Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00443

 
 
 

 

   
Хэвлэх
 
Dell Normal Dell 1 0 2017-02-20T05:26:00Z 2017-02-20T05:26:00Z 1 1155 6590 54 15 7730 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00443

               Улаанбаатар хот

 

       

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                                  

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Оргил рашаан сувилал, 48 дугаар байрны 01 тоотод оршин байгаа “Элит техно Монгол сервис” ХХК /РД-5475643/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 18 дугаар байрны 24 тоотод оршин суух, Шамбий овогт Түмэн-Өлзийгийн Мөнхбаяр /РД-УХ73082773/-т холбогдуулан гаргасан

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Элит техно Монгол сервис” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Мөнхбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү.

“Элит техно монгол сервис” ХХК нь хариуцагч Т.Мөнхбаяртай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 6,200,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж өгсөн.

Хариуцагч нь гэрээ байгуулахдаа урьдчилгаа 320,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 5,880,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдөр 326,666 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдсан. Гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Т.Мөнхбаяр нь 1,924,000 төгрөг төлж, үлдэх 4,276,000 төгрөгийг төлөөгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд гэрээний хугацаа 54 хоног хэтэрсэн учир алдангид 230,904 төгрөг нэхэмжилсэн.

Гэхдээ уг алдангиас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч нь эдийн засгийн бэрхшээлээс болж төлж чадаагүй, худалдан авсан төхөөрөмжийг буцаан өгч, мөнгөө авна гэсэн тайлбар гаргасан байна.

Гэвч энэ талаар манайд хүсэлт өгөөгүй байхаас гадна гэрээний 7.5-д зааснаар 3 хоногийн дотор гэрээнээс татгалзах эрхтэй боловч энэ хугацаанд шаардлага гаргаагүй.

Иймд хариуцагч Т.Мөнхбаяраас гэрээний үлдэгдэл төлбөр 4,276,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Керби” ХХК-ийн борлуулагч нь над руу утсаар олон дахин залгаж, гэрт чинь үнэгүй цэвэрлэгээ хийе гэж байнга залгадаг байсан. Тэгээд аргагүйн эрхэнд гэртээ авчирч хивс цэвэрлэгээ хийж үзүүлсэн. Тэгээд манай компанийн бүтээгдэхүүнийг худалдаад авбал сайн байна, тэгвэл миний нэр хүнд өсч, албан тушаал ахих гээд байна гэж шахалтад оруулан гэрээ хийн, урьдчилгаа төлбөрийг төлж худалдан авахаар болсон.

Цаг хугацааны явцад нийгмийн эдийн засгийн хямралаас үүдэн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон тул урьдчилгаа төлсөн төлбөрөө аваад, бүтээгдэхүүнээ буцаагаад ав гэхэд ямар ч төлбөр буцааж өгөхгүйгээр бүтээгдэхүүнээ авна гэсэн.

Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК нь Т.Мөнхбаяраас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 4,506,904 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 230,904 төгрөгөөр багасган, 4,276,000 төгрөг болгож байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “... шахалтад орж гэрээ байгуулсан, ... эдийн засгийн хүндрэлээс төлбөрөө төлөх боломжгүй болсон, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан авах гэсэн боловч ойлголцоогүй ...” гэж тайлбарладаг. /хх-21 дүгээр тал/

Шүүх, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох нотлох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Элит техно монгол сервис” ХХК, Т.Мөнхбаяр нар 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан,  Керби сентриа /Kirby sentria/ ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 6,200,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 320,000 төгрөг бэлнээр төлж, үлдэх төлбөрийг 18 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 326,666 төгрөг төлж байхаар тохиролцон, хариуцагч Т.Мөнхбаярт төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн байна. /хх-3-5 дугаар тал/

Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсч, хариуцагч Т.Мөнхбаяр нь гэрээний дагуу худалдагчид төхөөрөмжийн үнээс 1,924,000 төгрөг өгч, үлдэх төлбөрийг төлөөгүй байсаар гэрээний хугацаа дуусчээ.

Талуудын хэн аль дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан бөгөөд зохигчид гэрээний 7.5-д гэрээнээс татгалзах хугацааг 3 хоногоор тогтоож өгсөн байдаг. /хх-3 дугаар хуудасны ар тал/

Хариуцагч Т.Мөнхбаяр, “... шахалтаар гэрээ байгуулсан, ... худалдан авсан төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүй болж, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгч талд мэдэгдсэн ...” гэх тайлбар шүүхэд ирүүлсэн боловч уг үйл баримтаа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй учир хариуцагчийг хууль буюу гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж дүгнэлээ. /хх-21 дүгээр тал/

 Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мөнхбаяраас худалдан авсан барааны үнийн үлдэгдэл болох 4,276,000 /дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 83,366 төгрөг гаргуулан “Элит техно монгол сервис” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мөнхбаяраас худалдан авсан барааны үнийн үлдэгдэл болох 4,276,000 /дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК-д олгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Мөнхбаяраас 83,366 төгрөг гаргуулан “Элит техно монгол сервис” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД