| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/08080/И |
| Дугаар | 102/ШШ2017/00428 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00428
2017 оны 02 сарын 06 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00428 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд оршин байгаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Горький 18 дугаар гудамж, 484 тоотод оршин суух, Арц хайрхан овогт Содномын Цэцэгмаа /РД-ЧН56101065/-д холбогдуулан гаргасан,
Эрчим хүч хэрэглэсний төлбөрт 1,327,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч С.Цэцэгмаа нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 1,327,764 төгрөгийн авлага үүссэн.
Хэрэглэгч С.Цэцэгмаа нь АТП-888 дэд станцаас хэрэглэгчийн 3040642 кодоор 17639 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан боловч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна.
Иймд С.Цэцэгмаагаас 1,327,764 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 1,327,764 төгрөгөөс 650,000 төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр төлсөн. Одоо үлдэж байгаа 677,764 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны 113,694 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 172,988 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч С.Цэцэгмаагаас эрчим хүч хэрэглэсний төлбөрт 1,327,764 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,327,764 /нэг сая гурван зуун хорин долоон мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгөөс 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн байх бөгөөд үлдэх 677,764 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 172,988 төгрөгийг тус тус “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлж барагдуулахаар болсон байна. /хх-15 дугаар хуудас/
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч С.Цэцэгмаагийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,208 төгрөг, хариуцагч С.Цэцэгмаагаас 18,208 төгрөгийг тус тус гаргуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, С.Цэцэгмаад холбогдох иргэний хэргийн хариуцагч С.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,327,764 /нэг сая гурван зуун хорин долоон мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгөөс 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлснийг, мөн үлдэх 677,764 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 4 дүгээр сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 113,694 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 172,988 төгрөгийг тус тус “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,208 төгрөг, хариуцагч С.Цэцэгмаагаас 18,208 төгрөгийг тус тус гаргуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |