Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 0838

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

Улсын яллагч С.Энхням /томилолтоор/,

Шүүгдэгч Р.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Р.Г т холбогдох эрүүгийн 1908 06545 0387 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "......” ХХК- д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын .... дугаар гудамжны .....тоотод оршин суух, урьд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, И овогт Р.Г /РД:........../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Г  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр” гэх хүнсний дэлгүүрийн орчимд Х.Г ийг "...дүү хүмүүсийг дээрэлхсэн...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний баруун талын хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Х.Г ийн өргөдөл /хх6-7/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Д.Ц ийн илтгэх хуудас /хх-8/, хохирогч Х.Г ийн мэдүүлэг /хх105-109, 111- 113/, гэрч Б.М ийн мэдүүлэг /хх67-69/, гэрч М.Ү ийн мэдүүлэг /хх-45-48

 

гэрч Б.Н ын мэдүүлэг /хх70-73/, гэрч Б. М гийн мэдүүлэг /хх85-86/, гэрч Б.Г ын мэдүүлэг /хх129-131/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 551 дугаартай дүгнэлт /хх88/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 334 дугаартай дүгнэлт /хх96-97/, Р.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх124-125/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх56/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх57/, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-60/, Г ын эзэмшлийн Хаан банкны дипозит дансны хуулга /хх62-66/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх32/, эд хөрөнгийн лавлагаа /хх33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх24/, Р.Г ийг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан баримт /хх136/, хохирогч Х.Г өөс гаргаж өгсөн хохирлын талаарх баримт /хх134/, Р.Г ийн хохирол төлсөн талаарх баримт /хх-135/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Р.Г ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

  1. Иргэн Х.Г ийн цагдаагийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан "...бусдад хутгалуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх6-7/,
  2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Ц.Ц ийн илтгэх хуудас /хх-8/,
  3. Хохирогч Х.Г ийн "...Би Ү тэй утсаар холбогдоод "Загастай дэлгүүрийн үүдэнд очиход Ү  найзуудынхаа хамт байж байхаар нь машинаас бууж очоод Ү ийг ахыгаа яаж байгаа юм гээд заамдаж аваад хавсарч унагаатал намайг Ү  гараараа цохиж авахаар нь зөрүүлээд цохиход бид хоёр харилцан зодолдсон, тэгсэн Г  гутлынхаа түрүүнээс модон шар иштэй хутга гаргаж ирээд баруун цээж рүү хатгачихсан, тэгэхээр нь би салаад "чи намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн чинь "эр хүн шиг зохицоод салъя” гэхээр нь би өөрийнхөө машинд суугаад эмнэлэг орлоо гээд гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс цэргийн эмнэлэг рүү очиж тэнд рентгений зураг авхуулж, үзүүлж эмчлүүлсэн. Г  хутгаар хатгах үед Ү  болон түүний найзууд байхгүй, таксинд суугаад хөдлөөд явчихсан байсан. Тухайн үед  М  гээд манай найз мөн ПС тоглоомоос гарч ирж байсан хоёр, гурван залуу байсан өөр хүн байгаагүй. Миний биед учирсан цээжний гэмтлийг Г  хутгаар хатгаж учруулсан, бусад нүүрэнд учирсан гэмтлүүдийг Ү  гараараа цохиж учруулсан. Ү тэй бол миний зүгээс ямар ч асуудал байхгүй, бид хоёр хоорондоо үл ойлголцсон асуудлаас болж харилцан зодолдсон, харин Г  яагаад намайг хутгалах болсныг мэдэхгүй байна, гайхаад байна. Г той бол миний хувьд шалтаан байхгүй. Бусдад хутгалуулсан гэх газрыг зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх105-109, 111-113/,
  4. Гэрч М.Ү ийн "...Г  Г ийг хутгалах үед би байгаагүй, таксин

суугаад явчихсан байсан. Дараа нь Г  нь Г ийг хутгалчихсан гэж сонсноос яг хутгалж байгааг хараагүй. Тухайн үед М э, Г , Н  бид нар таксинд суугаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх45-48/,

  1. Гэрч Б.Н ын "...Г  Ү ийг мөргөөд хоорондоо зууралцаад байх үед нь бид нар хараад зогсож байсан. Тэр хоёр харилцан зодолдож байгаад Ү  зам руу гүйгээд явчихсан араас нь  М  хөөгөөд Ү ийг барьж аваад мөргөсөн чинь Ү ,  М г хамаад газар унаган цааш гүйгээд такси бариад суусан. Тэгсэн Г  ах бид нарыг явцгаа гэхээр нь М э, Г  бид гурав таксинд суугаад гэр, гэр рүүгээ харьсан. Г  Г ийг хутгалах үед би байгаагүй, таксинд суугаад явчихсан байсан. Тухайн үед Ү , Г , М э бид нар таксинд суугаад явчихсан байсан. Г ийг хэн ч цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-70-73/,
  2. Гэрч Б. М н "...2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчимд ажил дээрээ байж байтал найз Г  над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голд хүрээд ир гэж дуудахаар нь би ажлаа тараад орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Загастай” хүнсний дэлгүүрийн гадна очиход Г  манай нэг найз Бөмбөөрэйгийн машин дотор архи уугаад тасарчихсан байдалтай хацар нь улайчихсан байсан. Би юу болсон, яасан юм гэж асуутал Бөмбөөрэй Г  сая хүмүүстэй муудалцаад цохиулчихлаа гэхээр нь би Г ийг өөрийн машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөөд эхнэрт нь өгчхөөд явтал Г  араас залгаад “муудалцсан хүмүүс залгаад байна, очиж уулзчихаад ирье, намайг ирээд авчих” гэхээр нь би буцаж Г ийг гэрт нь очиж аваад “Загастай” гэх дэлгүүрийн гадна очтол Үүрдээ, Г  тэд нартай уулзаад “юу болоод байгаа юм бэ” гээд бид нар хоорондоо маргалдаад авто угаалгын газар очоод маргалдаад байж байтал Г  ирээд бид нарыг болиулаад салгатал Ү , М э, Н ыг дагуулаад яваад өгсөн. Тэгсэн Г  гутлын түрүүнээсээ гэнэт том шар иштэй хутга гаргаж ирээд Г ийн баруун цээж хэсэг рүү нэг удаа хутгалчихсан. Тэгэхээр нь би “цагдаа дуудаарай” гэж орилсон. Тэгсэн Г  “ганц хутгалуулчхаад уйлах гээд байгаа юм уу” гэсэн. Тухайн үед Ү  болон найзууд нь бүгд таксинд суугаад явцгаасан байсан. ПС тоглоомын газраас гарч ирсэн 2-3 залуу бид нар л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-85-86/,
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А ий “...Х.Г ийн цээжний баруун талын хатгагдсан шарх, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1, үүдэн доод баруун 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-96-97/,
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А ий “...Х.Г ийн биед учирсан цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн харцрын зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үүдэн дээд баруун 1, үүдэн доод 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн 334 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-96-97х/,
  5. Яллагдагч Р.Г ийн “...Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Г ийн биед учирсан цээжний баруун талын хатгагдсан шархийг би хутгаар хатгаж учруулсан. Бусад гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-124-125/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Р.Г  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Х.Г ийг "...дүү хүмүүсийг дээрэлхсэн...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний баруун талын хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Ү , Б.М э, Б.Н , гэрч Б. М , нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Г ийн гэм буруугийн санаатай, хохирол хор уршийгийг хүсч үйлдсэн, энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.Г ийн биед "...цээжний баруун талын хатгагдсан шарх...” бүхий гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 551 дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

5

 

Иймд улсын яллагчтай ял тохиролцсон хэмжээн буюу шүүгдэгч Р.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г т 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ        М.МӨНХБААТАР