энэ зургийг би өөрийнхөө эгчийн фэйсбүүк хаяг руу явуулах гэсэн юм гээд явуулж байсан” гэсэн мэдүүлэг /2хх69/,
  6. Хохирогч М.Т гийн "...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант гэдэг газар өвөлжиж байхад гэртээ Б  чанасан мах идэж байгаад маргалдсан. Жижиг бор өнгийн хутгаар зүүн талын ташааны хэсэгт 1 удаа хатгаж гэмтээсэн. ...2019 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 05 цагийн үед нөхөр согтуу орж ирээд бид хоёр маргалдахад над руу шална мод хугалаад цохих гээд дайраад байсан гэхдээ шалны модоор цохиогүй. Харин хөлөөрөө миний гуя, шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөөд хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад гал тогооны өрөөнд ороод утсаараа бичлэг хийгээд хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх5, 1хх16-17/,
  7. Гэрч Г.Х ийн "...нөхөр согтуу ирээд амраахгүй байна гэсэн дуудлагын дагуу 2019 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны 38 тоотод ирэхэд Б  гэгч нь иргэн Т тай маргалдсан гээд байрныхаа үүдэнд зогсож байсан. Тэгээд Б ыг авч яваад эрүүлжүүлэх гэсэн боловч эрүүлжүүлэхийн байр дүүрсэн гэх шалтгаанаар аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх21/,
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай "....М.Т гийн биед зүүн өгзөг, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх24-25/,
  9. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1хх89-101/,
  10. Шүүгдэгч Ё.Б ын "...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уур хүрээд эхнэрийн эрүү рүү нэг удаа гараараа цохисон. Энэ гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед гэртээ 00-н өрөөнд бие засаад сууж байхдаа эхнэр ажлаа тарж ирээд хэрүүл хийсэн, эхнэрээ цохиж зодоогүй. Тэр өдөр
  11. эхнэртэйгээ шүүх эмнэлэг дээр очиж үзүүлэхэд цээж нь хөхөрсөн байсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө гэртээ пиво аваад орсон. Эхнэр бичлэг хийлээ гээд үглээд байхаар нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх214-215/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ё.Б  нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр зүйлийн 27- ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-38 тоотод болон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн урд зам дээр эхнэр М.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нийт гурван удаагийн үйлдлээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Ё.Б  нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Т г байнга зоддог болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Э , насанд хүрээгүй гэрч Б.Н , гэрч М.Л  ,

Э.Сүхбат, Г.Н , М.Т  г, Б.Б   , Б.Э , П.О , Б.А , Г.Х э нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б ын гэм буруугийн санаатай, хохирол хор, уршигийг хүсч үйлдсэн дээр дурдсан хууль бус үйлдлүүдийн улмаас хохирогч М.Т гийн биед хөнгөн хохирол, мөн гэмтлийн зэрэгт хамаарахгүй хохирол учирсан нь Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 5313, 14526, 5035, 86 дугаартай дүгнэлтүүд болон шинжээч эмчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ё.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нэмж нэгтгэн 7 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

 

Шүүгдэгч Ё.Б  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, олон удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Т г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Ё.Б ын эрх зүйн байдлыг дордуулахгүй, прокурортой ял тохиролцсон хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б ын цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ё.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Ё.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1,

1.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Ё.Б од энэ тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б ын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                  М.МӨНХБААТАР