Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.М холбогдох 2040000000059 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух,             улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, орших Б.У гэрийн үүдэнд иргэн Б.У  цохиж, улмаар эрүүл мэндэд нь дээд үүдэн баруун 1, 2 дугаар шүднүүдийн булгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

                        1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, орших Б.У гэрийн үүдэнд иргэн Б.У  цохиж, улмаар дээд үүдэн баруун 1, 2 дугаар шүднүүдийн булгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            -Хохирогч Б.У “...Авчирсан архийг нь манайд У Б  бид 3 хуваагаад ууж байсан. Б  архи ууж байхдаа гэрээс гарч ороод байсан. ...Тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол Э.М манай найз Б т томроод, Б ыг ганц нэг удаа алгадаж байгаа харагдахаар нь би очоод Мөнхтулгыг боль гээд хойш нь түлхсэн чинь намайг гэнэт цохьсон. М цохиулаад миний 2 шүд зэрэг хугарсан. Шүдээ бариад доошоо тонгойгоод суухад толгой дээрээс ганц нэгэн удаа цохьсон. Э.М архи уугаагүй эрүүл байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол буюу шүдийг эмчилж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04, 64-р ху/

-Гэрч З.Б ын “...У гэрт У бид хоёр очихдоо 0.5 литрийн Хараа гэх архи авч очоод хувааж уусан. ...Тэгээд юу болж байгааг сайн мэдээгүй, ямар ч байсан У У Э.М гурвыг хоорондоо муудаад  байхад нь салгаж байснаа санаж байна. ...Цагдаа дээр ирээд сууж байхад миний архи гарсан. Тэгэхэд У үүдэн 2 шүд нь уначихсан байсан. Юу болсон талаар асуухад, намайг М  өмөөрөөд М цохиулсан гэж байсан. ...Миний биед учирсан шарх, гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-р ху/

-Гэрч Б.У “...Т  гэнэт Б ыг гараараа алгадсан. Тэгтэл У гэрээсээ гарч ирээд “Чи яаж байгаа юм бэ” гээд Т г түлхэхэд Т  У нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл Б  хоёр шүд нь уначихлаа гэж хашгирсан. Би Т  болон дүүг нь цохиж зодсон ямар ч асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р ху/

-Гэрч Б.Б гийн “...Манай гэрийн хаалгаар Э.М гэдэг залуу шагайгаад У наашаа гараад ир гээд дуудсан. У гэрээс гараад удалгүй гэрийн үүдэнд коридорт хүмүүс пижигнэхээр нь гараад хартал Ууган-Эрдэний амнаас цус гарч байсан. У шүд хугарчихлаа гэж хэлсэн. Манай нөхрийн шүдийг Э.М цохиод хугалсан гэж байсан. М У нарыг ямар учраас хоорондоо муудсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р ху/

-Насанд хүрээгүй гэрч Э.Т ийн “...2020 оны 05 дугаар сарын 20-ны орой гэрээсээ гараад найзынх руугаа явж байхад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны хажуугаар явж байхад нэг жижиг биетэй ах намайг дуудсан. ...Танай гэр хаана юм, чамайг хэн гэдэг юм гэж байн байн асуугаад байсан. ...Тэгэхээр нь тэр залуугаас салаад Э.М ахын гэрийн хаалгыг тогшоод гэрт нь ороод “Гадаа жижиг биетэй ах дээрэлхээд байна” гэж хэлсэн. ...Э.М ах тэр залууг нэг удаа алгадсан. Тэгэхэд У ах Э.М ахыг тэврээд авсан. Тэгэхэд нөгөө ихэр нь буюу У нь Э.М ахын нүүр рүү нь цохьсон. Тэгэхэд Э.М ах У тэвэрч байхад нь тавиулаад У ахын нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгэхэд У ахын амнаас цус гараад, эхнэр нь гарч ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р ху/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №54 тоот шинжээчийн дүгнэлт: 

1.Б.У биед дээд үүдэн 1, 2-р шүднүүдийн булгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх /хх-ийн 07-08-р ху/

                        -Яллагдагч Э.М “...2020 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед намайг гэрт байхад манай дүү Т  гаднаас орж ирэхдээ гэрийн үүдэнд хүмүүс дээрэлхээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч У гэрийн хаалгаар шагайгаад дуудсан чинь У Б  хоёр гарч ирсэн. Би Б т хандаж “яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “би танай дүү гэж мэдээгүй ш дээ” гэж хэлэхээр нь Б ыг давраад байгаарай гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл хажууд зогсож байсан У намайг тэврээд авсан. Тэгтэл У нь миний зүүн шанаа руу цохихоор нь хойшоо ухарч байгаад У гарыг тавиулаад У нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд У эхнэр Б  гарч ирээд салгасан. ...Би архи уугаагүй эрүүл байсан. У У Б  гурав согтуу байсан. Миний биед учирсан гэмтэл, шарх байхгүй, миний зүүн шанаа руу зөөлхөн цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р ху/ 

                        -Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогчид  шүдээ эмчлэхэд нь зориулж 950.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Э.М холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.М нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б.У биед хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №54 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь “...Би Э.М эвлэрсэн. Надад учирсан хохирол буюу шүдийг эмчилж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 64-р ху/-ийг прокурорт гаргасан байна.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.У шүүгдэгчийн зүгээс 950.000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 66/, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.М цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т  болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн  төлөхийг үүрэг болгов.

Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Мөнхтулгыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин Т  болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Э.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т  болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ