Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 335

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаар магадлалд: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг баримтлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар ...” гэснийг “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 6 дахь заалт, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                                            Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ