Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 367

 

     1.Д.Сайнбаярын нэхэмжлэлтэй, Д.Энхбадрахад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.825.000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-нд 1.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 1.000.000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдөр 825.000 төгрөгийг төлж барагдуулахаар, төлбөрийн графикийг зөрчвөл шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сайнбаярын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5950 төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Энхбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 38.075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сайнбаярт олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

                                   

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ