Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Я.Амарзаяа

                         Шүүгдэгч                                              Х.Б, Х.К нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Б, Х.К нарт холбогдох 2032000950089 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

   1. Монгол Улсын иргэн, казак, 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *  тоот оршин суух хаягтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Молк овогт Хунтуханы Б /РД:* /,

2. Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 01-ний өдер Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд терсен, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Кранчин мэргэжилтэй, ажилгүй, *тоот оршин суух хаягтай. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Молкы овогт Хавылахадын К /РД:*/

Холбогдсон хэргийн талаар прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч Х.Б, Х.К нар нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Түнхэл тосгоны Хараагийн гудамжинд харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б, Х.К нар нь мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хохирогч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн гудамжинд К гэх хүнтэй таарсан ...К ахаа та яагаад намайг гэртэй янхан авч ирж хонолоо гэж хүмүүст яриад байгаа юм бэ? гэж асуухад би хэлээгүй тэр хэлсэн гээд байгаа хүнээ дагуулаад ир гээд гартаа барьж байсан нарын прүс модоороо миний толгой руу 2 удаа цохьсон юм, ...тэгэхээр нь би зөрүүлээд К гэх хүний шанаа руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон. К гэрлүүгээ орчоод дугуйн дорцовоо барьж гарч ирээд гэдсийг чинь хүүлэнэ гээд над руу чулуу хэд хэдэн удаа шидсэн юм би зөрүүлээд чулуу шидсэн чинь гэрийнх нь цонхыг санаандгүй хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

         Хохирогч Х.К мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дутаар сарын 07-ны өдөр нарын гудамжны яг голд нь явж байтал Б арын гудамжаар тойроод миний урдаас гараад ирсэн, ...зам тавьж өгөөд хажуугаар явах юм бол уу гэж бодсон чинь намайг шууд барьж аваад хоолоо боогоод миний ээжийг чи ийм болгосон гээд миний нүүр лүү баруун гараараа 4 удаа цохьсон, ...2 удаа мөр өшиглөсөн, ... манай цонх руу 4-өөс 5 ширхэг чулуу шидсэн байсан... ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

          Гэрч Я.Тб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...зодоон болсны дараа маргааш өглөө гол дээр би Бтой таараад хөгшин хүнийг яаж байгаа юм бэ гэхэд би харин уураа барьж чадахгүй ээжийгээ бодоод бухимдаад ийм юм болчихлоо гэсэн гэмшчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахпах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “ 1.Х.Кын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэгт цус хуралт, баруун дээд 1-р шүд хөдөлгөөн орсон, уруулын дотор талд язарсан шарх, баруун гарын тохойн үе, зүүн мөрний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн № 96 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-31 хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “ 1. Х.Бын биед шилэн хүзүүнд зулгаралт, зүүн гарын дунд хуруу 2 дугаар үеэр цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн № 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,

          Яллагдагч Х.Б “ тэр өдөр нарийн гудмаар гэрлуүгээ орох гэж явж байгаад К гэх хүнтэй тааралдсан. Тэгээд би К ахаа та яагаад намайг гэртэй яанхан авч ирж хонолоо гэж хүмүүст яриад байгаа юм бэ гэж асуухад би тэгж хэлээгүй тэр хэлсэн гээд байгаа хүнээ дагуулаад ир гээд гартаа барьж байсан нарийн прүс модоороо миний толгой руу 2 удаа цохьсон юм, ...тэгэхээр нь би зөрүүлээд К гэх хүний шанаа руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон юм. ...миний ээжийг яагаад дарамтлаад байдаг юм гэрийн урдуур хойгуур явахдаа нус цэрээ хаяад инээгээд байдаг юм, миний ээж чамаас болж бэртсэн гэж хэлэхэд надад ямар хамаатай юм бэ ямар надаас болж ээж чинь бэртсэн юм уу би чиний гэдсийг чинь дугуйн дорцоовоор хүүлнэ гээд гэр лүүгээ гүйгээд явсан юм, ...би К ахын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

            Яллагдагч Х.К “гудамжинд Б урдаас гараад ирсэн. Тэгсэн би зам тавьж өгөөд хажуугаар явах юм бол уу гэж бодсон чинь намайг шууд барьж аваад хоолой боогоод миний ээжийг чи ийм болгосон гээд миний нүүр лүү баруун гараараа 4 удаа цохьсон, чи яаж байна гэж хэлэхэд намайг боогоод унасан тэгээд намайг 2 удаа мөр өшиглөсөн юм, ...Х.Бахадболот бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага болон өс хонзон байхгүй... Х.Бын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ би хүлээн зөвшөөрч байна. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

           Шүүгдэгч Х.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 52 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Кын хувийн байдлыг тогтоосон баримтууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 72 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Б, Х.К нар нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Түнхэл тосгоны Хараагийн гудамжинд харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Х.Бын мэдүүлсэн:...К ахаа та яагаад намайг гэртэй янхан авч ирж хонолоо гэж хүмүүст яриад байгаа юм бэ? гэж асуухад би хэлээгүй тэр хэлсэн гээд байгаа хүнээ дагуулаад ир гээд гартаа барьж байсан нарын прүс модоороо миний толгой руу 2 удаа цохьсон юм. ..тэгэхээр нь би зөрүүлээд К гэх хүний шанаа руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон . Карлел гэрлүүгээ орчоод дугуйн дорцовоо барьж гарч ирээд гэдсийг чинь хүүлнэ гээд над руу чулуу хэд хэдэн удаа шидсэн юм би зөрүүлээд чулуу шидсэн чинь гэрийнх нь цонхыг санаандгүй хагалчихсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,                                 Хохирогч Х.Кын мэдүүлсэн:... 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нарын гудамжны яг голд нь явж байтал Б арын гудамжаар тойроод миний урдаас гараад ирсэн. Зам тавьж өгөөд хажуугаар явах юм бол уу гэж бодсон чинь намайг шууд барьж аваад хоолой боогоод миний ээжийг чи ийм болгосон гээд миний нүүр лүү баруун гараараа 4 удаа цохьсон. 2 удаа мөр өшиглөсөн...гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Я.Тбийн мэдүүлсэн: ...Зодоон болсны дараа маргааш өглөө гол дээр би Бтой таараад хөгшин хүнийг яаж байгаа юм бэ гэхэд би харин уураа барьж чадахгүй ээжийгээ бодоод бухимдаад ийм юм болчихлоо гэсэн гэмшчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №96, №97 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-31, 34-35 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Б  мэдүүлсэн:...Тэгэхээр нь би зөрүүлээд К гэх хүний шанаа руу нь гараараа хэд хэдэн удаа цохьсон юм. Миний ээжийг яагаад дарамтлаад байдаг юм гэрийн урдуур хойгуур явахдаа нус цэрээ хаяад инээгээд байдаг юм, Миний ээж чамаас болж бэртсэн гэж хэлэхэд надад ямар хамаатай юм бэ ямар надаас болж ээж чинь бэртсэн юм уу би чиний гэдсийг чинь дугуйн дорцоовоор хүүлнэ гээд гэр лүүгээ гүйгээд явсан юм. ..би Кын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48 хуудас/, Шүүгдэгч Х.Кын мэдүүлсэн:… Х.Б бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага болон өс хонзон байхгүй... Х.Бын  биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ би хүлээн зөвшөөрч байна. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 хуудас/  болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Б, Х.К нар  бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Б, Х.К нар  нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн Түнхэл тосгоны Хараагийн гудамжинд харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б, Х.К нар  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогчид  хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 3х2 см өргөнтэй, 49 см хэмжээтэй /прүс/ модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Молк овогт Хунтуханы Б, Молкы овогт Хавылахадын К нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Х.Б, Х.К нарын торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Х.Б, Х.К нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3х2 см өргөнтэй, 49 см хэмжээтэй /прүс/ модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, Х.К нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.