Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Н.Амаржаргал

            Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Т холбогдох 2040000000053 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, халх, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  оршин суух, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Э.Т Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Д.М гэрт архи ууж байхдаа түүнтэй маргалдаж, улмаар хагархай шилээр Д.М хэвлийн баруун хэсэгт, мөн Б.Т ямар нэг шалтгаангүйгээр хэвлийн зүүн хэсэгт хагархай шилээр тус тус зүсэж, хоёр хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Яллагдагч Э.Т гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/

-Хохирогч Б.Т ын 2020 оны 05-р сарын 05-ны өдөр өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бид нар архи уугаад талдаа орж байхад Д.М , Э.Т хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёрыг боль гэж хэлсэн. Тэгтэл Э.Т Д.М ын гэрээс ганцаараа гараад яваад удалгүй Э.Т орж ирэхдээ гартаа шил барьчихсан байсан. Би Төгөлдөртэй маргалдаж муудалцаагүй. Д.М ын гэрээс гарах гэтэл Э.Т гартаа барьж байсан шилээрээ миний хэвлийн хажууд зүсчихсэн. Тэгээд би шууд эмнэлэгт ирж үзүүлсэн. ...Д.М , Э.Т нар хамт үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

-Хохирогч Д.М 2020 оны 05-р сарын 05-ны өдөр өгсөн: “...Манай гэрт ороод Б.Т , Э.Т бид 3 архи хувааж ууцгаасан. Манай эхнэр архинаас уугаагүй. Архиа уугаад талдаа орж байхад Э.Т бид хоёр хоорондоо муудалцсан ба яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Маргалдаж байгаад Э.Т манай гэрээс гараад явсан. Төгөлдөрийг гарахад манай эхнэр гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгтэл Э.Т гэрийн хаалга тогшихоор нь би хаалгаа нээж өгөөд гэрийн баганы орчим зогсож байхад Э.Т намайг нэг юмаар цохих шиг болсон. Б.Т  миний урдуур орж салгах гээд та хоёр боль гэсэн. Манай эхнэр миний хэвлийн баруун хэсгээс цус гарч байна гэхээр нь харсан чинь зүсэгдсэн байсан. ...Удалгүй цагдаа ирсэн. Б.Т ын ээж нь цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч Б.Д 2020 оны 05-р сарын 08-ны өдөр өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой гэртээ байж байхад манай нөхөр Д.М  найз Төгөлдөр, Б.Т  нарын хамт орж ирсэн. Тэр 3 орж ирээд нэг шил архи хувааж ууцгаасан. ...Архи ууж байхад Э.Т Д.М  хоёр хоорондоо маргалдаж байгаад Э.Т гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгтэл Э.Т ирээд гэрийн хаалга балбаад байхаар нь Д.М  очоод хаалгаа нээсэн. Э.Т орж ирээд Д.М тай үргэлжлүүлээд маргалдаад байсан. Би цагдаа дуудахаар гараад эргээд гэр рүү орох гэтэл манай нөхөр өөдөөс гарч ирж байсан. Д.М тай гэрийн үүдэнд уулзсан чинь гэдэснээс цус гарч байхаар нь юу болов гэхэд “Э.Т зүсчихсэн байна шүү дээ, мэдээгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №46 тоот шинжээчийн дүгнэлт: 

1.Б.Т ын биед хэвлийн зүүн урд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-ийн 21-22/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №47 тоот шинжээчийн дүгнэлт: 

1.Д.М биед хэвлийн баруун урд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-ийн 26-27/

                        -Яллагдагч Э.Т 2020 оны 05-р сарын 25-ны өдөр өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найзууд болох Д.М , Д  нартай Бор-Өндөр сумын 2 дугаар баг 44 дүгээр байрны зүүн талын овоон дээр очиж, нэг шил 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Архи уухаасаа өмнө бид гурав том савлагаатай пиво хуваагаад уусан байсан. Тэгээд овоон дээрээс бууж ирээд Д.М  бид хоёр хамт Д.М ын гэр рүү явсан. Д  бид хоёроос салаад харилаа гээд явсан. Д.М  бид хоёр харьж явах замдаа нэг шил 0.5 литрийн архи аваад явсан. Д.М ын гэрт орж ирээд удаагүй байхад Д.М  ганцаараа гэрээсээ гарсан. Төд удалгүй Д.М , Б.Т  хоёр хамт орж ирээд архийг хувааж уусан. Архи ууж байхдаа ойр зуурын юм яриад сууж байсан. Тэгж байгаад юунаас болсноо мэдэхгүй, би Д.М тай маргалдсан. Юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Д.М тай маргалдаад гэрээс нь гарсан ба Д.М ын гэрийнх нь зүүн хойд талд байсан эзэнгүй байшингийн баруун талд очоод цонхны шил нь хагарсан байхаар нь нэг хагархай шил бариад Д.М ын гэр рүү орох гэтэл гэрийнхээ гадна талын амбаарын хаалгыг цоожилсон байхаар нь тогшсон. ...Хаалгаа нээгээд өгөхөөр нь Д.М ын гэр рүү ороод Д.М тай муудсан. Д.М тай муудаж байхдаа цонхны хагархай шил барьсан гараараа Д.М ын хэвлий рүү цохьсон. Тэгэхэд Б.Т  нь Д.М  бид хоёрын дундуур салгах гээд ороод ирэхээр нь хагархай шил барьж байсан гараараа Б.Т ын хэвлий рүү цохьсон. Тэгээд Б.Т  Д.М ын гэрээс гараад явсан ба араас нь гарахад харагдахгүй байсан. Би Б.Т ын араас гарахдаа гартаа барьж байсан цонхны хагархай шилийг гаргаж хаясан. Тэгээд бие засчихаад Д.М ын гэрт эргээд орсон чинь Д.М  гэрийнхээ баруун талд сууж байсан, хэвлийнээс нь цус гарч байсан. Д.М ын гэрт байж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ 

                        -Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.М  бид хоёр төрөл садангийн холбоотой, хохирогч Б.Т  нь Д.М найз учраас надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Миний буруу” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Т нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг  торшин суух, Д.М гэрт архи ууж байхдаа түүнтэй маргалдаж, улмаар хагархай шилээр Д.М хэвлийн баруун хэсэгт, мөн Б.Т ямар нэг шалтгаангүйгээр хэвлийн зүүн хэсэгт хагархай шилээр тус тус зүсэж, хоёр хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Т , Д.М , гэрч Б.Долгормаа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №46, 47 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэргээр тогтоогдож байна. 

            Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Б.Т , Д.М  нарын бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Э.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Э.Т хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч Э.Төгөлдөр, хохирогч Б.Т , Д.М  нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.Т , Д.М  нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №46, 47 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Э.Т биднээс албан ёсоор уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн. Иймд Э.Төгөлдөрт хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 67/ гаргасан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Э.Төгөлдөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.Т нь урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд заасан байх ба торгох ялыг биелүүлэх шүүхээс тогтоосон хугацаа дуусаагүй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас зургаан зуун цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.2 см урттай, 7.3см өргөн цонхны хагархай шилийг тогтоол хүчин Э.Т болмогц устгаж, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энх-Эрдэнийн Төгөлдөрийг зургаан зуун цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              4.Шүүгдэгч Э.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

              5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төгөлдөт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Э.Т болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21.2 см урттай, 7.3 см өргөн цонхны хагархай шилийг тогтоол хүчин Э.Т болмогц устгасугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ