| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00063/Э |
| Дугаар | 00061 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Н.Улсболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оэд холбогдох эрүүгийн 2032000200071 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,*тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажигүй, урьд нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №390 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийи №154 дугааргай шийтгэх гогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын шүүхийн №159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүилийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн О /РД:*/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.О нь нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Бороо гэх газар А.Батбаатартай маргалдан улмаар түүний эүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн ба Мишээл дэлгүүрийн хажууд буусан. Тэгтэл манай ах машинтай ирсэн. Тэгээд төв замруу орох гэтэл нилээн хэдэн чулуу байрлуулсан байсан. тэр чулууг холдуулаад явах гэтэл нэг залуу хөөе чи яах гээд байгаа юм бэ гэхэд ах аа би цагдаа байна ийшээ гарчихъя гэхэд намайг шууд машинаас чирээд буулгасан. Тэгээд түлхэлцэхэд миний куртик дотуур цамц зэрэг урагдчихсан. Тэгэхээр нь би хувцасаа тайлж машинд хийчихээд буцаад очиж барилцаж авсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч, хохирогч Б.Эц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... "Тэр үөд манай нөхөр Батбаатар толгой болон биедээ цохиулаагүй. Тэр Оттонсүх гэх залуутай маргалдаад гар гараасаа зууралдсан асуудал болсон. ...Тухайн үедээ нэг их юм хэлээгүй. Маргааш өглөө нь босож ирээд миний хуруу өвдөөд байна гэхээр би Батбаатарын хурууг харахад зүүн эрхий хуруу нь хавдартай байсан. Тэгээд би Батбаатарын хурууг эмнэлэгт үзүүлэхэд хуруу нь хугарсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 13, 40 хуудас/,
Гэрч Б.Зд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тэгээд би Хэнзээг тэр хоёртой хамт айлд очоод байж бай гээд гэрлүүгээ ороод аав, ээжтэйгээ уулзсан юм. Тэгсэн аав зөрж гараад Хэнзээтэй гадаа уулзана гээд гараад явсан юм. Тэгсэн манай гэрийн гадаа Хэнзээ, аавыгаа аваачээ гээд орилоод байхаар нь би гарахад манай аав, Хэнзээтэй зууралдчихсан аавын хоёр гарын бугуйн дээрээс Хэнзээ барьчихсан, Хэнзээгийн толгойноос цус гарчихсан байхаар нь би тэр хоёрыг салгасан" гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/
Хүний их эмч Д.Этийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт/хх-ийн 18хуудас/,
Гэрч Б.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би тэр даруйд нь А.Батбаатарын хурууны зургийг рентгенд зургийг нь авч үзэхэд 1-р хуруу буюу эрхий хурууны 2-р шивнүүр яс буюу 2-р үеийг дайрсан хугарал үүссэн байсан. Тухайн гэмтлийг үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл тухайн гэмтэл нь намайг үзэхэд хавдар цус хуралттай байсан. Рентгенээр харахад хурууны 2-р шивнүүр яс хугарсан байсан. Энэ нь гэмтэл авсанаас 1 хоногийн дотор үүсгэгдэх боломжтой юм" гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "1. А.Батбаатарын биед зүүн гарын эрхий хурууны 2-р шивнүүр ясны үе дайрсан ташуу хугарал, зүүн гарын эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй" гэх №9 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 хуудас/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №366 дугаартай
1. Б.О нь хэрэг үйлдэх үедээ F 70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдах чадвартай байсан байна.
2. Б.О нь одоо F70.0. Оюуны хөнгө хомсдол эмгэгтэй байна. Б.Оэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
3. Б.О нь СЭМҮТөвийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.
4. Б.О нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна" гэх дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/
Яллагдагч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:....Тэгээд Зундуйгийн аав нь намайг заамдад авахаар нь салгах гээд зүүн гарын эрхий хурууг нь арагш дарсан. Энэ үед Зундуй ирээд аавыгаа салгаж авсан. ...Би зодож цохиогүй намайг заамдаад авах гэхээр нь салгах гээд зүүн гарын эрхий хурууг нь арагш дарсан юм. Тэгэхэд эрхий хуруу нь хугарсан байна" гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/, зэрэг зэрэг бичгийн нотлох баримтууд болон бусад нотлох баримтууд авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Бороо гэх газар А.Батбаатартай маргалдан улмаар түүний эүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч, хохирогч Б.Эцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13, 40 дүгээр хуудас/, Гэрч Б.Здийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Гэрч Б.Этийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №9 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.О нь хохирогч А.Батбаатарын биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Оийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Бороо гэх газар А.Батбаатартай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Оийн торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.