| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00124/И |
| Дугаар | 102/ШШ2017/00356 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00356
2017 оны 01 сарын 30 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00356 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Голомт банкны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банк /РД:2075377/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол тээвэрчдийн гудамж, 57 дугаар байр, 60 тоот хаягт оршин суугаа Боржигон овгийн Дашзэвэгийн Оюунгэрэл /РД:ЧЖ68122665/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, төмөрчний гудамж, 22 дугаар байр, 50 тоот хаягт оршин суугаа Дүвчин Зурхайч овгийн Цогтсайханы Халиунаа /РД:УУ88121321/ нарт холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,470,685.01 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунгэрэл нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1415102891 дугаартай зээлийн гэрээг Голомт банктай байгуулж, 35,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ЗГ1415102891-А дугаартай гэрээг байгуулж Ц.Халиунааг хамтран зээлдэгчээр нэмсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ИГ1415102891-1 дугаарт ипотекийн гэрээгээр Д.Оюунгэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205021450 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно.
Гэтэл зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, төлөлт хийлгүй өнөөдрийг хүрч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээл, зээлийн төлбөрийг 480 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 32,242,801.48 төгрөг, зээлийн хүү 10,845,665.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382,217.88 төгрөг, нийт 43,470,685.01 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.2.1 дэх заалт, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг тус тус үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 43,470,685.01 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Оюунгэрэл миний бие бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ1415102891 дүгээр зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хуваарийн дагуу 2015 оны 7 дугаар сар хүртэл үндсэн зээл хүүгийн хамт 4,105,183.38 төгрөг хийсэн.
Мөн миний бие хорт хавдар тусч хагалгаанд орон, хавдрын дараах эмчилгээ хийлгэх болсноор эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжгүй болсон.
Нэхэмжлэлийн талын нэхэмжлэлийн үнийн дүн дээр санал зөрөөтэй зүйл байна. Нэхэмжлэгч тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсч байгаа хэрнээ зээлийн хүүг төлөгдсөн /хүү орсон/ зээлийн хэмжээг хасалгүйгээр /4,105,183.38 төгрөг/ нийт зээлээс, зээлийн гэрээний нийт хугацаагаар тооцсон байна. Миний бие хүүг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох ёстой, ирээдүйд /гэрээгээр 2018 оны 3 дугаар сарын 24-нд зээл төлөгдөж дуусах ёстой/ төлөх ёстой зээлийн хэмжээний хүүг тооцох ёсгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар тооцож үзвэл миний зээлийн нийт үлдэгдэл 32,242,801.48 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15,219,628 төгрөг, хүү 5,479,066.27 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна.
Голомт банкыг хохиролгүй болгохын тулд надад зээлээ төлөх шинэчилсэн график, хугацаа хэрэгтэй байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх болон нэхэмжлэгч талаас нааштай шийдвэр, хариу гаргаж өгөхийг хүсэж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотой аливаа асуудлыг харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхийг эрхэмлэж байна гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас Голомт банк түүнийг төлөөлж Ядамсүрэн овогтой Баярсайхан, нөгөө талаас Дашзэвэг овогтой Оюунгэрэл, Цогтсайхан овогтой Халиунаа нар харилцан тохиролцож байгуулав.
Үүрэг гүйцэтгүүлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас 43,470,685.01 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдэх талаар тохиролцов.
Хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,470,685.01 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
Хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилж байгаа 43,470,685.01 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-нд бүрэн төлөхөөр тохиролцов.
Хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нар нь зээлийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 30-нд бүрэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот Ү-2205021450 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43,470,685.01 төгрөг шаардаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,470,685.01 /Дөчин гурван сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун наян таван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор Голомт банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот Ү-2205021450 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 187,652 төгрөг, хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 187,652 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкинд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банкны нэхэмжлэлтэй, Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,470,685.01 /Дөчин гурван сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун наян таван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор Голомт банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот Ү-2205021450 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 187,652 төгрөг, хариуцагч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 187,652 төгрөгийг тус тус гаргуулан Голомт банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |