Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00355

 
 
 

 

   
Хэвлэх
 
Dell Normal Dell 1 0 2017-01-30T11:09:00Z 2017-01-30T11:09:00Z 1 710 4048 33 9 4749 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

      2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00355

                    Улаанбаатар хот

                                           

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А 1 дүгээр байр, 1301 тоотод оршин байгаа “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А 1 дүгээр байр, 202 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 123 дугаар байр, 14 тоотод оршин суух, Боржигон Тогоочийн Мөнхбаяр /РД-ХЗ71050112/-т холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 743,000.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Мөнхбаяр нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2013 оны 11-12 сарын 33,939.60 төгрөг, 2014 оны 01-12 сарын 288,556 төгрөг, 2015 оны 01-08 сар, 10-12 сарын 246,585 төгрөг, 2016 оны 01-8 сарын 173,920 төгрөг нийт 743,000.60 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна.

СӨХ-оос удаа дараа мэдэгдэл өгсөн өгч, төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Иймд Т.Мөнхбаяраас нийт 743,000.60 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Т.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжилж буй 743,000.60 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжилж буй мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ нь хариуцагч Т.Мөнхбаяраас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 743,000.60 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 743,000.60 /долоон зуун дөчин гурван мянга жаран мөнгө/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Очир хотхон” СӨХ-д төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Т.Мөнхбаярын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11,191 төгрөг, хариуцагч Т.Мөнхбаяраас 11,191 төгрөгийг тус тус гаргуулан “Очир хотхон” СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Мөнхбаярт холбогдох иргэний хэргийн хариуцагч Т.Мөнхбаярын, нэхэмжлэлийн шаардлага болох 743,000.60 /долоон зуун дөчин гурван мянга жаран мөнгө/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Очир хотхон” СӨХ-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 11,191 төгрөг, хариуцагч Т.Мөнхбаяраас 11,191 төгрөгийг тус тус гаргуулан “Очир хотхон” СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

                                

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД