| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00372/и |
| Дугаар | 416 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 416
| 2017 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2017/00416 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжны 771 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалшаравын Саранцэцэг /РД:ХН64102125/-д холбогдох,
Гэрээний үүрэг 1,013,043.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ж.Саранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “…Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,013,043.87 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: “…хариуцагч Ж.Саранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,013,043.87 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ж.Саранцэцэг нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн 99048806 дугаар дээрээ Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20055804 тоот гэрээ байгуулан 1,250,000 төгрөгийн үнэтэй “Samsung galaxy S6” гар утсыг урьдчилгаа 280,800 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр худалдаж авсан байна.
Ж.Саранцэцэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тул нэхэмжлэгч тал гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 862,999.2 төгрөг, ярианы төлбөрийн үлдэгдэл 150,044.67 төгрөг нийт 1,013,043.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ж.Саранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,013,043.87 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.Саранцэцэгээс гэрээний үүрэг 1,013,043.87 төгрөг гаргуулахыг хүссэн “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Саранцэцэгээс 14,431 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 14,431 төгрөгийг тус тус гаргуулж “Мобиком корпораци”ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2016.09.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,863 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА