Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0832

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтас хэргийг  2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн,  эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, зо техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдзүүдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 617 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т овогт Т.Э

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим тоотод байрлах хүнсний дэлгүүр дотор С.Этэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хохирогчийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн эгэм, зүүн бугалга, баруун дал, шилбэ, тавхайнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 сарын 09-ний өдрийн 13 цаг үед гэртээ ирээд хашаанд ороход хүргэн Т.Этай таарахаар нь би “чи манай гэрт ороод ирээч гэж” хэлсэн. Хүргэн надад юм хэлэхгүй дэлгүүр рүүгээ яваад орсон. Би гэртээ орчхоод хувцсаа солиод араас нь дэлгүүр рүү яваад ороход эгч Болор-Эрдэнэ касс дээр зогсож байсан. Би эгчид хандаж “та хэзээ ирсэн юм бэ, таньтай ярих юм байна” гэж хэлэхэд эгч “чамтай юу ярьдаг юм бэ, чи зайл” гэж хэлсэн. Би “чи барьсан байшингаа аваад өөрөө зайл” гэж хэлээд хэрэлдэж байхад Т.Э намайг түлхээд хоёр удаа алгадаад нүүр лүү 4-5 удаа цохисон. Би биеэ хамгаалаад Т.Эыг өөрөөсөө холдуулаад түлэхсэн. Тэгээд дэлгүүрээс гарч яваад гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал)

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6911 дугаар:

1. С.Эийн баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн эгэм, зүүн бугалга, баруун дал, шилбэ, тавхайнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ца ашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар тал)

3. Камерын бичлэгт хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дугаар тал)

4. Т.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С.Э гаднаас орж ирээд намайг “гараад ир” гэж дуудсан. Тэр үед эхнэр С.Эийг “чи яах гээд байгаа юм бэ наад хүн чинь ажилтай байна” гэж хэлсэн. С.Э эхнэрийг харчхаад “чи энд байсан юм уу” гэж хэлж орж ирээд манай эхнэртэй хэрүүл хийгээд байхаар нь би С.Эийг “боль” гэж хэлээд эхнэрээс холдуулаад түлхээд гарах гэж байхад С.Э тохойгоороо миний гэдэс рүү цохихоор нь би С.Эийг 1-2 алгадчихаад түүнийг дэлгүүрээс түлхэж гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал)

5. Шүүгдэгч Т.Эы хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), түүний Хаан банкан дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 34-40 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-15 тоотод байрлах хүнсний дэлгүүр дотор С.Этэй маргалдаж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн эгэм, зүүн бугалга, баруун дал, шилбэ, тавхайнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

-  Хохирогч С.Эийн мэдүүлэг (хх-1), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6911 дугаар дүгнэлт (хх15-16), камерын бичлэгт хийсэн тэмдэглэл (хх-48) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Э нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.Э нь баримтаар нэхэмжилсэн зүйл ба “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-53)-ыг гаргасан байх тул шүүгдэгч Т.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-52) гаргасныг прокурор 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор шийдвэрлэж түүнд 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээсүгэй

5.  Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР