Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 4

 

俿 И Л.Энхжаргал , Д.Золзаяа, З.Баярмаа ,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ГП87061203 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт 106 дугаар гудамж 9 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвадуламын Алтантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ГГ75120914 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх 3 дугаар гудамж, 842 тоотод оршин суух Дархан овогт Рэнцэнхандийн Очирбатад холбогдох

Гэм хорын хохирол 11.960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

:

 

шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15-16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Жамба 2-12 тоот хашаанд байх ажлын байрлуу минь Kia rhino маркийн УБӨ 60-97 дугаартай автомашины жолооч нь автомашинтай шүргэлцэж ажлын байрлуу минь мөргөн орж ирсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эрүүл мэнд хохирсон. Р.Очирбатын буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Мөн Р.Очирбат, Цамхаг констракшин ХХК бусад хохирогчынхоо хохирлыг бүрэн барагдуулсан ба миний хохирол барагдуулж өгөхгүй байгаад гомдолтой байна. Хохирлын төлбөрөө нэхэмжилж утасдахад хэл амаар доромжлон явдаг газраараа яв гэж хэлсэн. Миний эрүүл мэндийн хохирол эмнэлгийн үнэлгээгээр 900.000 төгрөг, би өдөрт үйлчилгээ явуулдаг байхдаа 200.000-500.000 төгрөгийн орлого олдог байсан. Түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү. Иймд хариуцагч Р.Очирбатын миний эрүүл мэндэд учруулсан хохирол 900.000 төгрөг, осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлого 11.000.000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны 60.000 төгрөг нийт 11.960.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 30 минутын үед албан үүргээ гүйцэтгэж явах үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт УБӨ 60-97 дугаартай машинаар барилгын материал тээвэрлэж яваад техникийн саатал буюу тоормоз гэнэт барихаа больж 1 дүгээр эгнээнд зогсож байсан машиныг шүргэж, улмаар самбаачлан гражийн ар талыг мөргөсөн. Тухайн үед Цагдаагийн 102, Түргэн тусламжийн 103, даатгалын байгууллагад шуурхай мэдэгдсэн. Тус байгууллагад 10 минутын дотор ирж холбогдох бүх арга хэмжээг авсан. Хохирогч болон жолооч нар болон гражийн эзний хохирлыг даатгалаар барагдуулсан болно. Мөн хохирогч гэж байгаа Лхагвадуламын Алтантуяа тухай үед гражийн үүдэнд байсан болон ямар нэгэн гэмтэл аваагүй бөгөөд эд бараа нь гэмтээгүй болно. Гэвч Л.Алтантуяа гэгч эмэгтэй нь ямар нэг байдлаар надаас мөнгө авах зорилготойгоор эмнэлэгт үзүүлсэний мөнгө, сэтгэл санааны хохирлын мөнгө, эм тариа бусад зүйл, өдөрт 200-500.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг гэх мэтчилэн үндэслэлгүйгээр мөнгө байнга нэхэж утсаар заналхийлдэг. Нөхөр нь гэгч хүн мөнгө олж өг гэх мэтээр утсаар дарамталдаг. Буруутай бүх зүйлээ хууль хяналтын байгууллагаар шийдүүлээд бүх асуудал шийдсэн байхад Л.Алтантуяа гэгч эмэгтэй ажил төрөл хийлгэхгүй зарга үүсгэж ажил амьдралын хажуугаар дарамт үүсгэж байна. Энэ хүний үндэслэлгүй мөнгө олж авах гэсэн аргыг таслан зогсоож үнэн мөнийг олж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтэд Л.Алтантуяад учирсан гэмтэл нь эрүүл мэнд нь түр сарнисан буюу хөнгөн гэмтэл гэж тогтоосон байдаг. Хөнгөн гэмтэл буюу нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь 15 хүртэл хоногоор үргэлжилдэг. Иймээс олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Олох ёстой байсан орлогыг иргэн улсад төлсөн татварын баримтаар нотолдог. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Мөн Р.Очирбат гэм хор учруулсанаас болж эмчилгээ хийлгэсэн шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь хариуцагч Р.Очирбатад холбогдуулан гэм хорын 11.960.000 төгрөгнэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 443.500 төгрөгөөр багасгаж, 11.516.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Р.Очирбат нь 2016 оны 8 дугаар 22-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Киа рино маркийн 60-97 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Алтайбаатарын жолоодож явсан Тоёото ист маркийн 33-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Д.Доржсүрэнгийн жолоодож явсан Хьюндай соната-3 маркийн 23-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ч.Энхболдын эзэмшлийн бетонон гражийг тус тус мөргөж осол гаргажээ /х.х-ийн 4-10 дугаар тал/.

Энэхүү ослын улмаас Л.Алтантуяагийн биед тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал, умайн доргилт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд Тоёото ист маркийн 33-19 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Алтайбаатар, Хьюндай соната-3 маркийн 23-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Доржсүрэн нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй болох нь зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 17-21 дүгээр тал/.

Эрүүгийн хэргийг Тээврийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2571 дүгээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолоор жолооч Р.Очирбатын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөнөөс бусдад учруулсан хохирол нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ /х.х-ийн 4-5 дугаар тал/.

Хариуцагч Р.Очирбатын жолоодож явсан Киа рино маркийн 60-97 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Цамхаг констракшин ХХК болох нь зохигчдын тайлбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг осол болох үед хариуцагч Р.Очирбат эзэмшиж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Очирбат нь осол гаргасан Киа рино маркийн 60-97 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн үед осол гаргасан, тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх үндэслэлээр хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч Р.Очирбат нь тус тээврийн хэрэгслийн өмчлөгч биш боловч шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь эмчилгээний зардалд 900.000 төгрөг, бичиг баримт хуулбарласан 60.000 төгрөг, олох ёстой байсан орлого 11.000.000 төгрөг нийт 11.960.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, Бодь даатгал ХХК-иас тус компаний даатгуулагч Р.Очирбатын нөхөн төлбөрт MRI нуруу 180.000 төгрөг, компьютер томографын 240.000 төгрөг, амбулаторийн 20.000 төгрөг, ОАМ 3.500 төгрөг нийт 443.500 төгрөгийг олгосныг хасаж 11.516.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Р.Очирбат нь татгалзалын үндэслэлээ ... олох ёстой байсан орлого нотлогдохгүй, тухайн ослын улмаас эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдохгүй байна гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж,

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг гэж, мөн 3.1.9-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тус тус заажээ.

Тодруулбал, ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд уг ослын улмаас учирсан гэмтлийг оношлох зардлыг Бодь даатгал ХХК-иас олгосон байх бөгөөд, нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулахад гарсан зардлыг буюу буруутай этгээдээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд ...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ... сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч эрүүл мэндийн байгууллагаа өөрөө сонгон эмчлүүлж, сувилуулахад гарсан зардал болох 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Энхжин Гурван-Эрдэнэ ХХК-нд эмчилгээний төлбөрт төлсөн 140.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Номуутай сувилалд сувилуулсан төлбөр 300.000 төгрөг нийт 440.000 төгрөгийг хариуцагч О.Очирбатаас гаргуулж нэхэмжлэгч Л.Алтантуяад олгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч хоногт 200.000 төгрөг олох ёстой байсан буюу осол болсноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа /55 хоног/ 11.000.000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан гэх үндэслэлээр хариуцагчаас 11.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүнсний ногооны зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, түүнчлэн гэрч Ш.Лхагвадуламын мэдүүлгээр тус тус түүнийг хоногт 200.000 төгрөгийн орлого олж байсныг шууд нотлохгүй, зарлагын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар бодитой, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч энэ талаар орлого, татварын болон үйл ажиллагаа явуулж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 76.500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хариуцагч Р.Очирбатаас 440.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Алтантуяад олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.076.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон

 

                           :

 

1. 497 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 505.1- ыг тус тус баримтлан Р.Очирбатаас 440.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Алтантуяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.076.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Алтантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Очирбатаас 13.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Алтантуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

دИД Д.ЗОЛЗАЯА

 

З.БАЯРМАА